Бичлэгийн тоо 2,391
Өрх толгойлсон эмэгтэй хэмээх тодотголтой олон зуун монгол бүсгүйчүүдийн нэгэн би өөрийн ижил бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийн гүнд хоргодон буй зүйлийг та бүхэнд дэлгэхийг хүссэн билээ. Хэдэн сарын өмнө Германы өдөр тутмын нэгэн хэвлэл дээр "Бэлэвсэн Монгол ,, нэртэй нийтлэлийг өөрийн биеээр уншаагүй ч өрөөлийн амнаас сонсоод сэтгэл эмзэглэхгүй байхын арга байсангүй.
Бэлэвсэн гэдэг үгийг хүмүүн та надаар хэлүүлэлтгүй мэдэж буй биз .Төр засгийн харалган бодлогын буруугаар халхын сайхан эрчүүд минь харийн нутагт хар ажлын мал болж ээж аав эхнэр хүүхдээ санан шаналж буйг хараад сэтгэл өвдөхгүй байхын аргагүй.
Үүний ард үлдэж буй ар гэрээ авч явах гэж ядаж яваа бүсгүйчүүл минь харь хүний нүдээр бэлэвсэн гэдэг нэрийг зүүж буй нь яах аргагүй үнэн болой.
Би энэхүү зүйлийг бичихдээ хэн нэгнийг буруутгахыг хүссэнгүй, залуу насны аагаар омгорхож яваад алдсан нэгийг ухаараач, амьдралд хөл тавьж амжаагүй залууст сургамж болохсон болов уу гэж бодсоныг болгооно уу.
Гэрийн багана нэг нь байхгүй бол гэр барьж болдоггүйтэй адил өрх гэрийн түшиг багана болсон хань ижилгүй эр хүний нөмөр нөөлөг дутаж яваа бүсгүйчүүдээ ойлгоосой үр хүүхдээ бүү өнчрүүлээсэй гэсэндээ үүнийг бичиглэн сууна.
Эр хүн та эхнэртээ үрийнхээ ээжид гомдсон байж болно, ханилж явсан хань тань таныг гомдоосон байж болно. Тэр гомдлын чинь золиос учир мэдэхгүй "балчир үр ,, чинь гэжүү.....
Буруугүй байж буруутан болж хахир хатуу хойд эцгийн хатуу нудрагны амтыг амсан нүдэндээ доголон нулимстай хирнээ эр хүний шийр заан бяцхан цээжиндээ үзэн ядалт хорсол хуруулахдаа "Аав минь байсан бол,, гэж таныг үгүйлсээр байгаа.......
Халтар хултар хувцастай нялх биедээ ахадсан зовлонг амсан нүдэндээ горьдлогын харц тээн биеээ үнэлхээр зогсоо охиныг та шунал тачаалын нүдээр харан зогсоо бол та түр азнаач...........Галзуу барын амруу гараа хийхээс буцахгүй явах үедээ ганц шөнийн дур тачаалаас чинь эхдээ зовлон болон үлдсэн охин үр чинь юм биш биз. Адгуус хүлэг хүртэл үр төлөө гишгэдэггүй байтал арай та.........................
Ханилж байсан хань үрийн чинь эх даргатайгаа сүүлэрч гэнэ, харийн хүнтэй гэрлэж гэнэ гэх ховын үгийг сонсоод харааж зүхэн муу муухайг нь дуудахаа түр азнаач.
Үрийн чинь эх хормойн донтойдоо биш,ангаж цангаж ядсандаа биш таны үрд өгөх маргаашийн зүсэм талхныхаа мөнгийг бүтэн авахын тулд дарга нэртэй хүнэнцэрийн аяыг харж аяглаж яваагүй гэжүү.
Өдөр өдрөөр өсөн торниж хэрэгцээ нь нэмэгдэж буй хүү охины чинь төлөө өөрийгөө золиослон харийн хүний тогоо барьж хатуу хахир хадмын аяыг олох гэж зүдэрч явааг ухаараач.
Эр хүн таны зүс таних төдий хүүхэнтэй ганц шөнийг наргиж цэнгэн үрж ядан байгаа тэр л хэдэн халтар төгрөгөөр , таны хайр халамжаар үр хүүхэд чинь дутаж байгаа.
Таньд гэж хэлэхэд орхиод явсан үрээ хайж байгаад нэг уулзаарай.Таны яс махны тасархай чинь ямар их баярлах бол.Таны аваад очих атга чихрэнд бус "Миний аав,, гэдэг эрхэм нэрэнд чинь талархах болно үр чинь.
Та амжиж уулзахгүй бол хүү, охин тань амьдарлын хүндэд нухлуулсаар таныг хайрлах биш орхиод явсанд чинь гомдохвий дээ.
Эцэст нь гэж хэлэхэд өрх гэрийн түшиг тулгуур тэнгэрлэг заяат "МОНГОЛ ЭР ХҮН,, та эцэг шиг эцэг байж эхнэрээ хайрлан үр хүүхэддээ амьдын хагацал бүү үзүүлээрэй.
Монголын минь үрс маш олон болж хөх тэнгэр минь цэлмэг хөдөө тал минь мал дүүрэн бэлчиж улс орон минь хөгжин дэвших болтугай