Бичлэгийн тоо 2,391

Юу болов, юунаас болов, одоо юу болж байна вэ?

Би аль нэг намын гишүүн биш. Би ямар нэг байдлаар туйлшрахыг хүсэхгүй байна. Гэхдээ төрийн нэг тусгай байгууллагад ажиллаж байгаагийн хувьд, болсон явдал, одоо болж буй явдлын учир начрыг сайн мэдэж байгаагийн хувьд дуугуй сууж болохгүй байна. Би эх орныхоо төлөө, ард түмнийхээ хувь заяанд санаа зовсондоо, ард иргэд маань хэрхэн төрийн эрх баригчдын тоглоом болон хувирч байгааг хараад тэсэж сууж чадахгүй байгаа учир үүнийг бичлээ. Та бүхэн эх орноо, ард түмнээ, өөрсдийгөө, үр хүүхдээ хэмээн боддог юм бол цааш нь тараах, ямар нэг хэвлэлд хэвлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Би тусгай ажилтан учраас өөрөө ингэж болохгүй байгааг ойлгоно уу.

  1. Сонгуулийн булхай. УИХ-д олонхи болох, хүссэн хүмүүсээ УИХ-д гаргаж ирэхийн тулд дараах аргуудыг хэрэглэлээ.
    1. Боломжтой гэж үзсэн хаягуудад гадаадад явсан, тэнд амьдарч байгаа, нас барсан, шилжсэн хүмүүсийн нэрийг нэмж тэдгээр хий үзэгдлийн нэрээр санал өгүүлэх /Тэдгээр хий үзэгдлийн нэр дээр иргэний үнэмлэх хийж өөрийн хүмүүст тараах, хурууны бэхийг химийн бодисоор арилгах замаар үнэнч хүмүүсээрээ 3-4 хэсэгт санал өгүүлсэн/. Иймээс гадаадад байгаа хүмүүсээс санал авахгүй гэж эртнээсшийдсэн.
    2. Мөнгө амлах, тараах, архидуулах, автобусаар зөөх, зөөж явахдаа мөнгө өгөх, худал амлах г.м жижиг аргууд.
    3. Хамгийн гол арга нь саналын хуудсыг унших хүмүүст 10-10 сая төгрөг өгөөд урьдчилан тохируулсан тооны дагуу "А гэсэн нэр дэвшигчид өгсөн саналыг өөрийн Б гэдэг нэр дэвшигч болгон уншуулах". Үүний тулд ажиглагч нарыг хол суулгаж, зөвхөн ганцхан хүнээр саналыг хуудсыг уншуулах, түүнийг зөв уншиж байгаа эсэхийг өөр хүн хянах аргагүй болгох ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан. Саналынг жинхэнэ хуудсыг хэсгийн хороон дээр солих аргагүй тул тойргийн хороон дээр солихоор урьдчилан бэлтгэж тойргийн хорооны даргаар өөрсдийн үнэнч итгэлтэй хүмүүсийг тавьж, тэдэнд даалгавар өгч, нууцаар хэвлүүлсэн саналын хуудсаар хангаж, тэнд гаргах гэж буй МАХН-ын нэр дэвшигчийн нэр дээр дугуйлсан хуурамч саналын хуудсыг 30-30-аар багцлан уутанд хийж бэлтгэсэн. Ийм булхай хийснийг сэжиглэсэн ажиглагчид, дэмжигчид хэсгийн хороог бүсэл саналын хуудсыг газар дээр нь дахин тоолно хэмээн шаардлага тавихад хамаг булхай нь илрэх аюул тулгарсан тул шөнө нь цагдаагийн хүчээр тийм хүмүүсийг зайлуулаад жинхэнэ саналын хуудсыг тойргийн хорооруу зөөсөн. Тэнд нэгэнт хайрцаглаад бэлдчихсэн ууттай хайрцагтай худал саналтай хуудсуудаар солих ажиллагааг тойргийн хорооны дарга өөрөө биечлэн хийж гүйцэтгэлээ. Тойргийн хорооны бусад гишүүддээ мэдэгдэхгүй солих, зарим тохиолдолд тэдэнтэйгээ нийлж хийх үүргийг тойргийн хорооны дарга нарт /өөрсдийн үнэнч итгэлтэй хүмүүс/ өгсөн байна. Бодит байдал дээр саналын хуудсыг аль ч хэсэг дээр 10 цагийн дотор тоолж дуусгаад тойргийн хороо түүнийг 2 цагийн дотор нэгтгээд дүн гарах байсан. Гэтэл нөгөө жинхэнэ саналын хуудсыг солих, худал гаргасан тоогоо саналын хуудсын тоотой нийлүүлэх гэж 2-3 хоног зарцуулж, түүнийгээ дүн хараахан гараагүй гэдэг үгээр халхавчлан сууж байна.
  2. Цуглааныг хэрхэн үймээн самуун болгон хувиргасан тухай. Нэгэнт ийм муухай булхай, илт улаан цагаан луйвар хийсэн учир олны хараанаас мултарч чадалгүй сэжиглэгдэж, зарим нь баригдлаа. Тиймээс залуу хүмүүс хурц зангаараа олныг уриалж 7/01-ний өдөр Сүхбаатарын талбай, МАХН-ын байрны өмнө цуглаан зохион байгууллаа. Энэ үед хэрхэн ажиллах, ямар хариу барихаа МАХН-ын удирдлагууд хэлэлцэж "уг цуглааныг өдөөн хатгаж үймээн болгон хувиргах, түүгээр нь буруутгаж тэмцэгчдийг дарах, хариуцлагад татах" тактикийг барих нь зүйтэй гэж тохиролцсон болно. Ингээд гарч ирж уулзаад олныг тайвшруулаад үгээ хэлэлцээд тараачих байсан цуглааныг үйлмээн болгон хувиргах ажиллагаандаа орсон болно. Тэнд хамгаалалтанд гаргасан цагдаа нарт "Наад цуглаанаа тараа" гэдэг үүргийг өгөөд ар талаар нь өөрсдийн /ихэвчлэн ТЕГ-ын ажилтнууд/ өдөөн хатгагчдаар олныг хөөрөгдөж эхэлсэн юм. Ингээд энгийн байдлаар цуглаж байгаа тарах байсан цуглааныг ямар ч байсан резин сум болон чулууны байлдаан болгон хувиргаж амжсан байна. Нэг дарга нь байдал бишдэж байгаад сандарч хэдэн хуягт, цэрэг авчирах уу хэмээн сандарч байсан. Үнэхээр МАХН-ын байрыг хамгаалъя гэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр бодож байсан бол түүний саналын дагуу хуягтууд авчраад байрны урдуур, хажуугаар байрлуулаад, жагсагчдын захаас нь эхлээд хэсэгчлэн сарниулж тараах боломж бүрэн байлаа. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчөөс "Хамгаалалтыг дахин зохион байгуулна, хүчээ төвлөрүүлнэ" гэсэн тушаалыг буулгах замаар МАХН-ын байрыг хамгаалж байсан цагдаа, дотоодын цэргийг татах үүргийг ҮАБЗ-ийн хуралдаан дуусмагц өгөөд зориуд хамгаалалтгүй болгож улмаар ТЕГ-ын тусгай бэлтгэгдсэн ажилтнууд машин машинаараа очиж удирдлагагүй болсон залуусыг уриалан Соёлын төв өргөө, тэр хавийн газрыг дээрэмдэн тонох, галдан шатаах ажиллагаанд орсон болно. Тэд залуусыг хатгаж оруулмагцаа өөрсдөө кмопьютер, тоног төхөөрөмжийг машиндаа ачиж авч явцгаасан юм. Тэр олон алдагдсан компьютер, тоног төхөөрөмж айлуудад биш төрийн тусгай байгууллагад байгаа, тэдгээрийн хард дискийг шинжилж байна. Бас давхар иргэдээ тагнах ажлыг ингэж хийж байгаа болно. Энэ бүхнийг ерөнхий сайд С.Баяр, ерөнхийлөгч Н.Энхбаяр нар зориудаар найруулсан бөгөөд үүнийг "урхинд оруулах арга" хэмээн нэрлэдэг юм. Гол утга нь "Ямар нэг шаардлага тавьсан, жагсаал цуглаан зохиосон хүмүүсийг гарцаагүй гэмт хэрэгтэй болгон хувиргах, уг арга хэмжээг олон нийтийн дургүйцлийг төрүүлэх үймээн самуун болгон хувиргах замаар улс төрийн ашиг хонжоо олж авах"-д оршдог юм. Зөвхөн МАХН-ын байрыг шатааснаар нийгмийн дургүйцлийг сайн төрүүлж чадахгүй, тиймээс ард түмний дургүйцлийг үнэхээр хүргэж чадах объектруу анхаарлыг нь хандуул гэдэг үүргийг ТЕГ-ын ажилтнууд авч түүнийгээ гүйцэтгэж чадлаа. Тэд шөнө нь галт зэвсэг хэрэглэн хэд хэдэн хүний амийг санаатай бусниуллаа /Нийгмийг илүү их дарамтад оруулах, онц байдал тогтоох үндэслэлийг баталгаатай болгохын тулд/. Мөн цагдаа нар зодсоны улмаас урьдчилан хорих байранд хэд хэдэн залуу амь насаа алдаад байгаа ард түмнээсээ чандлан нууж байна.
  3. Онцгой байдал. Объектуудыг зориуд хамгаалалтгүй болгож зохих хэмжээгээр сүйтгүүлсний дараа үүн дээр далимдуулан онцгой байдал тогтоож, мэдээллийн эх сурвалжгүй болгож, цаанаас бэлтгэсэн, цензурдаж хянасан мэдээллээр ард түмний тархийг угааж, зөвхөн учирсан хохирол гэдэг өнгөц зүйлд бүхний анхаарлыг хандуулахаар оролдож, дахин үймээн дэгдээхээр бэлтгэж байна хэмээн худал айлгаж байгаа нь эцсийн дүндээ сонгуулийн булхайгаас ард түмний анхаарлыг холдуулах, үүгээр далимдуулан ард түмний сонголтыг луйвардсан дүнгээ баталгаажуулж авах гэсэн улс төрийн маш муухай зорилготой болно. Одоо ингээд 2000, 2004, 2005 оны сонгуулийн нэг адил ард түмэн сонголтоо луйвардуулаад үлдэхүү? Эсхүл ширээний ард сууж асуудлыг ухаалгаар шийдэж дахин санал хураалт явуулах уу? Нэр дэвшигч болон намуудын зөгнөөд байснаар үнэхээр Монгол улс ардчилсан улс болж хөгжихүү? Эсхүл дахин тоталитар хяналтанд орж авилгачдыг тэжээгч төртэй Африкийн улсууд шиг болох уу? гэдэг сонголт бидэнд тулаад байна.

Хүндэтгэсэн: Монгол эх орон, ард түмнийхээ төлөө санаа зовогч нэгэн.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/483877/857/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24564
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115840
96 Харийнхан монгол газар, [1] 96843226 2008-07-30 6153
95 ЭР ХҮН ТАНАА. [2] Мичидмаа 2008-07-28 6515
94 Mongol hun mongoliin zurh- unshaad uzeerei humuusee [9] Klady 2008-07-28 12006
93 l[] Klady 2008-07-28 3263
92 Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-07-22 5129
91 Номын сангууд хаана? хаана? бнаа? [2] halkh 2008-07-20 4355
90 Солонгос дахь Монгол Номын санд ном хандивлах хүмүүс 96843226 2008-07-19 4706
89 AHXAAP. SOS AIDS 96843226 2008-07-19 3630
88 Өмнөд Солонгост байгаа Монголчуудад өөрсдийн юм гэх зүйл бараг байхгүй. [2] 96843226 2008-07-19 5761
87 Өмнөд Солонгост гэрээний ажилчин нэрээр Монголын үнэмлэхүй эрүүл чийрэг залуусыг гарган,. [2] 96843226 2008-07-19 6500
86 mongolchuudiig nomiin cagaan buyan vndesnii vildver avrah boltugai bilgesh 2008-07-19 1910
85 Монгол улс БНАСАУ-аас ажиллах хүч авна. [1] selenge_good 2008-07-19 8561
84 Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж огцрох бодолтой байгаагаа илэрхийллээ 96843226 2008-07-18 4587
83 9-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа арилжаа явагддаг [1] 96843226 2008-07-18 5304
82 ЭРХ БАРИГЧИДАД ГАРГАСАН УРИАЛГА. [1] Мичидмаа 2008-07-17 5369
81 Монголчууд бидэнд өнөөдөр нэг л юм үгүйлэгдээд байна. [1] 96843226 2008-07-16 5509
80 УЛАНГАССАН УЛААН ТҮЙМЭРЧИД fgfdg 2008-07-15 5241
79 ХАР, СААРАЛ ӨДРҮҮДИЙН ТЭМДЭГЛЭЛ [1] fgfdg 2008-07-15 4822
78 Юу бодож буйгаа анхаар ч бай , учир нь бодол үг болдог [1] 96843226 2008-07-14 5916
77 naadam байлдагч 2008-07-11 3960
76 크로싱(Crossing) kino [2] 미인 2008-07-11 4317
75 УЛС ТӨРЖӨӨД НЭГ ҮЗЭХ ҮҮ? [2] 96843226 2008-07-10 5872
74 тусгай албаны ажилтны үг baassaa 2008-07-10 4232
73 НААДАМ [1] 이주&#48 2008-07-09 3176
72 butsah zamiin zardal [3] ngerlee 2008-07-09 3426
71 Unen unen777 2008-07-09 3789
70 Намаар талцаж чулуугаар байлддаг дайны талбар монгол минь бишээ!!! daruuhan01 2008-07-08 6601
69 Mongolchuudaa. Khezee ta bukhen bukh zuilsee kharamgui mongoldoo [1] 20080701 2008-07-08 2196
68 Choijilsuren ni [1] namjil 2008-07-07 3860
67 mongol utas solongost WWW>g-tel.mn [1] ebatsan 2008-07-06 5969
66 bair Oddiinzug 2008-07-06 4880
» Юу болов, юунаас болов, одоо юу болж байна вэ? oronzai 2008-07-06 6846
64 archaagui mongolchuudaa gej???????/? oron_zai 2008-07-05 5268
63 МОНГОЛД СОНГУУЛЬ ШУДРАГА ЯВАГДСАН УУ. [1] Мичид 2008-07-05 5250
62 Huviaraa amjiltand hyreh bolomj [1] amjilt9 2008-07-05 3612
61 mongold xuchirhiilel yavagdaj bna [2] sarmishan1989 2008-07-05 3527
60 oilgoxgvi bn shvv! take it easy 2008-07-05 3433
59 관리자님 [1] narao 2008-07-05 5202
58 ***НААДАМЫН БЭЛЭГ**** MGLгишүүн* 2008-07-05 6893
57 Лэвэл ба Пойнт систэм мөн нууц баримт -IRMUUN- 2008-07-05 27642
56 MONGOL FOTO [1] *MGL гишүүн* 2008-07-04 6011
55 ЭРЛИЙЗҮҮДЭД ДАМЖУУЛААРАЙ??? бодох тун ???санахтун??? [1] l am here 2008-07-04 7091
54 Barivchilgaa 96843226 2008-07-04 5345
53 irex doloo xonogiin 1-dexi 2-daxid irex xvn baina yy too_much 2008-07-04 2624
52 viz&urilga zuuchlan tov tammy 2008-07-04 2368
배너신청
자생병원

배너신청