Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Толигор арьс
Хүний биеийн хамгийн чухал хэсгийг арьс эзэлдэг. Түүнд маш олон тооны мэдрэлийн судас болон түүний төгсгөлүүд, мөн хөлсний булчирхай, цусны маш нарийн судаснууд байна. Арьс нь биеийг халуун хүйтнээс хамгаалж шингэн болон жингээ алдахаас сэргийлдэг. Арьсаа сайн арчилж байх хэрэгтэй. Үүний тулд зөвхөн гадна талаас нь төдийгүй дотор талаас нь анхаарах хэрэгтэй. Арьсанд үнэн хэрэгтээ маш бага цус байдаг бөгөөд зайлшгүй хэрэгцээт бодисуудыг түүгээр дамжуулж авдаг. Тиймээс арьсанд амин дэм болон микро элемэнт хангалттай хэмжээгээр хэрэгтэй байдаг. Дээрх нарийн тэжээлэг бодисууд нь арьсны дотоод байдлыг сайжруулж түүний шим тэжээлийг хангадаг. Гэхдээ энэ байнга шинэчлэгдэж байдаг бөгөөд зөвхөн дээд үед л үйлчилдэг. Арьсыг гөлгөр бөгөөд уян хатан болгодог бодисыг колаген гэдэг. Энэ нь арьсыг өөхлөг үеээр бүрхэж өгдөг. Коллаген гэдэг нь уургийн нэгдэл юм. Энэ нь витамин С болон цинкийн үйлчлэлээр үйлчлэлээр бат бөх бүрхүүл болон хувирч уян хатан ширхэгүүдээр бэхлэгддэг. Коллаген усыг өөртөө татан авч арьсны харимхай шинжийг бий болгодог. Хэрвээ та шингэн зүйл бага хэрэглэвэл өөхлөг үе чинь сул болно. Хэрвээ та сүү, бяслаг, загас, шувуу, үхэр, хонины мах, жимс жимсгэнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх нь коллаген үүсэх үндсэн нөхцөл болно.

Гэрэлтсэн нүүр

Хүний нүдэнд эн тэргүүнд тусдаг зүйл бол тухайн хүний нүүр царай байдаг бөгөөд тэр тусмаа нүд бол хүний сэтгэлийг харах цонх байдаг. Хэрвээ нүд гялалзсан, өнгөлөг харагдвал бид хүмүүст өндөр сэтгэгдэл төрүүлж чадаж байна гэсэн үг. Нүд бүх зүйлийн тухай өгүүлж чадна. Иймээс баяр баясгалан, уйтгар гуниг, өвчин зовлонг хүний нүднээс харж болно. Нүдний энэ сайхан нь хүний дотоод байдалд бүр цаашилбал налгар тайван амьдралын хэв маягаас үүсэлтэй. Үүнд витамин В-ийн төрлүүд ялангуяа витамин В12 нөлөөлдөг. Эдгээр амин дэмүүд нь бидний нервт нөлөөлөх гол хүчин зүйлүүд болдог. Хэрвээ хүний биед В амин дэм дутагдвал мэдрэлийн судас чинэрч, хүн цухалдуу, уцаартай болдог. Нүд тэжээллэг бодисыг маш амархан хүлээж авдаг. Нүдний хараанд витамин А болон түүний провитаминууд болох каротинууд маш чухал. Хэрвээ жижигхэн лууванг бага хэмжээний ургамлын тосонд жигнэж хэрэглэвэл нүдэнд хамгийн тэжээлтэй хүнс болно.

Арьсны шинэ эсүүд
Арьс биеийг халуун, хүйтэн, хуурайшилт, чийгшилт, химийн бодисын нөлөөнөөс үргэлж хамгаалдаг. Арьсаа үлбэгэр үхээнц байлгахын тулд үргэлж тэжээллэг амин дэмээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Тэгэхийн тулд арьсны үндсэн үеийг тогтмол сэргэээж байх хэрэгтэй. Арьсны хамгийн гол витамин нь С, А, Е, ба Д юм. Тэд арьсыг сэргээж байдаг. Эдгээр витаминууд эцсийн шинэчлэлийг хииж байдаг. Энэ нь тохиромжтой орчинд хийхгүй бол арьсны доорхи эсэнд ххучирсан муу уураг, молекул болон холестрин нэвчин орж арьсанд үрчлээ гарах хэмжээнд хүргэнэ. Үүнийг шинэхэн хан боргоцойн шүүс зогсоож чадна. Энэ шинэхэн жимс дотроо бромелайн, уураг агуулсан байдаг.

Гялалзсан үс ба бөх бат хумс

Бие тань өвчтэй байна уу эрүүл байна уу гэдгийг таны үс болон хумс илтгэнэ. Хүн хэрвээ эрүүл бус хүнс хэрэглэвэл ходоод хямарч, гэдэс дотрын хэвийн үйл ажиллагаа алдагдаж үсэнд байх ёстой бодис дутагдаж улмаар үс гялалзахаа больж, хумс ч хэврэг болдог. Хүний үсний 97% кератинаас бүрддэг. Хэрвээ хүн хоол хүнсэндээ уураг бага хэрэглэвэл, үс шингэрч гялалзахгүй болдог. Үүнд уураг хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнийг жимс, ногоо, үр, өөхгүй мах, загас хангана. Амьтны гаралтай уургийг илүүтэйгээр хэрэглэвэл бие махбодын хүчил ихдэж улмаар бие өвчлөмтгий болдог. Үс өнгөлөг бат бөх байхад цайр гол үүрэгтэй. Цайранд витамин В агуулагдаж байдаг тул хүний үс бууралтахаас хамгаалдаг. Бууралтахаас сэргийлэхийн тулд долоо хоногт 3-4 удаа өндөг хэрэглэх хэрэгтэй. Эрүүл сайхан үстэй байх нь аминокислет болон эрдэс бодисоос шалтгаална. Үсэнд цайр, кобальт хром, магни, зөгийн бал хэрэгтэй. Мөн үсэнд маск тавих нь маш их үр нөлөө үзүүлдэг. Ингэснээр өнгөгүй хугарамтгай үс бат бөх эрүүл болдог. Үс нь хүнийг хүйтэн нойтноос хамгаалж байдаг. Борооны ус үс арчлах чухал хэрэгсэл болдог. Бороонд малгай өмсөлгүй алхаад дараа нь хаттал нь арвал үс гялалзсан, эрүүл болдог(энэ үйлдлийг 2 долоо хоногийн турш хийвэл сайн). Хэрвээ тааны үсэнд хаг үзэгдэж эхэлвэл энэ нь таны дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой. Чөлөөт радикалууд нь арьсны эсэнд орж улмаар уураг, өөх тостой түлхэлцэнэ. Ийм тохиолдолд радикалуудыг устгах замаар А, Е, С витаминуудыг хэрэглэнэ. Хумсыг тань бөх бат байлгахад эрдэс бодис болон витмамин В-ийн төрлүүд шаардагдана. Хэрвээ хүн өдөр бүр жимс, ногоонуудыг хоол хүнсэндээ хэрэглээд байвал үс гялалзсан өнгөлөг болж хумс ч эрүүл байх болно.
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1955906/953/trackback

profile

TS:ELGEMSUU

2009.07.24 01:10:11
*.99.15.50

Ямар ч тохиолдолд гоо сайхан байна гэдэг эмэгтэй хүнээс багагүй хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Харин ингэж харагдахын тулд танд гоо сайхны зэмсэг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн бүрд байх ёстой гар доорх гоо сайхны зэмсэгт доорх зүйл орно. 1.Саван - нүүр болон бие угаах. Саванг арьсныхаа онцлогт тохируулан сонгох хэрэгтэй. 2.Будаг арилгах нүүр цэвэрлэгч сүү, лосьон /хөвөн, марль/ 3.Тослог ихтэй шөнийн тос 4.Нүүрний пудрийн доор түрхэх өдрийн тос 5.Нүүрний пудр - нүүрнийхээс нэг шат /өнгөлөг/ цайвар байхаар тохируулж авна. 6.Гартаа угладаг ширүүн алчуур /бээлий/ - Шүршүүрт ороход хэрэглэвэл тохиромжтой. 7.Урт иштэй бие угаагуур - Үүгээр нуруугаа угаана. Дараа нь ишийг нь салгаад бүх биеэ угааж болно. 8.Хоёр жижиг алчуур - Маалинган даавуугаар хийвэл хамгийн сайн. Хэмжээ нь 30X40 см, Энэ нь иллэг хийх, ээлжлэн жин тавих болон цасаар жин тавихад хэрэгтэй. 9.Үсний сойз - Жинхэнэ хялгасаар хийвэл сайн байдаг. 10.Нүүр цэвэрлэх сойз - Дугариг, жижигхэн хэмжээтэй, зөөлөн байна. 11.Хумс цэвэрлэх сойз 12.Шүдний сойз 13.Хумс засах иж бүрдэл - хумсны хутга болон хуурай 14.Уушгин чулуу 15.Шүршүүр /нүүр шүршигч/ - Нийлэг эдээр хийсэн савтай, цүнхэнд авч явж болохуйц хэмжээгээр жижиг бол илүү сайн. Гэртээ хэрэглэж болно. 16.Хунгийн өдөн түрхүүр 17.Хөмсөг зулгаагч 18.3овхи будах нарийн бийр 19.Сормуусны чанартай тушь 20.Бариултай жижиг толь Үүнээс гадна: -Уруулын будаг -Гарын тос -Сүрчиг, дезодорант -Лак, хумсны будаг /арилгах шингэн/ -Хөмсөгний харандаа зэрэг энгэсэг орно.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211368
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239284
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366704
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365263
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524291
5916 xelj ogch tuslan uu [5] green_rose 2009-07-20 1413
5915 utsandaa duu tatah gssn yum. haanaas tataj avbal zgr ve. [1] one_shot 2009-07-19 2184
5914 10sayt xun mgl.d... [18] gjdjddjhkjdgh 2009-07-19 14926
5913 ASUUYA [1] bundgurs 2009-07-19 807
5912 CHI DELGUUR HESMEER BAIVAL... [1] TS:ELGEMSUU 2009-07-19 790
5911 ********YOUR BUSINESS********** [1] pippen 2009-07-19 636
5910 IIM BAIVAL TED MAANI YAMAR IH BAYARLANA GEECH.... TS:ELGEMSUU 2009-07-19 1486
5909 YAMAR SONIN HACHIRHALTAI YUM BE HUUHNUUDEE TS:ELGEMSUU 2009-07-19 2111
5908 BITGII SOLONGOS YAVUULAARAI --INGEJ ZAHILAA.. [2] TS:ELGEMSUU 2009-07-19 1014
5907 eejuudee ??? [4] j and s 2009-07-19 2084
5906 DUUCHIN NOMIN......... TS:ELGEMSUU 2009-07-19 2309
5905 MANUKAD [2] bayrtogtoh 2009-07-19 641
5904 naadamiin buh? [2] buleen salhi 2009-07-19 1431
5903 BUSGUI MINI CHI ZOVHON OORIIGOO L HAIRLA TS:ELGEMSUU 2009-07-19 1001
5902 huhnii tolgoi uvduud bna [5] manuka 2009-07-19 7637
5901 Тоглоом.нэт asassa 2009-07-19 660
5900 ahiad l lawlaj asuuya! [3] NikiE 2009-07-18 1384
5899 eejuudee [2] Ялгуун_08 2009-07-18 907
5898 medeh hun helj uguuch [1] orgl 2009-07-18 991
5897 asuuyaa. [3] madch 2009-07-18 951
5896 ODOR BUR HAIRTIIGAA UNSEJ BAI..TEGVEL.. [1] TS:ELGEMSUU 2009-07-18 1078
5895 ASUUYA AA [3] Алаг нүдэн 2009-07-18 902
5894 ASUULT BNA.BOLGOONOUU. [2] mongolchuudbid 2009-07-18 898
5893 2ne1 - i don't care jaalhuu 2009-07-18 553
5892 бүсгүйчүүдээ асуух юм ба [2] Tumeeee 2009-07-18 960
5891 BUSGUICHUUD BID ZAAVAL IIM AMIDRALIIG TUULAH YOSTOI GEJ UU??? [2] TS:ELGEMSUU 2009-07-18 1028
5890 Huuhdiin tarhi [7] sara23 2009-07-18 2607
5889 Монголын үрс маш олон болтугай. bolor2 2009-07-18 556
5888 ODOR BUR SAIN SAIHAN ZUILIIIG MOROODOJ BAI. [1] TS:ELGEMSUU 2009-07-18 735
5887 CHI UUNEES ALIIG NI SONGOH BE???????????? [1] TS:ELGEMSUU 2009-07-18 741
5886 BI CHAMD HAIRTAI........... TS:ELGEMSUU 2009-07-18 872
5885 yag odoo zawtai suuj bga eejuud bwal chat-d orood ireech yum asuuya!!! [2] NikiE 2009-07-18 1319
5884 Eejuudees asuuya! [6] NikiE 2009-07-18 1271
5883 Тоглоом.нэт Рэнжү - Шатрыг бодвол хялбар ч... asassa 2009-07-18 770
5882 gaihah yum humuusiig [1] uhmeer yum 2009-07-18 908
5881 Амьдралын хань мөрөөдөж байснаас oгт өөр хүн байдаг [1] TS:ELGEMSUU 2009-07-17 752
5880 CHI HUUTEI BOLMOOR BAINA UU????ESVEL.... [1] TS:ELGEMSUU 2009-07-17 1686
5879 Эхнэрээ төрөх үед нөхөр нь дэргэд нь байх нь зөв үү? [1] TS:ELGEMSUU 2009-07-17 992
5878 30 наснаас хvний хоёр дахь амьдрал эхэлдэг гэдэг vнэн vv? [1] TS:ELGEMSUU 2009-07-17 826
» Гоо сайхан байхын хамгийн чухал хүчин зүйлүүд [1] TS:ELGEMSUU 2009-07-17 1586
5876 Гадаад болон дотоод гоо сайхныг хослуулах 6 зарчим TS:ELGEMSUU 2009-07-17 839
5875 eejvvdee zovloochee [3] hvch 2009-07-17 945
5874 biznes viz [5] bgtoyuna 2009-07-17 876
5873 elgemsuu-d [8] sarmisxan555 2009-07-17 925
5872 Helj tuslaach [1] niba 2009-07-17 614
배너신청
자생병원

배너신청