Бичлэгийн тоо 2,391
Дэлхийн өнцөг булан бүрээр тархсан Монгол туургатны
Цахим Өртөө сүлжээний дэргэдэх Цахим Өртөө Холбоо ТББ-аас төр засгийн эрх баригчидад хандаж гаргасан УРИАЛГА

2008 оны 07 сарын 01-ний өдөр болсон иргэд, сонгогчдын тайван жагсаал цуглаан нь сүүлдээ хүчирхийлэл халдлагын үйл ажиллагаа болж хувирсныг Цахим Өртөө Холбооны бүх гишүүд бид эрс буруушааж байна. Үүний уршгаар энгийн иргэдийн амь нас хохирч, тэдний эд хөрөнгө, Монголчуудын урлаг, түүх соёлын үнэт зүйлс устан үгүй болсонд Цахим Өртөө Холбоо ТББ гүн харамслаа илэрхийлье.

Болж өнгөрсөн энэ бүх үйл явдалд зүгээр нэг харамсаад өнгөрч хэрхэвч болохгүй юм. Бид зөв дүгнэлт хийж, гарцаа зөв олох ёстой. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, нийгэмд шударга бус, хариуцлагагүй, ёс суртахуунгүй байдал хавтгайрсан нь энгийн иргэдийн дотор бий болсон улам бүр ихэсч буй бухимдлыг хүнлэг бус зэрлэг авираар тэсэрч гарахад хүргэлээ.

Ард түмэнд үндсэн хуулиар олгогдсон эрхийг хэн нэгэн төрийн дээд албан тушаалд санаархагчид зөрчин, сонгуулийн дүнг будлиантуулснаар шударга сонгууль, шударга ёсонд итгэх иргэдийн итгэл найдварыг хөсөрдүүллээ. Улс төрийн намуудын хариуцлагагүй амлалт, иргэдийн саналыг мөнгөөр худалдан авах явдал хирээс хэтэрчээ. Бүх нийтийг хамарсан намчирхлын эрүүл бус үзэгдэл, төрийн эрх мэдэлтнүүдийн албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан, байгалийн баялаг, газар нутгаа лиценз нэрээр замбараагүй тараасан, байгаль орчныг сүйтгэсэн, хордуулсан зэрэг явдлуудын улмаас хуримтлагдсан нийгмийн бухимдал дээр энэхүү сонгуулийн булхай галд тос нэмсэн хэрэг болов.

Сонгуулийн будлиантай холбоотойгоор дэгдсэн дээрх үйл явдлын эцсийн үр дүнд энгийн ард иргэд хохирон үлдэж байгаа нь нэн харамсалтай байна.

Үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмжээнд гүнзгийрсэн системийн энэ хямралын үед харьяалагддаг нам бүлгийнхээ, тэр тусмаа хувийн цаг зуурын явцуу эрх ашгаа урьдал болгох биш, улс үндэстнийхээ хувь заяа, язгуур эрх ашгийн үүднээс асуудалд өргөн хараатай, уужуу хандаж үүссэн бүх гажуудал, согогуудыг үндэс ёроолоос нь засан эрүүлжүүлэх дорвитой, зөв арга хэмжээ авч ажиллахыг УИХ, ЗГ болон улс төрийн нам, эвслүүдэд уриалъя.

Эх орныхоо хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэд хувь нэмрээ оруулан ажиллаж, тэмцэж буй иргэд, залуусыг аливаа намын харьяалал, улс төрийн үзэл бодлын ялгаанаас үл хамааран Цахим Өртөө ТББ дэмжиж ажилладаг билээ. Эдгээр залуусын дунд манай байгууллагын гишүүд ч олон бий. Иргэний Хөдөлгөөний Намын дарга Ж. Батзандан ч тэдний нэг. Ж. Батзандан болон түүний хамтран зүтгэгч О. Магнай нарыг баривчлан хорьсоор байгаа нь тэдний эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулж байгаад манай байгууллагын гишүүд санаа зовниж байна. Нөгөө талаар өмч хөрөнгө галдан шатаасан, устгасан үйл ажиллагаанд тэд оролцсонгүй. Иймд тэднийг шалгах шаардлага байгаа бол намын нөхдийнх нь батлан даалтад гаргаж, цагдан хорихгүй байхыг холбогдох байгууллагуудад уриалж байна. Асуудлыг ард түмний эрх ашиг, шударга ёсонд нийцүүлж, хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэнэ гэдэгт манай байгууллагын гишүүд итгэлтэй байгаагаа илэрхийлж байна.


Цахим Өртөө Холбоо ТББ
www.tsahimurtuu.mn
2008-07-17
Улаанбаатар хот
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/531320/186/trackback

profile

halkh

2008.07.25 21:24:24
*.9.7.85

Сайн уу!
 
ИХ намын дарга Батзандангын цахим єртєє дээр бичиж байсан нийтлэл болон бичлэгvvдийг энд тавих болон надад илгээх боломж байна уу?
 Энэ талаар мэдээлэл авах гэсэн юумаа!  Баярлалаа!
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24465
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27984
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115743
96 Харийнхан монгол газар, [1] 96843226 2008-07-30 6153
95 ЭР ХҮН ТАНАА. [2] Мичидмаа 2008-07-28 6515
94 Mongol hun mongoliin zurh- unshaad uzeerei humuusee [9] Klady 2008-07-28 12000
93 l[] Klady 2008-07-28 3260
92 Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-07-22 5127
91 Номын сангууд хаана? хаана? бнаа? [2] halkh 2008-07-20 4354
90 Солонгос дахь Монгол Номын санд ном хандивлах хүмүүс 96843226 2008-07-19 4705
89 AHXAAP. SOS AIDS 96843226 2008-07-19 3629
88 Өмнөд Солонгост байгаа Монголчуудад өөрсдийн юм гэх зүйл бараг байхгүй. [2] 96843226 2008-07-19 5759
87 Өмнөд Солонгост гэрээний ажилчин нэрээр Монголын үнэмлэхүй эрүүл чийрэг залуусыг гарган,. [2] 96843226 2008-07-19 6498
86 mongolchuudiig nomiin cagaan buyan vndesnii vildver avrah boltugai bilgesh 2008-07-19 1906
85 Монгол улс БНАСАУ-аас ажиллах хүч авна. [1] selenge_good 2008-07-19 8556
84 Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж огцрох бодолтой байгаагаа илэрхийллээ 96843226 2008-07-18 4581
83 9-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа арилжаа явагддаг [1] 96843226 2008-07-18 5300
» ЭРХ БАРИГЧИДАД ГАРГАСАН УРИАЛГА. [1] Мичидмаа 2008-07-17 5366
81 Монголчууд бидэнд өнөөдөр нэг л юм үгүйлэгдээд байна. [1] 96843226 2008-07-16 5505
80 УЛАНГАССАН УЛААН ТҮЙМЭРЧИД fgfdg 2008-07-15 5239
79 ХАР, СААРАЛ ӨДРҮҮДИЙН ТЭМДЭГЛЭЛ [1] fgfdg 2008-07-15 4819
78 Юу бодож буйгаа анхаар ч бай , учир нь бодол үг болдог [1] 96843226 2008-07-14 5913
77 naadam байлдагч 2008-07-11 3952
76 크로싱(Crossing) kino [2] 미인 2008-07-11 4310
75 УЛС ТӨРЖӨӨД НЭГ ҮЗЭХ ҮҮ? [2] 96843226 2008-07-10 5867
74 тусгай албаны ажилтны үг baassaa 2008-07-10 4230
73 НААДАМ [1] 이주&#48 2008-07-09 3174
72 butsah zamiin zardal [3] ngerlee 2008-07-09 3426
71 Unen unen777 2008-07-09 3784
70 Намаар талцаж чулуугаар байлддаг дайны талбар монгол минь бишээ!!! daruuhan01 2008-07-08 6600
69 Mongolchuudaa. Khezee ta bukhen bukh zuilsee kharamgui mongoldoo [1] 20080701 2008-07-08 2195
68 Choijilsuren ni [1] namjil 2008-07-07 3852
67 mongol utas solongost WWW>g-tel.mn [1] ebatsan 2008-07-06 5964
66 bair Oddiinzug 2008-07-06 4877
65 Юу болов, юунаас болов, одоо юу болж байна вэ? oronzai 2008-07-06 6846
64 archaagui mongolchuudaa gej???????/? oron_zai 2008-07-05 5265
63 МОНГОЛД СОНГУУЛЬ ШУДРАГА ЯВАГДСАН УУ. [1] Мичид 2008-07-05 5247
62 Huviaraa amjiltand hyreh bolomj [1] amjilt9 2008-07-05 3610
61 mongold xuchirhiilel yavagdaj bna [2] sarmishan1989 2008-07-05 3524
60 oilgoxgvi bn shvv! take it easy 2008-07-05 3431
59 관리자님 [1] narao 2008-07-05 5198
58 ***НААДАМЫН БЭЛЭГ**** MGLгишүүн* 2008-07-05 6892
57 Лэвэл ба Пойнт систэм мөн нууц баримт -IRMUUN- 2008-07-05 27636
56 MONGOL FOTO [1] *MGL гишүүн* 2008-07-04 6007
55 ЭРЛИЙЗҮҮДЭД ДАМЖУУЛААРАЙ??? бодох тун ???санахтун??? [1] l am here 2008-07-04 7086
54 Barivchilgaa 96843226 2008-07-04 5343
53 irex doloo xonogiin 1-dexi 2-daxid irex xvn baina yy too_much 2008-07-04 2622
52 viz&urilga zuuchlan tov tammy 2008-07-04 2364
배너신청
자생병원

배너신청