Нэг өрх 100 литр ус хэрэглэдэг гээд тооцоход энэ сумынхан зөвхөн усандаа өдөрт 1500 төгрөг зарцуулж байна. Ийм байдлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэн шаардлагатай бараа үйлчилгээ тэнгэрт хадсан үнэтэй гэж хэлж болно. Тиймээс оршин суугчид нь голдуу Хятад улсын Эрээн тосгоноос ихэнх хүнсээ зөөж, халуун усанд орсон хэвээрээ л байна.
Энэ нь Хятадын хойд тосгонд халдварт өвчнөөс эхлээд янз бүрийн асуудал гарахад Замын-Үүдэд шууд түгнэ гэсэн үг. Мөн энэ сумынхан хүүхдүүддээ харь орны хэл сургаж, ахиу боловсрол эзэмшүүлэхийн тулд Эрээний цэцэрлэг, бага сургуульд сургадаг болсон байна. Нэгэнт Эрээн хоттой ахуй амьдрал нь холбогдсон Замын-Үүдийнхний зарим нь Хятад- Өвөр монгол холилдсон үг хэлээр ярьж, тэдний заншлаас сурахаас өөр аргагүй байдалд ч ордог гэнэ. Мөн гар утас, түүний төлбөр нь хямд болохоор хятадын үүрэн үйлчилгээг ч сонгосон хүмүүс олон таарч байх юм. Ийм байдлаар Замын үүдийн өнгө төрх, хөгжил урд хөршөө аялдан дагаж, бас дагаар орж байгаа нь илт байна.