9-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа арилжаа явагддаг
Уншсан 5300 vote 0 2008.07.18 19:00:27Энэ оны 7 дугаар сарын 19-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа арилжаа явагддаг Тондемун, Мёндонг, Намдемун, Итевон, Чонно Ченгичонд хувцас, гутал, нүдний шил болон төрөл бүрийн чимэглэл зүүлтэндээ 70 хувиар хөнгөлөлт үзүүлэхээр болоод байна.Түүнчлэн Инчон, Кимпо онгоцны буудал дахь татваргүй барааны дэлгүүр болоод дээд ангиллын дэлгүүрүүд өргөн хэрэглээ, гоо сайхны бараагаа хямдруулах аж. За тэгээд худалдааны Lotte, Shinsrgae, Нуundai-Раrк, Dоtt, Неllо арМ, Моgliorе зэрэг томоохон их дэлгүүрүүд барааныхаа үнийг эрс доошлуулах юм байна. Бэлэг дурсгалын Тах Rеfund, КОЕКС мөн л сеел зарлах аж. Хямдрал зарлах хугацаанд жуулчдад хотын тээврийн үйлчилгээг ашиглах, солонгос хоол санал болгох, Сөүлийн түүх соёлын дурсгалт газруудыг хямд үнээр үзэх боломж олгох юм байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.sеоlgrаndsale.соm гэсэн цахим хуудаснаас харна уу. Харин уг хямдралын шийдвэрийг өнгөрсөн сарын эхээр Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын холбоо гаргасан байна.