Бичлэгийн тоо 2,391

Ямар хvний vр газар уснаасаа холдон хаашаа, хэнийг дагаад явж байгаа юм бол гэх сэтгэл урсан мэдрэмж тєрлєє. Би хоёр охин нєхрийнхєє хамтаар хэд хоног Хятадад амрахаар яваа минь энэ. “Хар даа, энэ монгол хvvг vрчилж авсан юм байна, учир мэдэхгvй нялх амьтан байна шvv дээ” гэтэл нєхєр, том охин хоёр маань ч бас санаа алдсан. Бидний бага охин бас ой гарантай юм л даа.
Онгоц хєєрєх болж зорчигчид онгоцондоо суулаа. Онгоц ч хєєрлєє. Тун удалгvй хvvхэд уйлах чимээ онгоцоор нэг хадлаа. Хvvхэд уйлаад л байлаа, уйлаад л байлаа. Тэсэлгvй тэр зvгт эргээд хартал єнєє хvv уйлж байлаа. Нэгэнт л єргєж авсан хойно тэр гадаад эмэгтэйг хvvгийн ээж хэмээн нэрийдэх нь зєв биз. Ээж нь монголоор биш єєрийнхєє хэлээр аргадаж байгаа бололтой, хvv сатаарч байгаа ч юм алга, уйлаад л байлаа. Тэд италичууд байсан. Хэдий харийн хэл ч гэлээ эх хvний сэтгэлээс гараа юм болохоор цаанаа л хvvгээ аргадсан аядуу байсаан. Гэсэн ч ой гаранхан настай эвий тэр монгол хvv яаж харийн хэлийг ойлгож тайвширч чадах билээ. Гадны улсад vрчлэг¬дээд явж байгаагаас харвал єдийг хvртэл аль нэг асрамжийн газарт амьдарч байсан биз, багш асрагч нартаа дассан сурсан байсан биз. Гэтэл шинэ ээж танихгvй. Итали ээж нь чадлаараа л аргадаад шулганаад байлаа, хvv эг маггvй уйлаад л байлаа. Тэр ээжийн буруу ч юу байхав, хаа холоос vр хайж яваа хvvхдийн мєрєєс болсон бас л нэг зовлонтой эмэгтэй байсан биз.Энэ мэтээр элдвийг хоромхон хугацаанд бодож тархиа гашилгав. Хvv рvv очоод монгол хэлээрээ аргадаад хvvд, эхэд тусламаар санагдан суудлаасаа єндєлзєх зуур “Яахнав дээ хє, энvvгээр дvvрэн л хvмvvс байна, харж л байгаа биз. Энд хэний хэн болох нь мэдэгдэхгvй траншейны амьдралаар гудманд тэнэж явснаас гайгvй хvн таарсан бол сайн сайхан явах биз “гэж нєхєр минь намайг аргадсан. ”Yгvй ээ, чи бод л доо, энэ жаахан амьтан энэ газар монгол хvн болж тєрчихєєд бараа таваар аятай гадны хvн дагаад явж байгаад юуны нь сайн сайханд найдна гэж. Эндээс гараад явсан л бол хэн энэ хvvхдийн араас асуудаг юм бэ. Манайхан тэгж хvнийхээ араас ёстой яг л санаа тавьж харагдаач“ хэмээн нєхєртєє тэрvvхэндээ уураа гаргасандаа.
ТИЙМ БИЗ ДЭЭ, МОНГОЛЧУУД АА?
Хорвоогийн хамгийн нинжин сэтгэлтэй, цайлган цагаан, сайн сайхан улс бол монголчууд гээд бид єєрсдийгєє шал худлаа магтдаг биз дээ. Тийм шдээ гээд цээжээ дэлдэх vv. Энэ жаахан хvv байтугай алуулаад хядуулаад сураг оргvй алга болсон ч хэн, хэзээ vнэн сэтгэл гаргаж монгол хvн минь, бидний нэг минь гэж єр нэхэж байлаа? Больё, энэ талаар цааш яриваас уур хvрч орилмоор болно. Өєрийн сэтгэлд тєрснєє тэр чигээр нь хvмvvст хvргэх гэж ийнхvv зорьсон ч нэг дор дэндvv ихэдмээр их гуниг, эргэцvvлэл, уур, харамсал надад байна. Тэр єдєр онгоцонд байсан монголчуудад бас л энэ мэдрэмж тєрж байсан болов уу гэж найдъя.
Дахин дахин хойш харан єндєлзєх зуур нєхєртэйгєє ийн хєєрєлдлєє.
“Гадаадын улсад хvvхэд vрчлvvлэхдээ ядаж хэд хоног хамт байлгаж дасгаж ойр зуурын шаардлагатай vг яриаг ээж, аавд нь зааж сургаж, монгол хvvхдийн зан тєрхийн онцлог, шинжийг таниулж, хичээл зааж баймаар юм. Тэгдэг юм болов уу, vгvй байх, тэгж сонсогдоогvй. Ер нь гадагшаа vрчлvvлсэн хvvхдvvдийнхээ араас тєр анхаарал тавьдаг болов уу, Яагаав, хэрхэн яаж амьдарч байгаа талаар тайлан маягийн юм ирvvлдэг гэсэн. Хн, тэр нь тэгээд яг тийм байж чаддаг vгvйг эндээс хэн харахав дээ. Гадны том одууд єєр улс орноос хэд хэдээр нь хvvхэд єргєж авлаа гэдэг, манай энэ олон одууд, баячуул, их хурлын боссууд тэгж буян vйлдлээ гэж би л сонсоогvй юм байна. Гадны улсыг дагаж vхэх vv, сэхэх vv гэдгээ мэдэхгvй байснаас эх орондоо, єєрийн хvмvvстэйгээ эндээ айлд байвал аштай юу. Энэ муу хvv хурдан л тэр газраа хvрч, ээж аавдаа дасаж, хурдан тэр хэл усыг нь сураад хvн шиг тайван амьдраасай. Yгvй ээ гэтэл ядаж царай зvс ондоо улс том болоод яах аргагvй єє¬рийгєє єєр газрынх болохыг мэдээд бас л нэгэн янзын асуудал гарахгvй гэж vv. Яагаад би энд ингэж амьдарч байна, би хаанаас ирсэн ямар хvний vр юм бол гээд. Тэгэхээр харин ерєєсєє гадагшаа хvvхдvvдээ, хvнээ гаргахыг болих хэрэгтэй юм биш vv. Yvнд тєрийн бодлого, энэ олон хvvхдийн нэртэй байгууллагууд, ядаж эрх мэдэл гарт нь байдаг эмэгтэй гишvvд эх хvн гэдэг утгаараа анхаарах хэрэгтэй”.
Ээжийнхээ євєр дээр дураараа эрхлэх охиноо тэр агшинд улам ихээр хайрлан харамлаж, хоёр охиндоо элэг бvтэн эв эетэй амьдралыг єгч байгаадаа нєхєр бид хоёр нэг нэгэн¬дээ чимээгvйхэн баярлаж суусаан.
Асрамжийн газраар хэсч, гудамжаар тэнэж, хил усаар худалдагдан гарч байгаа тэр хэдэн зуун єрєвдмєєр нялх vрсийг тєрvvлсэн эх эцэг, талхныхаа асуудлыг ч зохицуулж чадахгvй байгаа энэ олон арчаагvй тєрийн тvшээд, мест эзэлж суусан олон хоосон сэтгэлтнvvд хамар шархируулан, нулимс асгасан нvдтэй тэр хєєрхєн жаахан хvvгийн тухай надтай хамт эргэцvvлээч. Сэтгэлийг минь хуваалцаж тэвчээр, сэтгэл гарган намайг сонсоо та ч гэсэн vр хvvхдээ хайрлаж халамжилж, дэргэдээн бєєрєндєєн нааж чадаж байгаа бол манай гэр бvлийн зvгээс танд ч бас талархан мэхийж байна, хvлээн аваарай.
Би зєндєєн уйлсан, тэр хvv рvv тэмvvлж байхдаа. Эх хvний сэтгэлээр тийнхvv шаналж байгааг минь ойлгон ”Миний хань битгий уйл, охин нь хараад гайхаад байна ш дээ. Хямраад сvv нь татарчихна. Энэ хvv нэг хоёр сарын дараа гэхэд л ээж аавдаа дасаад хєєрхєн болчихно” гэсээн, манай хvн.
Уйлж уйлж хvv хэсэг тайвшрав уу гэлтэй уйлах нь намдлаа. Овоо доо гээд хартал зэрэгцэж суусан монгол бvсгvй хvvг тэвэрсэн байлаа. Эвий дээ, эвий, харж дассан царай зvс, сонсож дассан хэлээ сонсоод жаахан хvvгийн єчvvхэн жаахан зvрх нь тайвширч нулимсаа хураасан нь тэр байж. Ээж нь болно гээд єргєж авсан итали эмэгтэй олны нvднээс зовсон уу, хvvгээ харамласан уу дахиад хvvгээ єєртєє автал хvv ахиад л уйлаад эхэлсэн. Тийм ээ, ийм л юм болсон.
Харж байхнээ монголчууд бидэнд сэтгэлийн зєв илэрхийлэл гэж дутмаг байх шигээ. Харсаар байтал тэр хvvхэн залуу хоёр шинэ хvvтэйгээ учраа олж хэл усаа ололцож чадахгvй байхад яагаад бид тэдэнд хэсэг ч болов тусалж, яахав ийхэв, гэж болдоггvй юм бэ, дvлий дvмбэ оргиод гайхаад шагшраад суух нь тэгээд єнєє гvндvvгvй монгол зан уу, айхтар тэсвэр тэвчээр нь юм уу.
Хоёр цагийн дараа онгоц газардсан. Хvн бvр єєр єєрийн зорилго, замаар тэр дороо онгоцноос гарч одоцгоосон. Хvvг тэвэрч тайвшруулж чадсан тэр монгол бvсгvйд итали ээж нь баярлалаа гэж байгаа харагдсан.
Бид єєр єєрийн замаар цааш явахгvй гээд яах ч билээ. Тэр єдрєєс хойш боссон ч, суусан ч бодогдох тэр жаахан монгол хvvгийн араас сэтгэл зовсондоо ийнхvv “Зууны мэдээ”-гээр дамжуулан уншигчдад хvргэлээ.
Олон олон хvv, охин бvv єнчрєєсэй, олон олон хил усыг давж бvv яваасай, тєрvvлсэн эцэг эх нь бvр чаддаггvй юмаа, болдоггvй юмаа гэхэд ядаж нэг нутаг усны ахан дvvс бидэндээ vрчлvvлээсэй билээ.
Эвий дээ, эвий тэр хvv одоо шинэ гэртээ хэдийнэ очоо биз. Монгол хvvд очсон газар, ус нь ээлтэй зєєлєн байж, ээж, аав нь тєрснєєс єєрцгvй элэг нимгэн нэгэн байж, хурдхан л тэр хэл усыг нь сурж хvний хvvхдийн адил дутах гачих зvйлгvй элэг бvтэн сайн сайхан амьдрахыг монгол нутгаас бид бvгд хvсэн ерєєе.
Тєрж унасан газар нутагтаа хэл зvс адил vе тэнгийхэнтэйгээ эрхэлж эрдэж єсєх хувь заяаг чинь хасаж, харьд тавьж явуулсан биднийг єршєєгєєрэй.
Тєрийн минь сvлд єршєєг гэмээргvй санагдлаа,
Бурхан чамайг єршєєг ээ, хvv минь.
Д.Болормаа
(Сvхбаатар дvvргийн оршин суугч)
unshaad zurx zusegdej bga yum shig l setgel uvdluu
neeree manai xurungu mungutei baychuud yagaad xuuxed urguj avdaggui yum boloo
bi l lav yadaj neg xuuxed urguj avax ch yumuu ...yavaandaa bel xurvel mgldoo asramjiin gazar
baiguulnaa gej boddogiin shdee .....heheh baychuud nadaas dor bhiinmaa
ЭНЖИ
АДИЛХАН ЭХ ХҮН БОЛОХООР ЧИНИЙ СЭТГЭЛИЙГ ОЙЛГОЖ БАЙНА . НЯЛТ ХҮҮГИЙН ЗАЯА ДЭЭШЭЭ БАЙГ ЭЭ. УНШААД УЙЛЛАА. 3- ХАН САЯ Ч ХҮРЭЭГҮЙ МОНГОЛЧУУД БИДНИЙГЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ ЭЛБЭГ ДЭЛБЭГ БАЙЛАЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ТӨР ТҮШИЛЦЭХЭЭ БОЛИМООР ЮМ ЭНЭ ДЭЭДЭС. ЧИНЭЭЛЭГ ХҮМҮҮС БИЕ БИЕНДЭЭ ТУСЛААД ӨНЧИН ӨРӨӨСӨН ҮР ХҮҮХДЭЭ ГАДНЫХАНД ӨГӨХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЯМАР ХҮЙТЭН СЭТГЭЛТЭЙ СОЛОНГОСЧУУД БИШ ДЭЭ БИД.