Бичлэгийн тоо 2,391

Аргын тооллыг баримтлагч баруун зүгийн орнууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нийг ирж байгаа шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Манай орны хувьд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг үзжээ. Тэгэвч өнгөрсөн зууны хориод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Шинэ жилийг анх тэмдэглэж эхлэхдээ хойд туйлын цагаан сахалтай өвгөн цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сүүлийн хэдэн жилээс цагаан сахалтай улаан хувцастай залуус тэрхүү өвгөнийг орлох болов. Санта Клаус айл гэрээр орж бэлэг тараагаад дуулж бүжиглэх нь бий. Энэ мэтээр шинэ жилийг угтах тэмдэглэх ёс, улс улсын аж төрөл, зан үйл дэлхий дахины жишигтэй холбоотой болсон байна. Ингээд дэлхийн зарим улс оронд шинэ жилийг яаж угтаж, хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхуулъя.

Англид: Шинэ жилээр “Fatter new year” гэгчид захиа бичдэг, түүндээ зөвхөн бэлэг сэлтийн зүйл төдийгүй хүсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшиндээ хийж шатаадаг аж. Пийшингээс гарч байгаа утаа шинэ жилийн эцэгт захисан бүгдийг хүргэдэг гэж тэд үздэг байна. Энэ нь уламжилсаар бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлсэн ил захидал бичих болсон гэнэ.

Болгарт: Цагийн зүү шөнийн 24-ийг голлоход бүх айл хоромхон зуур гэрлээ унтрааж, бие биеэ үнсдэг аж. Дараа нь гэрийн эзэгтэй зоос, сарнай цэцгийн иш нуусан бялууг гэр бүлийнхэндээ хүртээнэ. Зоос таарвал эд баялагтай, сарнайн иш таарвал хайр сэтгэлтэй учирна гэж үздэг. Бас шинэ жилийн урд өдөр хүүхэд залуус сөөг мод бэлтгээд түүгээрээ найз нөхдөө гижигдэж баярын мэнд хүргэдэг гэнэ.

Бирмд: Шинэ жилийг дөрөвдүгээр сарын хамгийн халуун өдөр тэмдэглэдэг. Баяр ихэвчлэн өдөр үргэлжилдэг бөгөөд “усны наадам” голлох цэнгээн нь болдог. Өнгө алаглуулан чимсэн машинууд дүүрэн устай торхыг тээж гудамжаар баярын жагсаалд оролцогчдыг шүршин зугаацуулдаг аж.

Италид: Хуучин хэрэгцээгүй эд хогшлоо шинэ жилийн босгон дээр цонхоор гадагш чулууддаг заншилтай. Энд өвлийн өвгөн биш цасан охин бэлэг тараадаг байна. Ер нь шинэ жилээр бэлэг сэлт өгдөг уламжлал эртний Римээс эхтэй гэнэ. Анх бие биедээ мөнх ногоон модны мөчир бэлэглэдэг байснаа сүүлдээ мэндчилгээ дэвшүүлсэн “Аз жаргалтай элбэг баян шинэ жил ирэх болтугай” гэсэн ил захидал, заримдаа урт шүлэг, эд агуурсын зүйл ч өгөх болжээ.

Ойрхи дорнодынхон: Шинэ жилийг өргөн тэмдэглэдэггүй боловч олон улсын жишиг дагаж инээж баясч алиалж наадахыг чухалчилдаг. Шүд өвдөхөд хэрэглэдэг цэцэгт ургамлын буурцгийг алиа хошин хүнд өгч тэр нь алиалж инээж нааддаг байна.

Францад: Шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэн анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг гэнэ.

Орост: Шинэ жилийг угтан хүүхдүүд цасан хүн хийж тойрон бүжиглэдэг. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтайд тооцдог.

Өмнөд Африкт: Шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бүжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хүн бүр түүний хэсгээс амсан эцтэлээ бүжиглэдэг байна.

Румын: Жижиг тоглоом, зоос, бөгж, чинжүү хийсэн хуушуур хайрдаг. Чинжүүтэй хуушуур хазсан хүний нулимс гүйлгэнэхэд бусад нь инээж хөгждөг. Зоос, бөгжтэй хуушуур таарсан хүнийг азтайд тооцдог.

Панамд: Шөнө талбайд хүмүүс хашгиралдан, машин дуу дуугаа авалцан чагнаалдаж их чимээ дэгдээнэ. Энэ нь шинэ онд муу зүйлийн сүнс байлгахгүй гэж хөөж байгаа агуулгатай ажээ.

Судан: Шинэ жилээр нийтийг хамарсан бүжиг наадам хийдэг. Мөн үндэстнүүд өөр өөрийн бүжгийг хийхийн зэрэгцээ насанд хүрэгсэд хүүхдийн дуу дуулж өндөр настныг олны өмнө урьж баяр хүргэдэг гэнэ.

Финлянд: Өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогүй хүүхэд бий юу” гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө сармисыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охид нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулж шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

Шотландад: Шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. Тэг цаг болмогц гэр бүлийн хамгийн нэр хүндтэй хүн нь хэсэг зуур үүдээ онгойлгодог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж байгаа хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн түрүүн орж ирсэн хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэн зочилдог байна.

Унгар: Шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт тавьдаггүй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихдаг гэж үздэг.

Хятадад: Шинэ жилээр мянган дэнлүүний баяр хийж, гэрэлд тэсэрч, оч үсэргэдэг тоглоомоор нааддаг. Энэ нь тэсэрдэг тоглоомоор муу зүйлийг айлган хөөж, хүний амьдралын замыг гэрэлтүүлж байгаа бэлгэдлийн утгатай ажээ.

Энэтхэгт: Шинэ жилийг шөнө дунд биш наран мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрмэлзэнэ. Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан лашмид мөргөдөг.

Японд: Шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн дороо хийж угтана. Шинэ оны өглөө гоёлынхоо хувцсыг өмсөөд сүмд мөргөдөг. Баярын хоолонд урт нарийн гоймон, цагаан будааны жигнэсэн вандуй иднэ. Гоймон нь урт наслахын, жигнэмэг нь элбэг дэлбэг байхын, вандуй нь эрүүл энхийн бэлгэдэл гэнэ. Хамаатан садан, хамт олон, найз нөхөддөө шинэ гарч байгаа онтой тохирох амьтны зурагтай мэндчилгээ илгээдэг байна.

Швейцарь: Австрийн багт наадмын хувцас өмсч өөрсдийгөө Сильвестр Клаус гэж нэрлэнэ. Энэ нь Ромын хамба лам Сильвестрын тухай эртний домогтой холбоотой ажээ. Домогт далайн аймшигт мангасыг хамба лам Сильвестр /313 он/ устгасан тухай өгүүлдэг. 1000 он гарахад мангас дахин амилж ертөнцийг сөнөөж өшөөгөө авна гэж үздэг байжээ. Тэр мөчид хүмүүс баг өмсч мангастай тулалдахад бэлтгэсэн боловч ямар ч муу үйл тохиолдоогүй ажээ. үүнээс хойш шинэ жилийг угтсан багт наадам зохиох болжээ. Шинэ жилийн /31-ний/ үдэш хүмүүс асч байгаа лааны дүрс бүхий хувцас өмсөөд мангасыг хөөж байгаа дүр үзүүлэн тоглодог байна.

Шведэд: Шинэ жилээр найз нөхдийнхөө үүдэнд аяга таваг хагалдаг. үүдэндээ хамгийн олон аяга таваг хагалуулсан хүн туйлын азтайд тооцогддог.

Кубад: Шинэ жилийн шөнө цагаа зогсоодог гэнэ. Энэ нь шөнийн 24 цаг болж байгаа дохионоос цээрлэдэг нөгөөтэйгүүр шинэ жилээр цаг ч гэсэн амрах ёстой гэсэн үзэлтэй нь холбоотой ажээ. Шинэ жилийн босгон дээр кубачууд хундаганд ус дүүргэж, шөнө дунд болонгуут цонхоороо асгадаг. Энэ нь шинэ жилийг ус мэт тунгалаг байх ёстой гэсэн бэлгэдэл юм.

Иранд: Шинэ жилийг гуравдугаар сарын 25-ны шөнө дунд угтана. Энэ үеэр баярын бууны дуу нижигнэнэ. Насанд хүрэгсэд гартаа мөнгөн зоос барих бөгөөд энэ нь ирж байгаа жилийн турш төрөлх нутгаасаа холдохгүй байхыг илэрхийлсэн эртний домогтой холбоотой ажээ. Иранчууд шинэ жилийн эхний өдөр гэрт байгаа хуучин шавар сав суулгаа хагалж шинэчилдэг заншилтай гэнэ.

Индонезид: Жирийн байдлаар тэмдэглэдэг аж. Суматра арлын ойд 10 кг хүрэх жинтэй, муухай үнэртэй аварга том цэцэг ургадаг байна. Тэр цэцгийг баярын өдөр согтсон хүнд үнэртүүлж сэргээдэг гэнэ.

Израильд: Алим, зөгийн бал бүхий баярын ширээ засч шөнөжин бүжиглэдэг. Шинэ жил арав хоног үргэлжлэх бөгөөд энэ үеэр нүглээ наминчилж бурханд мөргөл үйлддэг гэнэ.

Грект: Христосын мэндэлсэн өдөр гэдэг утгаар өргөн тэмдэглэдэг. Гол нь юм бүхнийг цэвэр цэмцгэр, үзэмжтэй байлгахад зориулдаг. Тухайлбал, Афин хотыг чимэглэхэд 100-300 мянган гэрэл, 60 км дарцаг болон бусад чимэглэл хийдэг бөгөөд “үндсэн хуулийн” гэж нэрлэгдсэн төв талбайдаа хамгийн өндөр модыг чимэглэн засдаг байна.

Германд: Шинэ жилийг голдуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг үдэх мөчид гэр бүлийнхэн цуглаж нэг нэгэндээ бэлэг өгдөг. Тэдний нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгинын үндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цаг болоход согиноо үзэхэд аль сарынх нь давсыг бүгдийг уусгасан бол тэр сарыг хур бороотой , уусгаж чадаагүй нь гантай болно гэж таамагладаг.

Гвинейд: Шинэ жилийн баярын өдөр гоёмсог нөмрөгтэй заан хөтлөн хотын гудамж талбайд гараад заанаа тойрон бүжиглэдэг гэнэ.

Бразильд: Ойд ургадаг модны сүүг /нэг удаа 2-4 литр сүү гардаг/ шинэ жилийн өмнө ууж жирийн даруу байдлаар тэмдэглэнэ.

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/935857/e38/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:59:23
*.199.157.71

profile

эди хугда

2012.12.09 11:05:25
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24453
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27979
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115736
366 Americ d neg udaa [1] katren 2008-12-16 862
365 SURGUUL [1] kangwondo 2008-12-15 729
364 Эх оронч байна гэдэг хооллохоос эхэлдэг юм шиг ээ Munkh-munkh 2008-12-15 1072
363 ЭНХБАТЫН БАДАР-УУГАН ДЭЛХИЙД ШИЛДЭГ гэдгээ тунхаглуулав [1] borgil_sak 2008-12-13 874
362 Unshaarai [3] kangwondo 2008-12-13 857
361 ,Замын- Үүд Хятад улсын тосгон болоход ойрхон байна [4] oron_zai 2008-12-13 872
360 “Анод” банк айдастай асуултын хариу [1] finepix 2008-12-12 1077
359 2008 оны дэлхий дахины хамгийн том 10 хэрэг явдал finepix 2008-12-12 817
358 mahnii delguur [1] GER BUL 2008-12-12 888
357 busgui tani moroodliin er hun yamar bh eostoi ve [1] ismiraldo 2008-12-12 1013
356 Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai [1] ismiraldo 2008-12-12 1469
355 Uhaangui durllaas erchuud yagaad uregdeg ve? [2] ismiraldo 2008-12-12 931
354 Love [1] kangwondo 2008-12-11 721
353 Angli helnii hyamd surgalt [1] Zayagiin 2008-12-11 896
352 240.000 вонн авах боломжтойг мэдэгдье..... [1] oron_zai 2008-12-11 1206
351 Шинэ оноор гэрээ чимэцгээе [1] 나이키 2008-12-10 1955
350 Elchingees medeeljee [4] ismiraldo 2008-12-09 1247
349 zurhai [1] ismiraldo 2008-12-08 1714
348 Polish ulsad gereet ajilchin gargana. [1] R.Agii 2008-12-07 918
347 Iim baival yamar ve? [1] kangwondo 2008-12-06 761
346 Монгол Эрчүүддээ Хэлэх Үг [7] jooyo 2008-12-05 1124
345 Гар утасаараа мєнгє олох боломж [1] 김정민 2008-12-04 948
344 2009 on tsalingiin dood hemjee [1] finepix 2008-12-04 1607
343 미녀들이 수다 [14] enkh0000 2008-12-04 1330
342 Хятад хvний санаа шунал хоёр [1] oron_zai 2008-12-04 1208
341 чи янагын үлгэр зохио [1] Hotel California 2008-12-04 885
340 Бүсгүй хүнд хэзээ ч хэлж болохгүй үг гэж байдаг [4] altan_tooroi 2008-12-04 1311
339 zugeer l [1] ji he 2008-12-04 790
338 humuusee nadad zuvluj tuslaach [4] taaznii shohoi 2008-12-04 1112
337 hi [1] tilina 2008-12-03 756
336 bairnii talaar zovlooch [2] 유나 2008-12-02 1080
335 shine veiin mankurt boolchuud eswel Mongoliin jews(ewreichuud) [1] FR4Y 2008-12-02 939
334 Сингл байх 20 эерэг тал ба сөрөг [1] ....Badr Hari..... 2008-12-01 983
333 mongol ulsiin yoronhii said [1] sarmisxan555 2008-12-01 1100
332 usan ongotsoor solongosruu yaj ireh be? [3] ww666 2008-11-30 1094
331 Есийн тооны бэлгэдэл ....Badr Hari..... 2008-11-30 2483
330 240.000 вонн авах боломжтойг мэдэгдье..... [1] oron_zai 2008-11-30 1294
329 Polish ulsad gereegeer ajilchin gargana. [1] R.Agii 2008-11-29 823
328 Цаг хугацаа ба залуу нас: Миний мэдэх Австрали орон ....Badr Hari..... 2008-11-29 1605
» Аргын тооллыг баримтлагч [2] ....Badr Hari..... 2008-11-29 1001
326 Өөрийн биоритмээ тодорхойлцгооё [1] ....Badr Hari..... 2008-11-29 1727
325 mash caixan bn shvv [1] tamirbulgan 2008-11-29 945
324 orood uzdee [1] kangwondo 2008-11-29 1121
323 Өвөр Монголын эмгэнэлт тавилан [2] best1 2008-11-28 1342
322 Эвий, тэр жаахан монгол хvv [4] jooyo 2008-11-28 1409
배너신청
자생병원

배너신청