Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Та нартай зүгээр л бодролоо хуваалцаж, Хайр гэж яг нэг тогтсон ойлголт байгаад байна уу, хэн ямар байр суурьтайгаар үүнд ханддагийг нь, би өөрөө хаахна нь явнаа гэдгээ мэдэх гэсэн юм.

Би анх насанд хүрээгүй байхдаа л нэг залуугийн хараанд өртчихсөн. Гэр орноор маань орж гарч, их л удаан эргүүлсэн. Би өөрөө бол тэр хүнд огт хайртай байгаагүй, хайр гэж юу байдгийг ч мэдэхгүй, ер нь бол 20 нэлээн гарталаа л хүн амьтантай орооцолдохгүй гэсэн тангарагтай өөртөө том зорилго тавьсан хатуу үзэл бодолтой нэгэн байлаа. Аав ээжид маань таалагдсан сайн залуу таарчихсан болохоор, бас их жижигхээн хүүхэд байсан болохоор суулгах гэсэн бусад хүмүүсийн шахалтаар л шахуу гэрлэсэн. Хүний ээж аав юм болохоор үр хүүхэддээ сайн сайхныг хүссэндээ л, өөрсдөө юу хүсч байгааг нь бодолцохгүй, өөрсдийнхөөрөө алдаж оноод яваж байхыг нь хүлээж тэвчихгүй л ингээд хүчилчихсэн байх л даа.

Уул нь тэр залуу ч бас суух барих бодолгүй, зүгээр л үерхэж үзэх санаатай явж байсан, надаас өмнөх анхны хайр нь бүтээгүй нэгэн байсан юм байлээ. Тэрийг нь ч би ямар мэдсэн биш, намайг л учиргүй эргүүлээд байхаар нь надаас өөр хүн байхгүй л гэж боддог байсан. Өөрөө элдэв юм мэддэггүй, өмнөх амьдралгүй хүн чинь яаж тийм юм санаанд орохов дээ. Угаасаа тиймэрхүү юм байж л байдаг, анхны хайр дандаа бүтээд байна гэж ч юу байхав, би бол үүнийг нь ойлгоод их хүлээцтэй хандах гэж аминдаа хичээгээд л байна. Өөрөө үзээгүй хүн чинь сайн ойлгож өгөхгүй хэцүү л байхым даа. Анх шохоорхсон бүсгүй нь жаахан эдийн шуналтай, мөнгөтэй хүмүүсийг саагаад сурчихсан, манай хүнийг ядуу гэж л голоод ойртуулдаггүй байсан ч юм уу даа, тэгээд л хаашдаа бүтэхгүй нь тодорхой гэж бодоод л намайг таалагдлаа барьлаа гээд араас хөөцөлдөөд байдаг байсан юм шиг байна лээ. Мэдээж би өөрөө хайртай байсан бол бид 2 эвлэж бүтээд, хайрыг нь татаад, өөртөө ухаангүй дурлуулаад, сайхан болж болох байсан байх. Гэхдээ би өөр хүнд сайн гэдгийг нь мэдээгүй, өөрийг маань бас яаж хайрлах ёстойг ч ухаараагүй, авдаг л хайр гэж мэдэхээс өгч мэдэхгүй эхэндээ хүүхэд чигээрээ л явж байсан хүнд гар байсан байх. Нөхөр маань арай надаас ах юм гэсэндээ бас өөр төрлийн хайр гэж мэддэг, тэрийгээ л их хүсээд, хүнээс горьдоод яваад байсан нь жаахан бүтэлгүйтсэн байх.

Аав ээж маань хүнд илүүчлэхгүй ч, хүнээс гуйхгүй боломжын амьдралтай хүмүүс болохоор манай хүнийг цааш нь түлхээгүй, голоогүй, чадлаараа дэмжиж, ядуу ч гэсэн дор нь өөд нь татсан, бид ч өөрсдөө дажгүй биеэ даагаад явчихдаг болсон байсан, амьдралаа уул нь аятайхан сайхан байлгаж болох байсан ч нөхөр бид 2-н аль аль нь нэг нэгнээ романтик хайраар хайрлаж байгаагүйгээс ч болсон уу, манай хүний амьжиргааны төвшин арай дээшилсэнээс ч болсон уу, нөгөө анхны хүүхэн нь манай хүнээс зулгааж эхэлсэн юм байна лээ. Би ч өмнө нь хүн хартай байсан биш, хардах барих ч гэж юм мэддэггүй, хайргүй болохоороо ч тэгдэг юм уу бүү мэд. Угаасаа ч өөр хүнтэй гэдгийг нь өдийг хүртэл мэдээгүй л явсан юм чинь аргагүй л дээ.

Манай хүн уул нь бол сэтгэл сайтай, зөөлөн хүн болохоор хүмүүст туслах гэж яваад хүнд хулхидуулаад их хэмжээний өрөнд орж зовж байсан л даа. Би хэцүү байхад нь тулж түшиж, аашлаад ч болтугай хажууд нь хамт байж хамаг асуудлыг нь үүрэлцэж байсан. Ямар ч байсан бид өөрсдөө их хохирсон ч бусад хүмүүсийг хохиролгүй болгохын тулд хамтын амьдралаараа дэнчин тавьж байж ард нь гарсан. Амьдрал эхэлж байгаа ядуувтар, залуу хүнд энэ бүхэн амаргүй байсан болохоор, бас миний өөрийн маань алдаа биш мөртөлөө би бас үүрэлцэхэд хүрсэн болохоор мэдээж алдаа хийсэн хүнд уурлах мэтийн реакц байсан, байх ч ёстой байсан зүйл гэж үздэг. Харин энэ бүхний төлөө нэг ч удаа уучлал гуйгаагүй бардам нөхөр маань ингэж уурласанд маань бас одоог хүртэл гомдоод яваад байдаг. Тухайн үедээ бас энэ гомдлоо хүн болгонд тайлагнаад, хүүхэн болгонд ярьж явж байж нэмж хулхидуулаад яваад байсан юм байна лээ.


Нэгэнт би 20 шүргэвүү гүй юу л өөрийнхөө аав ээжээс тусдаа гараад амьдралаа эхэлчихсэн байсан болохоор, бас нөхрийнхөө аав ээж, ах дүү нарынх нь асуудлаас үүрэлцээд сурчихсан их дайчин нэгэн байсан болохоор улам л робот шиг ажиллаад л, өөртөө ч ахадсан ачаа үүрсээр амьдралаа там болгоод явж байсан бололтой юм. Надаас өөр хүн байсан бол нөхрийгөө харсаар суугаад л шоронд суулгах ч байсан юм уу, эсвэл аль нэг талынхаа хэн нэгэнд нь гай хурааж байж асуудлаа шийдүүлэх ч байсан юм уу, эсвэл бушуухан хазайсан дээр нь гээд хаяад зугатаах ч байсан юм уу хэлж мэдэхгүй юм. Нөхөр бид 2 аль аль нь л хайр гэж оношлоход хэцүү ч хүн чанар зулгаагаад байснаас ч болсон юм уу, хэнд тусламж хэрэгтэй байна, тэднүүст нь илүүчлэх гээд явж байдаг хүмүүс. Тиймдээ ч муу хүн таарвал ашиглуулчих гээд байдаг, хашир суугаагүй үедээ бол ч бүр зөндөө ашиглуулж байсан.

Би өөрөө хэт биеэ даачихсан, хүнээс юу ч гуйх шаардлагагүй, амиа тээгээд явчихдаг, нөхрийнхөө аав ээж, ах дүүд нь бас чадлаараа өгөөд л явдаг болохоор намайг ер нь хайрлах, анхаарах шаардлагатай гэж боддог хүн ч байхгүй байх. Би ч өөрөө хайрлуулах гээд, унжийгаад сууж сураагүй, сурах ч үгүй юм шиг байна. Гол нь миний хамгийн их гомдоод, мартахад хэцүү яваад байсан зүйл бол үүрэх ёсгүй байсан олон хүмүүсийн асуудлыг надад үүрүүлдэг байсан нь ч яахав, миний буруугаас болсон байж болно, харин анх шохоорхсон шуналын микроб хүүхнийгээ мөнгө нэхэхэд нь нөгөө баахан өр ширнийхээ асуудлаар дүйвүүлж байгаад надаас зулгааж өгөөд байдаг байсанд л их бухимдаад байна. Би өөрөө маш их зовж, зүдэрч, өөрсдөөсөө харамлаж байж, алдааг нь залруулж, өөр нэг зайлцан худалч замын хүүхэнтэй заваарах гэж ядаж байгаад ч юм уу танилцсан өдрөө л шахуу алдчихсан хамаг мөнгийг нь олж амьтан хүнтэй тооцоог нь дуусгалцаад, хань нь юм гэсэндээ их юм туулж явахад дээр нь нэмээд бас анхныхаа хүүхэнд миний халааснаас мөнгө зөөсөн байгаад их шаналсан. Уул нь үнэнээ хэлсэнд нь их баярласан. Их ч олон нууцтай юм шиг байлээ, би ч ухаж төнхөөд байдаггүй, гол нь тэр ядаргаатай хүүхэн нь тааралдаж бариад гай болчих гээд л байхгүй бол сэтгэл харьцангуй тайван л явдаг л даа. Хаашдаа тэр хүүхэнтэйгээ хамт амьдрах хувьгүй, хүсэл ч гүй, угаасаа тэгээд алт мөнгө сонирхдоггүй, айлын авгай байхад яг таарсан, амьдралынхаа төлөө зүтгэдэг хүнээ нэгэнт сонгочихсон яваа болохоор нөхөр маань гадуур нэг их хонож өнжөөд байдаггүй, миний итгэл даах чадвартай л хүн л дээ.

Би өөрийнхөө зүрх сэтгэлийг ийм мэдрэмжтэй юм гэдгийг бүүр сүүлд 10-аад жил болж байж л нөхрийгөө анх надаас өөр хүн шохоорхож, тэрүүндээ надаас зулгааж байдгаа барж явсанаа хэлэхэд л мэдсэн. Хэн ч намайг зүрх догдолтол хайрлаж байгаагүй, магадгүй би өөрөө хайрлах боломжыг нь өгдөггүй ч юм уу бүү мэд, эрт гэрлэчихсэн болохоор хаа хамаагүй хүмүүсээс сэтгэлээ хатамжлан барьж хажуудахаа л гээд явж байсан, хажуудах маань хайраа харамлаад байснаас ч болсон юм уу, хайрлуулж байгаагаа мэдрэх, аз жаргалаар бялхаж, хайр ундрах гээчийг нь ердөөсөө ч үзээгүй. Нөхөртэйгөө сууснаас хойш дандаа л хадмуудын, нөхрийнхөө алдаануудыг үүрэлцэх гээд ана мана байсан болохоор амьдралаас аз жаргал хүсэхээ ч мэдэхгүй л залуу насаа үрж суусан байна. Нөхөр маань их тусархуу ч гэсэн би тус гуйхааргүй хүн болохоор надад ямар ч хүртээлгүй залуу болчихоод байдаг, харин бусдад туслах гэж яваад амьдралаа хэцүүдүүлээд байдаг болохоор би тэр бүх проблем нь дуусдаггүй хүмүүсээс нь холдуулаад гадаадад гарцгаачихсан. Манай хүн надтай харьцуулбал жаахан залхуудуу, арай удаан сэтгэдэг л дээ. Анх аав ээж нар дээрээ байж байгаад тусдаа гарсан болохоор би орсон ч гарсан ч гав шув, гэрт орж эм, гадаа гарч эр болсоор, эцэг эхчүүдийн нөлөөнөөс болоод нөхрийгөө юунд ч хүргэдэггүй, өөрийн хүсээгүй эр хүнийг бий болгоод байсан юм. Одоо бол яахав, би өөрөө жаахан залхуурч, хааяа бас загнаж байж, нөхрийгөө биеийг нь даалгасан, өөрөө ч гадагшаа дотогшоо явж үзээд, ертөнцтэй танилцаад том эр болсон. Өмнө нь бол сахалтай хүүхэд чирсэн өрх толгойлсон хүүхэн шиг л явдаг байсан нь одоо бол харин эрх тэгш харилцаатай, эхнэр нөхөр маягандаа орчихсон, ерөнхийдөө асуудлууд цэгцрээд л байгаа.

Тэгээд л би гадаадад ирээд анх удаа хүсч явсан эр хүнээ дэргэдээ байгааг анзаарч, айлын эхнэр болж үзэх бас ч муугүй ч юм уу гэж бодох болсон. Нөхөртэй болж үзэж байгаа маань одоо л энэ олон жилийн дараа тохиолдож байна гэж үзээд байгаа юм. Бас нөхөрт маань одоо эндээс янз янзын холгож, салгах хүүхнүүд нь олдох биш, тэгээд ч тэнэг юм шиг явдаг байсан хүүхэд насаа үдээд эр хүн болчихоод байгаа нь энэ. Гадныхан хувийн хариуцлагаа өндөрөөр ухамсарладаг, тэгээд ч биднүүс шиг ноолиос эхэлж байгаа дөнгөж ирсэн хүмүүсээс юм нэхээд байна гэж байхгүй тул чих амар цөөн хэдэн жил овоо аятайхан байлаа. Одоо л нэг хайрлалцаж сурах нь дээ гээд сууж байтал ах дүү нараасаа ийшээ татчихдаг юм байна. Гол нь би л бусдыг өөр шигээ юм санаад л ирээд л сайхан биеэ даагаад явцгаачих юм байх гэсэн байхгүй, бүүр долоон доор, бидэндээ л зовлон нэмсэн хэдэн юм болчоод байна. Монголд байгаа хэд нь бас худал үнэн хэлж байнга мөнгө зулгаагаастай, яахав би нээх ч их юм хэлэлгүй өгөөд л байдаг. Нөхрийгөө надад хэзээ ч тэгж анхаарч, халамжилж байгаагүй тэр их хайр, энэрэлээ нүдэн дээр маань өөр бүтэлгүй хүмүүст зориулаад яваад байгааг нь харах их хэцүү байх юм. Тэд нар нь насаараа зулгаагаад ч өөдөө гарахгүй байж магадгүй гэсэн айдас тээж амьдрах хэцүү л байна. Арваад жил лав амьдралд маань хангалттай л гай болсон гэж би үздэг. Ашгүй нэг санаа амрах жаахан завсар гарлаа гэсэн маань богинохон байж.

Монголдоо харьвал ч бүүр нөгөө хүсэхгүй байгаа өмнөх амьдрал руугаа хөл тавьчих юм биш байгаа гээд л санаа их зовох юм. Монголд чинь амиа аргацаах чадваргүй хүмүүс олон, тийм орчин нөхөр шиг маань бусдын төлөө амьдралаа үрэн тардаг хийдэг хүнд огт зохихгүй. За яахав, тэрийг нь даван тууллаа гэхэд, би өдийг хүртэл нөхрийгөө өөрт маань л сайн гэж бодож явсан маань талаар болж, өөр хүнд зориулж намайг ашиглаж байсан гэдгийг мэдрэхээр ердөөсөө ч энэ амьдрал болж өгөхгүй байгаа юм шиг хааяа санагдаад байна, гэхдээ энэ түр зуурын л бухимдал л даа. Анхных нь тэр шуналтай хүүхэн нь байдгаараа гоёчихсон Улаанбаатарт тааралдаж л байдаг, уг нь унтаж хэвтэх хэмжээнд хүртэл дотносоогүй байх, дотнослоо гэхэд надаас илүү тачаангуй байж чадахгүй байх гэж таамагладаг юм. Яагаад гэвэл нөхөр бид 2-н бэлгийн амьдрал хэн хэнд маань тааламжтай, 100% сэтгэл ханамж өгдөг. Нөхөр маань өөрөө миний анхных, бас өмнө нь гайгүй туршлагатай ч байсан юм уу, би бол чадварт нь сэтгэл хангалуун л явдаг, тэр нь ч бараг биднийг өдий хүртэл салж хагацаагүйн гол шалтгаан ч байж магадгүй. Нөхөр маань хүн магтахдаа маруухан боловч намайг сексэндээ сайныг бол их үнэлдэг юм, тэр тал руугаа бол би нөхрөө дөнгөлөөд авч чадсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Зарим хүмүүсийг бодвол бидний асуудал харьцангуй гайгүй л дээ, тэгээд ч одоо 20 нэлээн гарчихсан яваа энэ насан дээрээ тэр байтугай л хайраа олоогүй, хүүхэд насных шиг хайрлалцах боломжгүй болчихсон, дасалцаж амьдрахаас өөр сонголт үлдээгүй олон хүмүүс байдгийг мэднэ. Одоо ч эхлээгүй байгаа 30 дөхчихсөн синглүүд ч байж л байдаг.

Бидний хувьд эрт эхэлчихсэн, аль аль нь давуу талууд ихтэй, олсон, хүрсэн ололт амжилттай ч заримдаа золиосондоо л жаахан харамсаад байх юм. Ер нь нэг иймэрхүү хайр нээх ч их хүсээд байдаггүй, хажуудахаасаа их юм шаардаад байдаггүй, харилцан ашигтай, халамж анхаарал тааруудуу, хэн хэн нь биеэ даачихсан ийм амьдралыг аль нэг талаас нь тайлбарлаад, зарим төрлийн тооцоонд суурилсан хайр бүхий бат бөх гэр бүл  гэх мэтийн ангилалд оруулах боломж байдаг уу. Би тэр байтугай л хууртсан, шаналсан зөндөө л хүний түүхийг мэднэ, надад тийм юм тохиолдсон ч би бусад шиг их сэтгэлийн хөөрөлтэйгээр хүлээж авахааргүй, тайван сайхан байгаа нь юуных вэ. Би хаягдсан ч харамсахгүй, хэт биеэ даачихсан, бусдад туслана уу л гэхээс, бусдын тусгүйгээр амьдрах чадвартай, хайр хамгийн нэгдүгээрт тавигдахгүй байгаа амьдралдаа дуртай ч юм шиг байсан нь юуных вэ. Би өрөвдөж, хайлмаар, арчаа муутай, нунж дорой нэгэн болж байж хүнээр хайрлуулах албатай юу. Ер нь энэ кинон дээр гараад байгаа хайр гэгчийг нь заавал амсаж, эдэлж үзэх ёстой байдаг уу. Би жоохондоо нөхрөөсөө шал өөр харагддаг хүмүүсийг шохоорхдог байсан ч өөрийгөө хүний эхнэр хүн шүү дээ гэж бодоод дор дор нь шохоорхлоо номхотгож, сэтгэлээ алдалгүй барьж чаддаг байсан. Намайг сонирхдог хүмүүс ч хэд хэд байсан, авгайтай мөртөлөө манай нөхөрт атаархдаг залуус ч олон байсан. Сэтгэлээ илчилж байсан хүмүүст би зөвшөөрөх боломжгүйгээ шударга хэлчихдэг байсан. Одоо ч тэгээд шохоорхож барьдаг нас ч өнгөрчихсөн юм шиг байна. Хэрэв өдийг хүртэл ганц бие явж байсан бол нөхөр шигээ зантай тайван хүн олоод л зохицож амьдрахыг хичээх байсан байх. Өнгөрсөн бүхнийг л гол нь яавал бүрмөсөн сэтгэлээсээ арчиж хаядаг вэ. Өр зүрхийг минь шаналгаж, зовоож байгаа юм цагийн эрхээр өөрөө мартагдахыг хүлээх үү.

Магадгүй энэ бүх тэвчээр, хатуужил маань хайрын ямар нэгэн хэлбэр нь юм болов уу. Хайртай дуртай гэчихээд хайртай хүмүүсийнхээ төлөө миний хийсний талын талд ч хүрэхээр юм хийж чадахгүй, хамгаас илүү давуу талтай болж ч үзээгүй олон хүнийг бас мэднэ, эсвэл анх хайрлалцаж суучихаад, хоёр талд хэн хэнийгээ гомдоох юм үйлдээд, хайраа хөргөөд суудаг хүмүүсийг ч харж л байна. Хайргүй хүнийхээ төлөө энэ бүхнийг хийгээд, хадмуудаа, ах дүү нартай нь авч яваад, ханиа ч гэсэн боломжын хангалуун амьдралтай нь залгуулаад, хамт байх бүх л боломжыг нь бүрдүүлээд явж байгаа маань уул нь хайртай дуртай гэчээд хагацал үзүүлээд, халтар төгрөгний төлөө хоёр талд шаналж суугаа хосуудаас хамаагүй дээр байгаам л даа. Тэгэхээр би өөрөө хайр гэдгийг хариуцлага гэсэн өөр үнэлэмжээр үнэлээд яваад байна уу. Би өөрөө хайртайгаа мэдэхгүй, илэрхийлж чадахгүй байгаад байна уу. Хайрыг маань хүртэгчидийн хайхрамжгүй, хариу үйлдлүүд нь гутраагаад байна уу. Намайг учиргүй их хайрлахгүй байсан ч би уул нь эмзэглэхгүй л дээ. Гэхдээ би өөрөө мэдээлэл сайн авдаг, бас гадаадын кинонууд байнга үздэг. Эдгээр мэдээллүүд дандаа л миний амьдралд байхгүй хайрын талаар л их сурталчлаад байх юм. Хайрлуулахгүй байвал гомдох ёстой ч юм шиг.

Хайр гэдэг нь өөрөө яг юу юм бэ. Би бол нөхрөөсөө сална гэж байхгүй, нөхрөөсөө өөр хүмүүстэй орооцолдоод суух сонирхолгүй, нөхөр маань ч бас өөр хүмүүс л амьдралд оролцож самраад байхгүй бол надаас илүүг нь хаашдаа олж чадахгүй нь тодорхой байгаа. Намайг сексэндээ сайн, чадалтай мундаг, гэр бүлээ нэгдүгээрт тавьдаг гэж үнэлдэг. Би ч бас түүнийг элдэв хорт зуршилгүй, архи уухгүй, тамхи татахгүй, айл хэсч, авгай хүүхэн чангаахгүй, ажлаа хийгээд мөрөөрөө явж байдаг болохоор нь их үнэлдэг. Бид 2 бие биендээ үнэнч байхыг тийм ч их хэцүү зүйл гэж боддоггүй, аль аль нь л чадлынхаа хэмжээгээр хамтын амьдралдаа тууштай зүтгэх гээд л явж байна. Гэхдээ яг сайхан жаргаад байгаамуу гэхээр бусдын амтлаад, мэдрээд байгаа тэр их гүн гүнзгий хайр гээч юм нь бидэнд тохиолдохгүй байгаа юм шиг байхын. Хэсэг зуур тусдаа амьдарч үзээд хэн хэнийгээ санаж дурсахнуу эргэж татагдахнуу, эсвэл эрх чөлөөгөө эдэлж байна гээд баярлаад гүйхнүү харзнадаг юм билүү гэж хааяа бодогдохын. Надад бол эр хүнгүйгээр, гэр бүлийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөөд хэсэгхэн зуур ч болов амсхийж үзвэл бараг л баярлаад давхичихна гэдгийг мэдэж байна л даа. Насанд хүрсэн цагаасаа хойш л сингл байх боломж байгаагүй болохоор үзээгүй юмаа үзэх гээд байдаг хүний нэг муу зангийн илрэл ч юм болов уу. Мэдээж айлын эхнэр байж ар хударгаар нь амжуулж сууяа гэж бодогдохгүй л дээ. Зүгээр л хаачихаа тайлагнахгүйгээр хаашаа ч хамаагүй, хэдээс ч хамаагүй асуулгүйгээр гарч үзэх ямар байдаг юм бол.

Би өөрөө бол шоудах, дискодох дуртай биш, учиргүй их гадуур тэнэхээс ч таашаал аваад байдаггүй, эдийн шунал багатай болохоор дэлгүүр хоршоогоор ч явах дургүй, зүгээр л хааяа сэтгэлээ хуваалцах, өөрийгөө ойлгох найз нөхөдтэйгээ жижиг кафе-д юм уу сууж жаахан буу халж байгаад л гэртээ харих дуртай, гэрсэг нэгэн. Гол нь надтай төстэй хүмүүс их ховор, ихэнх нь л хэн нэг хүнээс их хамааралтай байх дуртай, хаа хамаагүй хүмүүст хайрлаагүйнх нь төлөө, өөрт нь ихийг зориулаагүйнх нь төлөө гомдоллоод явж байдаг, их л завтай, бүтэлтэй бүтэлгүй хайр дурлалд зориулах цаг хугацаа ихтэй хүмүүс л их байх юм. Миний үеийнхэн зарим нь одоог хүртэл гэр бүлийн амьдрал эхлээгүй, эхлүүлж амжсан хэд нь өөрсдийнхөө ч учрыг олоогүй шахам. Тэгээд ахмад хүмүүстэй ярилцахаар дандаа л аягүй муухай талаас нь юмыг хардаг, ханддаг болчихсон, юм л бол муу талаас нь тайлбарлах гээд байх юм, бас их алдаж үзсэн, анхны амьдралаа аварч чадаагүй улсууд ч нэлээн байдаг юм шиг байна.

Миний одоо ганц чадах юм гэвэл өөрөө л жаахан уужимхан сэтгэх гэж үзээд л, өөрт байгаа сайхан бүхнээ үнэлээд, өөр хүмүүс миний оронд байсан бол энүүнээс ч долоон доор байж болох л байсан гэж тайвшрах л асуудал байгаад байна. Гэхдээ л яг сайхан жаргаад суух гэхээр л тэр ядаргаатай хайр дурлалын асуудал, хэдий одоо эхлэхэд оройтоогүй ч хайрлалцах урлагт суралцах асуудал, бас тэгээд өнгөрсөн үеийн уучлахад хэцүү зүйлүүд, нэгийг нь олж авах гэж нөгөөг нь зольсон золиосууд, харамсал, гомдол, итгэл сэтгэлийн асуудлууд гээд нэлээн нарийн юмнууд байгаад байнаа. Надаас жоохон хүүхдүүд хайрын талаар эксперт болчихсон суугаад байхын. Би нь өөрөө хайр гэж яг юу нь вэ хэлж мэддэггүй, хэн хэндээ хариуцлагатайгаар хандаад, хардуулах, зовоох юм хийхгүйг хичээгээд, хангалуун байлгах гээд зүтгээд, хамт байгаад байгаа нь ч хайр юм уу, хангалттай золиос гаргаад яваагаа бодохоор хайргүй хүндээ ингэхгүй, хаяад л явах байсан даа л гэж бодогдох юм. Энэ одоо яг юу вэ, хайр уу, биш үү..

Хүмүүс гэр бүл болсоныхоо дараа ямраар хайрлалцаад байнаа, бид яг хаахна нь явнаа. Зүрхний хайраар бялхаж яваа азтай гэр бүл хэр олон байдаг юм болоо. Би одоо хайрлаж, дурлаж үзэхгүй чигээрээ хөгширчих юм биш байгаа.. Яавал хайрлаж сурдаг юм бэ, яахыг хайрлах гээд байгаа юм бэ. Зүрхээ хүчээр удирдаж, хайрыг ундраагаадах гэж тушаалтай нь биш, зүрх гэдгийг ямар ч гэсэн нэг юм мэдэрдэг байх гэдгийг бол гадарлаад байдаг болчихоод байна. Юу мэдрэхийг нь хайрлах гээд байгаам бэ. Ханийгаа анхны хайрынхаа төлөө хажуудахаа ч хайрлахгүй хамгаа зориулчаад харамсахгүй байнаа, уучлал гуйхаар юм юу ч болоогүй гээд байгааг нь миний зүрх яагаад тэгж хүчтэй шаналж, өвдөж хүлээж аваад байнаа. Хайртайдаа биш, уурссандаа, хичнээн хэцүүг үүрч байсандаа л ингэж харамсаад байна уу. Тэгж их зовж, хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл маань хөгийн юманд зарцуулагдаж, талаар өнгөрсөнийг мэдсэндээ юу. Өмнө нь би иймэрхүү юм юу ч мэдэрч байгаагүй чулуун зүрхтэй байсан болохоороо ханийгаа анхны хайраас нь булааж аваад, хүчтэй соронзон шиг татаж чадаагүй юм болов уу. Энүүнд миний буруу байгаад байна уу. Түүнд маань секс биш, хайр л хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа хэрнээ би яахаа мэдэхгүй юм. Тэр өөр хүүхнүүдэд унтаж хэвтэх гэж биш, зүгээр л өөрийгөө ойлгуулах гэж, хайрлуулах гэж л ханддаг байсныг мэднэ. Би яавал тэрийг нь өгч чадах юм бэ. Анхных нь гэлтгүй л амьдралд нь тааралдсан, хуурсан хүүхнүүд нь дандаа л худлаа найр тавьсан дүр үзүүлж, хайр дутсан яваамуу, би хайрлаад өгөхүү гэж жүжиглэж байгаад л хөөрхийг минь өчнөөн удаа гомдоосон болохоор одоо хайртай гэж хэнийг ч х хэлсэн үнэмшихээ байсан, тэгээд ч би өөрөө хайртай эсэхээ ч мэдэхгүй байгаа болохоор үнэмшилтэй хэлж чаддаггүй ч байж мэдэх л юм.

Би өөрөө өөрийнхөөрөө явж байхад маань амьдралд минь орж ирж, аав ээжтэй нийлж хүсээгүй болгоныг маань хүчээр хийсэнд нь би бас харамсдаггүй. Анх би жил хагас шахуу бэлгийн харьцаанд орохгүй түүнийг зовоосон, угаасаа ч хүнтэй унтах сонирхолгүй, хүсэл ч гүй байсан, миний хувьд харьцангуй эрт ч байсан байх. Тэр их тэвчээртэй, хүлээцтэй байж, хүндэлж байсан болохоороо хөөрхий хүрэхгүй яваад л байсан. Надад таалагдах гэж өөртөө байхгүй өчнөөн чанаруудыг өөртөө суулгах гэж өөрийгөө их зовоож байгааг нь харах өрөвдөлтэй байснаас болоод өр зөөлөн сэтгэлийг маань хөндсөн ч юм болов уу, мэдэхгүй байна. Гэхдээ би анх санал тавиагүй, би татагдаагүй, би хүсээгүй, би салахад харамсах юм байгаагүй. Тэгээд л нэг л өдөр хүсээгүй байхад маань хүчээр бэлгийн харилцаанд ороод тэгээд л би эргэж буцах юмгүй шууд л түүний амтанд орчихсон. Эртхэн энийгээ хэлэхгүй яавдаа ч гэж хэлж байсан. Тэр их чадварлаг л даа, тэгээд ч бид 2 тэр тал дээрээ гайгүй сайн зохицолтой юм шиг байна лээ. Гэхдээ гал халуун секс, хайр 2 бас өөр юм шиг санагдаад байгаа юм. Бид сексээрээ гайхалтай сайн зохицдог ч хань маань эхэндээ үргэлж л хайр нэхээд л байдаг байсан, Их ч хартай, их ч зовоодог, их ч юм нэхээд байдаг байсан. Түүнд маань гэхдээ надаас илүү сэтгэл тавьж явсан хүн байхгүй л дээ.

Хамгийн гайгүй нь, түүнийг хамгийн бага ашигладаг, түүнд хамгийн их ашиглуулдаг нь л би болохоор миний дэргэд тогтоод байгаа байх. Одоо ч тэгээд хэн хэнээсээ ч их юм нэхэж, шаардахаа ч больж, аль болох байгаагаар нь л хүлээж авцгаадаг болж сурч байна. Би ч бас ингээд хайр гээч юмыг нь бусад шиг амсахгүй, бусдад ч мэдрүүлж сурахгүй яваад л байвал яваад л байх байх. Бүүр ч бүх юм болохгүй болчихоод ч байгаа юм алга. Гэхдээ боломж байвал тэр хайр гээд байгаа юманд нь суралцчих юмсаан. Яавал дээр байдаг юм болоо. Би хаа хамаагүй өөр хүнд хайртай болмооргүй байна, болж өгвөл ханиа л хайрлаад сурчихмаар байна, яавал энийг сурдаг юм бэ, зөнгөөрөө тохиолдох юм байх гээд зөндөө л хүлээлээ. Ийм асуудалтай хүн яасан нь дээр байдаг юм болоо. Хайрлаад байгаагаа мэдрэхгүй байна уу, яагаад зүрх маань догдлохгүй, түүнд бусдын яриад байдаг шиг тэмүүлэхгүй, татагдахгүй байна. Тэр маань ч бас хайрлах дөргүй, эв дүйгүй нэгэн байж байгаад, хамтын амьдралаа эхлэх үеэр хамаагүй их юм шаардаж, зовоож байж хайрлах боломж үүсгэсэнгүй юу.

Одоо уул нь бид мөнгөтэй, байр суурьтай, хангалуун амьдралтай, харьцангуй залуугаараа бүх юмандаа хүрчихсэн хоёр. Хар багаасаа л хатуу хөтүү болгоныг даван туулж, хангалттай золиос хаясандаа ч энэ бүгдэд хүрсэн байх. Хайр дурлалаа энэ хугацаанд жаахан хойш тавьсан л байх. Одоо нэгэн 20 гаруйхан насандаа хүссэн бүхэндээ хүрсэн болохоор одоо сайхан жаргаж сурах, хайрлаж сурах л үлдээд байна. Юу хийвэл хайраараа амьдралаа гэрэлтүүлэх вэ. Аминдаа л хайртай гэж боддог хүмүүстээ, хавь ойрынхондоо бол бэлэг сэлт, мөнгөн тусламж өгөөд л, хариуд нь талархал, сэтгэл ханамж хүлээж аваад л байдаг. Ханийгаа бас тэгэх болов уу гэхээр бас өөр төрлийн хайр хүсээд байдаг юм шиг байх юм. 2 биендээ бэлэг өгөлцөж авалцахаараа бид 2 аль аль нь хогонд дургүй, новш овооруулах шаардлагагүй гэж үздэг.  Би өөрөө бусад охид шиг цэцэг навч авчаад баярласан царай гаргаад байж чаддаггүй, аминдаа л баярлалаагаа хэлээд л цэцэг ахиж авах гээд хэрэггүй л гэдэг. Яаж ч хичээгээд цэцэг авахдаа дуртай болж чадахгүй байна. Ер нь бол эд материал, элдэв гоёл чамирхалд дуртай биш. Манай хүн ч ялгаагүй, өөртөө хэрэгтэй юмаа өөрөө авчихдаг, бас хэрэглээ багатай хүн, элдэв юм бэлэглэхээр хог авчлаа гээд дургүй байдаг, өгвөл идэж уух юм л авч өгвөл өг, ядаж арилгахад амар гээд байдаг. Харилцааны тал дээр би их хурц түргэн, манай хүн их тайван удаан, тийм болохоороо гайгүй зан ааш тохирдог болоод байгаа. Дасан зохицох үеээ амжилттай даван туулчихсан, хэн хэнийхээ занг авчихсан л хоёр л доо. Учиргүй хоёр биенээсээ болж муудалцаад байх юм гардаггүй, хааяа яахав өөр хүмүүсийн асуудал амьдралд орж ирээд л боломж байвал өөрсдөөсөө илүүчилдэг, боломжгүй үед тулгаад байвал л хааяа хэрэлддэг.

Аль аль маань ажил төрөл хийгээд амьдралаа зохицуулаад болоод байдаг, санхүүгийн мэдлэгтэй, орлогоо зарцуулалтаасаа өндөр байлгаад хэвшчихсэн, гэрсэг, гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулахаар шийдчихсэн тогтсон амьдралтай болчихсон хүмүүс. Тэгээд л гол нь кинон дээр гардаг шиг хайрыг амьдралдаа оруулж ирвэл зүгээр ч юм уу, бас манай хүн тэгж гүнзгий хайрлуулж, өөрийнхөө араас уйлж дуулах хүнтэй байвал дуртай байх юм болов уу, одоо нэгэнт цаг хугацаа нь өнгөрчихөөгүй байгаа бол бас юмыг яаж мэдэхэв, амьдралдаа нэг удаа ч болов амсаад үзчих хэрэгтэй юмны нэг нь хайр дурлал юм болов уу гээд олон л юм бодогдох юм. Сайн мэдэхгүй хүн чинь учраа олохгүй юм даа. Ийм чигээрээ ингээд л дуусах уу.. Хүмүүс яаж шинээр дурлалцдаг вэ. Одоо л уул нь дурлалд заваа зарцуулах боломж ихтэй болчихоод байгаа нь энэ юм. Нөхрийгөө хайрлах хайр гэж юугаараа өөр байх ёстой вэ. Нөхөр биш гэж бодоод л шохоорхож, дурлах гээд, шинээр олж харах гээд, танихгүй байжаагаад танилцаж байгаа юм шигээр төсөөлөөд үзэх үү. Яавал түүнийгээ баярлуулах вэ. Яаж энүүнээс илүү жаргаах вэ. Хүсээд хүсээд авч чадаагүй, моментоо өнгөрөөчихсөн юмыг нь хөгшрөхөөсөө өмнө амтлуулчих юмсан даа. Энэ хайр мөн үү.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1958089/7ae/trackback

ismiraldo

2009.07.18 16:39:10
*.120.115.57

Ene chinii amidraluu yag unen tuuhuu
profile

zurgaa

2009.07.18 17:30:35
*.130.85.33

galzuu hunii l bichsen yum yum shig bna oilgosonchgui amidralaaa bichsen yumuu geheer hudlaa yariad bgaa ni ilt medegdeed bhiin.gehdee sogtuudaa bichsen bj boloh yum shuu te?emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211366
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239280
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366702
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365262
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524290
5916 xelj ogch tuslan uu [5] green_rose 2009-07-20 1413
5915 utsandaa duu tatah gssn yum. haanaas tataj avbal zgr ve. [1] one_shot 2009-07-19 2184
5914 10sayt xun mgl.d... [18] gjdjddjhkjdgh 2009-07-19 14926
5913 ASUUYA [1] bundgurs 2009-07-19 807
5912 CHI DELGUUR HESMEER BAIVAL... [1] TS:ELGEMSUU 2009-07-19 790
5911 ********YOUR BUSINESS********** [1] pippen 2009-07-19 636
5910 IIM BAIVAL TED MAANI YAMAR IH BAYARLANA GEECH.... TS:ELGEMSUU 2009-07-19 1486
5909 YAMAR SONIN HACHIRHALTAI YUM BE HUUHNUUDEE TS:ELGEMSUU 2009-07-19 2111
5908 BITGII SOLONGOS YAVUULAARAI --INGEJ ZAHILAA.. [2] TS:ELGEMSUU 2009-07-19 1014
5907 eejuudee ??? [4] j and s 2009-07-19 2084
5906 DUUCHIN NOMIN......... TS:ELGEMSUU 2009-07-19 2309
5905 MANUKAD [2] bayrtogtoh 2009-07-19 641
5904 naadamiin buh? [2] buleen salhi 2009-07-19 1431
5903 BUSGUI MINI CHI ZOVHON OORIIGOO L HAIRLA TS:ELGEMSUU 2009-07-19 1001
5902 huhnii tolgoi uvduud bna [5] manuka 2009-07-19 7637
5901 Тоглоом.нэт asassa 2009-07-19 660
5900 ahiad l lawlaj asuuya! [3] NikiE 2009-07-18 1384
5899 eejuudee [2] Ялгуун_08 2009-07-18 907
5898 medeh hun helj uguuch [1] orgl 2009-07-18 991
5897 asuuyaa. [3] madch 2009-07-18 951
5896 ODOR BUR HAIRTIIGAA UNSEJ BAI..TEGVEL.. [1] TS:ELGEMSUU 2009-07-18 1078
5895 ASUUYA AA [3] Алаг нүдэн 2009-07-18 902
5894 ASUULT BNA.BOLGOONOUU. [2] mongolchuudbid 2009-07-18 898
5893 2ne1 - i don't care jaalhuu 2009-07-18 553
5892 бүсгүйчүүдээ асуух юм ба [2] Tumeeee 2009-07-18 960
» BUSGUICHUUD BID ZAAVAL IIM AMIDRALIIG TUULAH YOSTOI GEJ UU??? [2] TS:ELGEMSUU 2009-07-18 1028
5890 Huuhdiin tarhi [7] sara23 2009-07-18 2607
5889 Монголын үрс маш олон болтугай. bolor2 2009-07-18 556
5888 ODOR BUR SAIN SAIHAN ZUILIIIG MOROODOJ BAI. [1] TS:ELGEMSUU 2009-07-18 735
5887 CHI UUNEES ALIIG NI SONGOH BE???????????? [1] TS:ELGEMSUU 2009-07-18 741
5886 BI CHAMD HAIRTAI........... TS:ELGEMSUU 2009-07-18 872
5885 yag odoo zawtai suuj bga eejuud bwal chat-d orood ireech yum asuuya!!! [2] NikiE 2009-07-18 1319
5884 Eejuudees asuuya! [6] NikiE 2009-07-18 1271
5883 Тоглоом.нэт Рэнжү - Шатрыг бодвол хялбар ч... asassa 2009-07-18 770
5882 gaihah yum humuusiig [1] uhmeer yum 2009-07-18 908
5881 Амьдралын хань мөрөөдөж байснаас oгт өөр хүн байдаг [1] TS:ELGEMSUU 2009-07-17 752
5880 CHI HUUTEI BOLMOOR BAINA UU????ESVEL.... [1] TS:ELGEMSUU 2009-07-17 1686
5879 Эхнэрээ төрөх үед нөхөр нь дэргэд нь байх нь зөв үү? [1] TS:ELGEMSUU 2009-07-17 992
5878 30 наснаас хvний хоёр дахь амьдрал эхэлдэг гэдэг vнэн vv? [1] TS:ELGEMSUU 2009-07-17 826
5877 Гоо сайхан байхын хамгийн чухал хүчин зүйлүүд [1] TS:ELGEMSUU 2009-07-17 1586
5876 Гадаад болон дотоод гоо сайхныг хослуулах 6 зарчим TS:ELGEMSUU 2009-07-17 839
5875 eejvvdee zovloochee [3] hvch 2009-07-17 945
5874 biznes viz [5] bgtoyuna 2009-07-17 876
5873 elgemsuu-d [8] sarmisxan555 2009-07-17 925
5872 Helj tuslaach [1] niba 2009-07-17 614
배너신청
자생병원

배너신청