Бичлэгийн тоо 2,391

Монголчууд бидэнд өнөөдөр нэг л юм үгүйлэгдээд байна. Аливаа асуудалд хандахдаа Бид чинь дотоод мөн чанарт нь анхаарахгүй харин гадаад өнгө хэлбэр тал уруу нь илүү хандаад байна шүү дээ. Хаашаа л харна асуудалд дандаа өнгө мөнгө гадаад хэлбэр талаас нь хандаж шийдсэн байх юм. Энэ чинь амьдралыг тун уйтгартай болгодог ш дээ. Өнгө мөнгөн талаас нь харж амьдарлаа шийдэх тусам , эхэндээ их гоё юм шиг боловч дараа нь хэсэг хугацааны дараа улам л уйтгартай болоод ирдэг. Харин дотоод мөн чанар талаас нь асуудалд хандах тусам амьдрал чинь улам л сонирхолтой баялаг болдог шүү дээ. Гаднаас нь харахад Монголчууд бид өнөөдөр сонирхолтой гоё юм шиг байгаа боловч бараг бүгдээрээ үнэн хэрэгтээ ажил хийж юм бүтээхгүй байгаа учираас, зөвхөн харийнхны хийснийг хөндлөнгөөс нь ажигласан шигээ тун уйтгартайгаар амьдарч байна даа. Байшинд суудаг нь бараг бүгд боловч Байшингаа болж өгвөл хятадуудаар бариулж орхино. Машин барьдаг хүн дийлэнх нь боловч машин хийдэг үйлдвэрлэдэг нь бараг байхгүй. Ядахдаа машины сэлбэг мэлбэг ч хийчихдэг хүн байхгүй. Компьютор бүгд л балбадаг мөртөө компьюторын эд анги хийдэг нь огт байхгүй. Программ хангамж, компьютор тоглоомыг их хэрэглэдэг боловч түүнийг нь хийдэг хүн нэгээхэн ч алга. Одоо тариа тарих, суу үйлдвэрлэхээ хүртэл өөрсдөө хийхээ болиод гаднаас бэлнээр нь авч байна. Бүр эцэстээ сүүгээ хүртэл хятадаас авч хэрэглэдэг болж байна. Монмилк гээд хятад сүүндээ монголынх юм шигээр нэр хайралцан байх шиг. Гэтэл бид Азид хамгийн том арьсан гутлын үйлдвэртэй байснаа устгачихсан. Жилдээ л хоёр сая гутал хийх чадалтай үйлдвэр байсан гэсэн. Азид хамгийн том нэхий дээлний үйлдвэртэй байсан бас л устгасан. Бүтээгдэхүүн нь дорнод европ , орост ^ Дарханский^ нэрээр алдаршсан нэхий дээл хийдэг байсан. Азид хамгийн том байшин үйлдвэрлэх үйлдвэртэй байсан одоо тэр нь Эрэл нэртэй боловч арав дахин бага болчихсон. Дал наяад онуудад монгол оронд азид хамгийн том гэсэн тодотголтой арван үйлдвэр байсан юм шүү. Эрдэнэтийн ГОК., Хөтөлийн цементийн, Бор өндөрийн фторын буюу хайлуур жоншны , савхин эдлэлийн , гэх мэт. Ази даа л далаад онуудад монгол орон чинь тэр үеийнхээ ^сингапур^ нь байлаа шүү дээ. Яг энэ олон аврага үйлдвэрүүдтэй байхдаа нэг монгол хүн тэр үеийнхээ нэг солонгос , хятад, сингапур хүнээс 30 дахин их цалин авдаг байсан байна лээ , Гуч дахин их шүү. Манай туршлагыг судлах гэж ази африкийн 50- гаруй орны төрийн тэргүүнүүд нь Махн-ын их хурлуудад хүртэл ирдэг байлаа шүү дээ. Дал наяад онуудад монгол орон азидаа бар нь байсан юм шүү. Япон , солонгос , хятад , сингапур, гонконг бүгд л идэх хоолоо ч бэлдэж чадахгүй , өлсгөлөнд нэрвэгдсэн байсан нь бас яалт ч үгүй үнэн юм шүү. Одоо ч тэд үүнийгээ хүлээн зөвшөөрч тэр үед яаж зовж байснаа нуулгүй ярьдаг биз дээ. Далаад онд монгол нэг хүн жилд 700$ олдог байсан бол дээрхи азийн орнуудад 15$оос 35$ ийг л бүтэн жилд нэг хүн арай чүү олдог байсан байгаа юм. Британика гэдэг нэвтэрхий толиноос энэ тоог үзэж болно. Төрийн бодлого дотоод мөн чанар уруугаа биш харин гадаад өнгө мөнгө хэлбэр тал уруугаа чиглэхээрээ л ингэж айхтар урууддаг юм байна даа. Өнөөдөр Монгол төрийн дээд удирдлагад зөвхөн гоё хувцастай , гоё ярьдаг буюу өнгө мөнгө гадаад хэлбэр анхаархаас өөр мэдлэггүй хүмүүс л ажиллаж байна. Манай ерөнхий сайд чинь бүр загвар өмсөгч байсан гээ биз дээ. Төрийн том Дарга нарын дунд үйлдвэр, хөдөө аж ахуйд ажиллаж байсан, өөрийн эзэмшсэн мэргэжил чадвараараа салбартаа алдаршсан нэг ч инженер, эмч , агрономич , зоотехникч гэх мэт нарийн мэргэжлийн хүмүүс байхгүй. Өнөөдөр эдгээр өндөр төвшинд мэргэшсэн хүмүүс гоолиг , царайлаг биш учираас , тэгээд ч нэгэнт 40 гарцан учир ажилгүй зүгээр л гудамж метэрлэж явна. Гэтэл өнөөгийн азийн улсуудын удирдагчид нь ( хятад гэх мэт) гол дуу цахилгаан, электроникийн үйлдвэрт ажиллаж байсан чадалтай мэргэжилтэн инженерүүд байх жишээтэй. Одоо бид ч гэсэн сэтгүүлч , философич, хуульч орчуулагч гэх мэт нийгмийн салбарын чиглэлийн мэргэжлтэй том дарга нараар монгол орныг дахин үйлдвэржүүлэх ажлыг удирдуулж хэрхэвч болохгүй санагдах юм даа. Тэд нөгөө л өнгө мөнгө гадаад үзэмж талаас нь харж л бүх асуудалд хандаж , үйлдвэржүүлэлтийг хийх гэж оролдоно. Тэгээд ч энэ салбарт юу ч мэдэхгүй болохоороо орос , хятад, америкууд юу гэнэ , түүнийг нь л үг дүүгүй дагана шүү дээ. Яг 97 оны ашигт малтмалын хууль хийсэн шиг ээ. Тэр гадны зөвлөгөө нь дахиад л монголд ашиггүй хувилбар л байх нь мэдээж л дээ. Яагаад бид технолоогийнхоо нарийн учрыг мэддэг хүнээр улс орноо үйлдвэржүүлэх ид хөгжлийнх нь үед нь удирдуулдаггүй юм бэ. Энд би хуулан бичлэгийн докторуудын хуулан бичиж доктор болсон чадварыг нь огт дурдмааргүй байна. Инженер мэргэжилтэй боловч үйлдвэрт ажиллаж байгаагүй, ямарч дадлага туршлагагүй , бодит технологоос хол хөндий байсан хүмүүсийг би хуулан бичлэгийн доктор гэмээр байгаа юм . Учир нь ном хуулаад доктор болсон хүн асуудалд бодит үйлдвэрлэл дээр олон жил ажиллаж технологийг нэвтэрхий мэддэг болсон хүн шиг дотоод мөн чанарт нь анхаарч хандаж чаддаггүй. Харин энэ номонд тэгэж ингэж хэлсэн байна гэх мэт жишээ татаад л суухаас хэтэрдэггүй юм. Үүнийг энд онцолж хэлэмээр санагдлаа . Харамсалтай нь өнөөдөр Өнгө , Мөнгө, Гадаад байдал, гоё хувцас хунар , гоё яриа , гоё жип машин , гоё байшин , гоё охид л монголчуудыг авч яваа удирдагчдын амьдралынх нь утга учир , монголчуудын философ нь болж дээ. Яг юу ч хийж чаддаггүй хар африк шиг. Удирдагчид нь өнгө, мөнгө, гадаад хэлбэр хөөдөг тул хар африк шиг монголчууд бид жил ирэх тусам улам л ядуураад бухимдацгаах болждээ. Удирдагчид маань хар африк сэтгэлгээнээсээ салахгүй л бол нийгмийн хурц мөргөлдөөн монголчуудын байнгын дагуул болох нээ. Бас л хар африк шиг бөөн мөргөлдөөн, байлдаан. Заавал тэнэг удирдагчидаа дагаж тэнэг африк боломооргүй байна шүү. Монголчууддаа уриалах нь: Бид азийн хамгийн том арван үйлдвэрийг далаад онд хийсэн шигээ дахин шинэ төрхөөр байгуулж чадна гэж бодож байна. Бидний эцэг эх маань бараг инженерүүд байхгүй байсан тэр л үед үүнийг хийж чадсан юм чинь , одоо бид олон чадалтай инженерүүдээ гудамжинд гаргасан ч гэсэн , тэд маань байгаа учираас бид чадна гэж бодож байна. Энэ азийн хамгийн том арван үйлдвэр нь зэс хайлуулах, цахилгаан техникийн, цахилгаан утасны, цахилгаан машины, трансформаторын, ноолуурын, махны, сүүний том үйлдвэрүүдийг нэн түрүүнд барих боломжтой. Манайх баялаг түүхтэй учир аялал жуулчлал, кино үйлдвэрийг азийн хэмжээнд босгох бүрэн боломжтой. Ялангуяа сүүний том том фермүүдийг барьж босговол эдийн засгийн хувьд маш ашигтай. Хятад оросыг европ бяслагаар хангах маш том үйлдвэрлэлийг гэр бүлийн фермерийн суурин дээр босгох бүрэн боломжтой. Мэдэхгүй хүнд энэ нь худлаа мөрөөдөл. Харин мэддэг чадалтай мэргэжилтнүүдийн хувьд одоохон хийчих л ажил. Зарим хүмүүс тэр чадалтай мэргэжилтэнгүүд чинь хаана байна аа гэж асуух байх. Аль ч улсад тийм хүмүүс тун цөөхөн ховор байдаг. Япон орныг дайны дараа амьд үлдсэн зуу гаруйхан чадалтай мэргэжилтэн л хөл дээр нь босгосон гэдэг. Одоогийн дэлхийд нэртэй Сони, Мицубиши гэхмэт олон компанийг үндэслэгчид чинь шүү дээ.Гэхдээ л манай улсад тийм мэргэжилтэнгүүд олон бий. Аль ч том үйлдвэр дээр ганц нэг бүхнийг чадагч мэргэжилтэн монгол хүн байж л байдаг. Ажилчид нь бүгд л сайн мэддэг боловч , дарга нар нь тэднээсээ жаахан ^эмээж , болгоомжилж ,цэрвэж^ харьцдаг. Тэр хувьчилаад устгачихсан аврага үйлдвэрүүдэд ажиллаж байсан захын ажилчин л тийм тийм мундаг инженер манайд байсан гээд нэрлэчихнэ. Тэднийг олоход амархан шүү. Мэдлэгтэй хүн дөлгөөн гэдэг шиг тийм хүмүүсийг урьж , залахгүй л бол тэд хэзээ ч би чадна гэж хашгирдаггүй юм шүү. Устгаад хаясан болон азаар бүтэн үлдсэн аврага үйлдвэрт ажиллаж байсан ба одоо ажиллаж байгаа бүхнийг чадагч тэр чадалтай мэргэжилтэнгүүд , инженерүүдээ цуглуулж байгаад улсын бодлогыг гарт нь атгуулчихвал ч одоогийн ерөнхий сайд , майд, ерөнхийлөгч энэ тэрээ нараас хамаагүй илүү , ёстой жинхэнэ гайхамшигийг бүтээж эхэлнэ гэдэгийг л би сайн мэдэж байна. Зөвхөн тэдгээр даруухан мөртөлөө , энэхүү үйлдвэрлэл технологи гээч тун ч нарийн адармаатай эдийг нэвтэрхий мэддэг инженерүүдээ төрийнхөө удирдлаганд гаргаж чадвал шүү дээ. Дэлхий нийт ийм удирдагчидыг Технократ гэж өргөмжлөөд байгаа гэсэн. Зөвхөн ингэсэн тохиолдолд нэг монгол хүний жилийн орлого нь 20000$ оос илүү гарах боломжтой болно. Монголчууд дахин азийн бар болон гарч ирнэ. Дахиад л ази африкийнхан туршлага судлах гэж манайд ирэх нь дээ. Даана ч өөртөө итгэлгүй болчихсон одоогийн удирдагчид маань Өнөөх л Хятад, Орос, Америк ах нарынхаа амыг харан , тэдний утсан хүүхэлдэйнүүд болоод хоорондоо тэмцэлдсээр байх биз ээ. Ганц хан танил манил , хээл хахууль гээд хар африк маягаар заваараад байгаад л хамаг лай нь байгаа юм даа. Монгол орны ирээдүй ч улам л хар африк өнгөтэй л харагдаад болохоо болилоо шүү таминь ээ. Бид аль замаар нь явах юм бол доо.

www.sonin.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/524718/4e7/trackback

profile

Erhemseg

2008.07.16 18:29:32
*.51.73.11

Nadtai tsug ajilladag Solongos avgai 47 nastai Tuuniig baga baihad hodo gert ni tsahilgaan gerel baihgui,olon huuhedtei ail mongogui uchraas   huuhduudee surguulid surgaj chaddagui,tarian talbai deer baga nasaa ongorooson gej yarij baisan.Getel ter ued bidnii aav eej oron suutsand amidarch  hun buhen chadal ni hurdegl yu bol hussen bolovsroloo ezemshih bolomjtoi baisan...Bi gaihdag yum...Hun neg uruudval oodlohod hetsuu gej...  Mongol oron mini haanaas ehelj uruudsan baina...Deerhi ni suudlaa olohgui bol doodoh ni  guidlee olohgui gej.....

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24564
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115840
96 Харийнхан монгол газар, [1] 96843226 2008-07-30 6153
95 ЭР ХҮН ТАНАА. [2] Мичидмаа 2008-07-28 6515
94 Mongol hun mongoliin zurh- unshaad uzeerei humuusee [9] Klady 2008-07-28 12006
93 l[] Klady 2008-07-28 3263
92 Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-07-22 5129
91 Номын сангууд хаана? хаана? бнаа? [2] halkh 2008-07-20 4355
90 Солонгос дахь Монгол Номын санд ном хандивлах хүмүүс 96843226 2008-07-19 4706
89 AHXAAP. SOS AIDS 96843226 2008-07-19 3630
88 Өмнөд Солонгост байгаа Монголчуудад өөрсдийн юм гэх зүйл бараг байхгүй. [2] 96843226 2008-07-19 5761
87 Өмнөд Солонгост гэрээний ажилчин нэрээр Монголын үнэмлэхүй эрүүл чийрэг залуусыг гарган,. [2] 96843226 2008-07-19 6500
86 mongolchuudiig nomiin cagaan buyan vndesnii vildver avrah boltugai bilgesh 2008-07-19 1910
85 Монгол улс БНАСАУ-аас ажиллах хүч авна. [1] selenge_good 2008-07-19 8561
84 Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж огцрох бодолтой байгаагаа илэрхийллээ 96843226 2008-07-18 4587
83 9-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа арилжаа явагддаг [1] 96843226 2008-07-18 5304
82 ЭРХ БАРИГЧИДАД ГАРГАСАН УРИАЛГА. [1] Мичидмаа 2008-07-17 5369
» Монголчууд бидэнд өнөөдөр нэг л юм үгүйлэгдээд байна. [1] 96843226 2008-07-16 5509
80 УЛАНГАССАН УЛААН ТҮЙМЭРЧИД fgfdg 2008-07-15 5241
79 ХАР, СААРАЛ ӨДРҮҮДИЙН ТЭМДЭГЛЭЛ [1] fgfdg 2008-07-15 4822
78 Юу бодож буйгаа анхаар ч бай , учир нь бодол үг болдог [1] 96843226 2008-07-14 5916
77 naadam байлдагч 2008-07-11 3960
76 크로싱(Crossing) kino [2] 미인 2008-07-11 4317
75 УЛС ТӨРЖӨӨД НЭГ ҮЗЭХ ҮҮ? [2] 96843226 2008-07-10 5872
74 тусгай албаны ажилтны үг baassaa 2008-07-10 4232
73 НААДАМ [1] 이주&#48 2008-07-09 3176
72 butsah zamiin zardal [3] ngerlee 2008-07-09 3426
71 Unen unen777 2008-07-09 3789
70 Намаар талцаж чулуугаар байлддаг дайны талбар монгол минь бишээ!!! daruuhan01 2008-07-08 6601
69 Mongolchuudaa. Khezee ta bukhen bukh zuilsee kharamgui mongoldoo [1] 20080701 2008-07-08 2196
68 Choijilsuren ni [1] namjil 2008-07-07 3860
67 mongol utas solongost WWW>g-tel.mn [1] ebatsan 2008-07-06 5969
66 bair Oddiinzug 2008-07-06 4880
65 Юу болов, юунаас болов, одоо юу болж байна вэ? oronzai 2008-07-06 6846
64 archaagui mongolchuudaa gej???????/? oron_zai 2008-07-05 5268
63 МОНГОЛД СОНГУУЛЬ ШУДРАГА ЯВАГДСАН УУ. [1] Мичид 2008-07-05 5250
62 Huviaraa amjiltand hyreh bolomj [1] amjilt9 2008-07-05 3612
61 mongold xuchirhiilel yavagdaj bna [2] sarmishan1989 2008-07-05 3527
60 oilgoxgvi bn shvv! take it easy 2008-07-05 3433
59 관리자님 [1] narao 2008-07-05 5202
58 ***НААДАМЫН БЭЛЭГ**** MGLгишүүн* 2008-07-05 6893
57 Лэвэл ба Пойнт систэм мөн нууц баримт -IRMUUN- 2008-07-05 27642
56 MONGOL FOTO [1] *MGL гишүүн* 2008-07-04 6011
55 ЭРЛИЙЗҮҮДЭД ДАМЖУУЛААРАЙ??? бодох тун ???санахтун??? [1] l am here 2008-07-04 7091
54 Barivchilgaa 96843226 2008-07-04 5345
53 irex doloo xonogiin 1-dexi 2-daxid irex xvn baina yy too_much 2008-07-04 2624
52 viz&urilga zuuchlan tov tammy 2008-07-04 2368
배너신청
자생병원

배너신청