Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал
Уншсан 36967 vote 0 2009.09.14 15:26:49
Гэрээгээр БНСУ-д гурван жил ажилсан хүн ойролцоогоор 3 000 000 сая Воно авах юм байна лээ.
Гэхдээ бас их нарийн учир начир байна аа. 2007 оны 03 сар хүртэл БНСУ-н Нийгмийн даатгалд төлөгдсөн мөнгийг бол та монголд ирээд буцаан авч болох болов ч Солонгос эзэд чинь цалингаас чинь шимтгэн авсан мөнгөө төлөөгүй байх тохиолдол элбэг байх юм байна лээ. Иймээс тэр асуудлаа Солонгост байхдаа л эвтэйхэн ярьж хөөцөлдөх нь зүгээр юм шиг байна.
Харин 2007 оны 03 сараас хойш БНСУ-н даатгалд төлсөн мөнгийг бол Монгол хүн буцаан олж авч болохгүй юм байна. Хоёр улсын гэрээгээр бол уг нь 2007 оны 03 сараас эхлээд шимтгэл мөнгө бидний Нийгмийн даатгалын монголд дахь дансанд орж байх ёстой юм байна.Тэгээд тэр орсон мөнгөө бид буцаан авч болохгүй бөгөөд харин тэтгэвэрт л гарахад хэрэгтэй юм байна.
Миний хувьд Солонгос дахь манай компани монгол ч солонгосч дансанд мөнгө хийгээгүй байгаа юм даа. Ингээд би нэгэнт монголд байгаа тул энэ мөнгө солонгос эздийн мөнгө болоод өнгөрч байгаа юм байна шүү. За амжилт хүсье, залуусаа.
Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал
1. Иргэний үнэмлэхний хуулбар (Монгол) 2%
2. Гадаад паспортын хуулбар (зурагтай тал, визтэй тал, хилээр орсон гарсан штамбыг оруулна) 3%
3. Бүртгэлийн хураамж 20 000 Төгрөг (Улаанбаатар хотын банкин дахь УНДЕГ-н үнэт цаасны 2611044532 тоот дансанд төлсөн баримт)
Лавлах утс: УНДЕГ-ын 976-11- 328030