Бичлэгийн тоо 2,391

Гайхамшигт монгол адуу

Уншсан 11156 vote 0 2009.09.05 10:33:52

Миний багад манай нутагт нэгэн эр хар эрчээрээ давхин явтал морь нь үлийд бүдрэн унав. Тэрээр босч ирэн дээлийнхээ шороог гүвж мориныхоо цулбуураас татан “морио бүдэрч уналаа” хэмээн уурсч толгой руу нь ороолгож байхыг аав минь хараад гүйж очин жолоо цулбуурыг нь шувт татан авч “Яаж байгаа чинь энэ вэ? Ямар Монголоо алдсан амьтан бэ? Хэзээ Монгол хүн морио зодож байлаа. Энэ чинь ухаант мал шүү хөө” гэж зад загнаж байж билээ.Олон жилийн өмнө болсон үйл явдал юм. Ухаант адуугаа эзэн хүн ихэд хайрладаг. Тиймээс ч Монгол хүн адуу шиг соргог амьтан байхгүй гэлцдэг. Олон адууны дэргэд очиход том шүдээрээ өвс шир шир зулгаан идээшлэх, хааяа нэг тургилах, хоёр адуу нэг нэгнийнхээ хүзүү сээрийг маажих, эвд тэнд хэсэг бусгаараа тарайн хэвтэх, хөөрхөн сүүлээ годогнуулан эхээ хөхөх унага, азарга хур дэлээ сагсалзуулан гүүгээ хураах гээд адтай гоё агшинг хараад л баймаар. Адууны үнэр нь хүртэл тансаг. Ухаант адгуусны тухай сонин сайхан домог баримт олон бий. Монгол морь 1960-аад онд Вьетнамаас нутагтаа гүйж ирсэн тухай ам дамжсан яриа гарч байлаа.

Хэдэн нутаг хошуу дамжуулаад зарчихсан морь нэг л мэдэхэд сүрэгтээ ирчихсэн нийлээд явж байна гэж нутгийнхан ярилцдаг байсан. Аав нэг буурал үрээгээ хаа холын явуулын хүнд зарчихсан юм. Тэр гурван ч удаа буцаж ирснээс болж ээж уйлж унжин үглэж дуулаад аавын наймааг буцаалгаж билээ. Үүнээс үүдэн энд нэгэн баримтыг уншигчиддаа хүргэхийг хүслээ. Би тэр үед Оргил рашаан сувилалд соёл олон түмний зохион байгуулагчийн ажил хийж байлаа. Нэг өглөө хаалга зөөлөн тогшин настайвтар хүн орж ирэн өөрийгөө энд сувилуулж байгаа тухай танилцуулан ойр зуурын яриа дэлгэн хэсэг суув. Тэгснээ

-Хүү минь чи олон нийтийн дарга хүн байна. Ах нь гуйлт ч гэх юмуу хүсэлт ч гэмээр юмуу? Нэг сэдвийн талаар өөртэй чинь ярилцах гэсэн юм.

-Та ямар санал хүсэлт байгаа вэ? Түүнийгээ ярь гэвэл Тэрээр бодлогошрон

-Монгол морины тухай сонин домог баримт хүмүүст хүргэмээр байна. Чи надад туслаж сувилуулагчдыг уулзуулаач ярих юм байна гэсэн юм…

Энэ хүний яриа тун сонирхол татаж нээрээ л олон түмэн сонсож мэдүүштэй чухал сэдэв байлаа. Тэр хүний Монгол морины тухай олон сонирхолтой зүйл ярьсны зөвхөн нэг домогт баримтыг сонирхуулъя Тэрээр ярихдаа

-Би тэр үед цэл залуухан байв. 1945 онд эх орны дайн дуусгавар болж байлаа. Энэ үед Монголоос ЗХУ-д миний мэдэхээр малын их эмч мэргэжлээр хоёр оюутан байсан юм. Нэг өдөр бидэн дээр Зөвлөлтийн хоёр офицер ирж, “Манай адууны хашаанд /конешконд/ танай Монголын шархадсан хоёр морь фронтоос ирсэн юм. Бид эмчилж тордох гэсэн боловч бүтэх юм биш. Хүн ойртуулахгүй хазаж хайраад хавьтуулахгүй юм. Ядахдаа ус ууж өвс иддэггүй ээ. Ингэсээр байгаад эмчилгээ ч хийлгэлгүй үхэх нь шиг байна. Та нар монгол хүмүүс байна, очиж туслах арга чарга юу байна. Уул нь Германы фашистийг үүрэнд нь устгахад их үүрэг гүйцэтгэж, гавьяа байгуулсан ачтай морьд юм гэнэ лээ. Үхүүлж болохгүй гэж дарга нар үүрэг өгсөн болохоор бид арга ядаад та нарын сургийг гаргаж ирлээ” гэж арга нь барагдсан байдалтай үнэнээ ярив. Тэдний гуйлтын дагуу очтол хашаан дотор шархтай морьд байна. Тэдгээр том биетэй тоомсогнуудаас нилээд зайтай хоёр жижиг биетэй морь уяатай байсан нь бусдаасаа аль ч талаар ялгарна.

Офицерийн нэг “За энэ дээ. Танай монгол морьд Чёрт вазмий” гэж хэлээд уурсангуйгаар шал руу нулимав. Энэ байдлыг хараад тэр оросын “Бид энэ хоёрыг яаж ч чадаагүй юм, Та нар ч ёстой горьдсоны гарз байлгүй” гэх өнгө нүүрэнд нь бичээстэй дооглонгуй инээмсэглэл тодорч ирэв. Гэтэл хэдэн орос цэрэг наана нь зогсчихсон нэгэн уртаа модны үзүүрт хувинтай ус өлгөж, холоос гэтсээр дөхүүлж өгч байв. Нөгөө орос цэргийг жаахан ойртох гэхлээр чихээ хулмайлган хазаж хайрах гэнэ. Цементэн шал гал маналзтал тангарна. Ёстой яах ч арга алга. Биднийг дагуулж ирсэн хоёр орос офицер, “за ингээд байгаа юм даа” гэсэн шиг харж толгой сэгсэрнэ. Та нар юу гэж бодно. Хоёр морь гэж авахын арга алга. Аргагүй л монгол морь минь мөн нь мөн. Гэхдээ ясан дээр тохсон арьс л гэсэн үг. Биенийх нь энд тэнд сум бөмбөгний хэлтэрхийд өм цөм цохиулсан, хэгзэрсэн, зулгарч цус шүүрсэн гээд авах юм даанч алга. Монгол хүн чинь хүний нутагт ийм болсон морио хараад зүрх шимширч өөрийн эрхгүй уйлдаг юм билээ. Намайг нүүрээ даран уйлахад оросууд хараад гайхаж байх шиг байсан.

Арга ч үгүй юм уу даа, дайны талбарт олон сайхан нөхдөө алдаад нулимс нь ширгэж хатуужчихсан улс чинь ийм юманд уярч өрөвдөнө гэж ч юу байх билээ. Хөөрхий дөө, тэр хоёр морьд. Дайны хүнд бэрх хатуу хөтүүг биеэрээ туулж, харь эздээсээ их үнэлгээ авч, амьд байх эрхээр шагнагдсан нь энэ буюу. Би хар бага наснаасаа адуу мал дээр өссөн болохоор бас дөртэй. Тэгээд тэр хоёр руу ойртох гэтэл санасны гарз, мөн л аяг аашаа гаргаж байх юм. Шархнаасаа болж ингэж адгуусны ааш эвдэрснийг юу гэлтэй билээ. Би холоос мярайгаад нэг рүү нь дөхлөө. Нэлээд ойртон очтол хазах гээд аргаш эргэн чихээ хулмайлган ухасхийж байна. Өөрөө ч бараг мэдэлгүй “Хайя” гээд чанга хэд хэд хашгирч орхилоо. Тэгтэл нөгөө хазах гээд чихээ хулмайлгаад байсан морь чинь толгойгоо өргөн намайг гайхсан байдалтай харж байна. Би ч тэр үед зай өгөлгүй “Хайя, хайя, гурий гурий” гээд дөхөөд байлаа. Хөөрхий морин эрдэнийн маань хоёр чих нь солбиод зөөлөн үүрсэх нь тэр. Би аажуухан мярайн дөхсөөр байв. Ингэсээр алхам алхмаар ойртож, цээж, улмаар хүзүүнд нь хүрэв. “Хайя. хайя” гэсээр толгойнд нь гараа хүргэж, зөөлөн илж маажлахад яасан ч үгүй. Харин тэгэхдээ хэзээ тасхийтэл үмхээд авах юм бол доо гэж дотроо айж байсан шүү. Гэтэл тэрүүхэндээ зөөлөн үүрсэх аядаж, намайг хүзүү сунган үнэрлэж байна. Ухаант адгуус маань монгол эзнээ танив бололтой, бас зөөлөн үүрсэн бүр сэтгэлийг минь уярааж орхив.

Тэртээд зогсч байсан орос офицер цэргүүд бүр мэл гайхсан байлаа. Тэгээд гэнэт сэхээ авав бололтой инээлдэн “молодец, хорошо” гэлцэн алга ташиж байна. Миний сэтгэл хөөрч бас л нулимс асгараад ирэв. Нөгөө нөхөр минь хэзээний тэсч чадалгүй нулимсаа арчиж зогсоно. Үүнээс бид хоёр орос нөхдийнхөө хамт эргэн тойрч, эмчилгээ үйлчилгээ хийлгэн тэнхрүүлсэн дээ. Ээ дээ, морь ч ёстой ухаантай адгуус шүү гэж ярьж байсныг сонсоод урьд аавын минь морио зодож байсан эрээс өмөөрч явсан нь санаанд өөрийн эрхгүй орж билээ. Уулзалтанд орсон зөөлөн сэтгэлтэй зарим эмээ, өвөө нар ч нулимсаа арчиж суусныг өгүүлэх юун.

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2186056/552/trackback

ji he

2009.09.05 11:24:24
*.32.157.99

finepix

2009.09.05 13:30:38
*.99.112.37

Хуланг дэлхий нийтэд ихэвчлэн зэрлэг илжиг гэдэг юм. том толгойтой, урт чихтэй, шодон сүүлтэй. Унгалдахгүй, харин илжиг шиг орилж чадна.

Тэд сүрэглэж амьдарна. Сүргийг азарга захирч бусдыгаа чихний аясаар залдаг. тэр "ноён" өөрийн үр төлөө гишгэдэггүй. Энэ нь амьтны ертөнцдөө бол тун боловсон зан юм. Тэгэхдээ тэднийгээ сүрэгтээ байнга агуулаад явдаггүй. Охиноо гурван нас, хүүгээ хоёр нас хүрмэгц сүргээсээ хасч хөөдөг. Эмийг нь азарганууд булаацалдаад авах нь мэдээж. Эр нь ад үзэгдэн, хөөгдөж туугдаж явсаар хязаалан наснаасаа ганц хоёр гүү олж өөрийн сүргийг бий болгож эхэлдэг байна.

Гүү зуны дэлгэр цагт унагалдаг. түүнийг унагалж байхад бусад нь тойроод зогсчихдог аж. энэ нь элдэв дайснаас хамгаалах, бас нөмөрлөж байгаа хэрэг юм. Хулангийн унага босоо төрдөг гэж ярьдаг. Ер нь ч элсэн дээр уначихаад долоолгуулж байх боломж тун хомс. Байнгын түгшүүр, байнгын зугталт, байнгын болгоомжлол энэ амьтдын ердийн дүр зураг. Тийм учраас төрөөд нэг цаг болсон унага эхийгээ дагах чадвартай болсон байх ёстой.

Зарим гүү говийн гүн рүү зугтааж унагалдаг. Тэгэхдээ шилэрч байгаа хэрэг биш. Энэ эхэд нэг зовлон байна. Түүний хэвлийд өөр азарганы унага байгаа ажээ. Хэрэв тийм ахул ингэхээс өөр аргагүй. Хартай азарга өөрийн унага мөн бишийг андахгүй. Хоноцын хүүг бол босоогүй байхад нь дэвсэж орхино. Тийм учир зовлонт эх унагаа даага болтол хулан л харагдвал зугтаж байдаг үйлт нэгэн болдог ажээ.

Ер нь хулангийн унага эх хоёрт зовлон их бий. Хавар хээл хүндэрсэн үед чонын сүрэг довтолно. Зугтаж л таарна. Хөөлт удаан үргэлжилбэл олон боос гүүнүүдээс аль нь хээлээ сайн хавчиж чадах, аль нь хөгжил сайтай ураг тээж байна гэдгийг шалгах шалгуур болж хувирдаг. Яагаад гэвэл эдний дундаас нэг нь унагаа давхиан дундаа зулбан орхиж сүргийг авардаг юм. Тэр хамгийн дорой бойжилттой ураг байж таарна. Чононууд зулбадас булаацалдаж байх хооронд сүрэг хэдэн гүвээ давж амжина.

Унага нялх байхад бас л үргэх хэрэг гарна. Гүүнүүд унагаа цээжин дороо авч дэл хөхөл мундаанаас нь амаараа зууж хэнхдэгээрээ түрэн дэмнэж, зугтаана. Унаганд эцэх эрх байхгүй. Шургачиж ойчвол дууслаа гэсэн үг. Эх аврахыг оролдовч азарга эхийг сүргээс сууж үлдэхийг зөвшөөрөхгүй. Тийм учир хөөрхий эх унагаа унагачихгүйн тулд дэлнээсээ байдгаараа зуучихсан бусдаас хэд дахин их хүч гарган давхиж аюулаас мултардаг байна.

Сүргийн азарга хөгширч эхлэх нь бас нэгэн түгшүүр авчирна. Нэг л шөнө идэр залуухан азарга давхин ирж эзэн суудаг байна. Хөгшин азаргыг шилдэн өвдөглүүлж хоёр нүдийг нь булдруу болтол тангарч хаядаг. Залуу азарга эхийгээ дагаж ирсэн унагануудыг толгой дараалан цавчиж ална. Энэ бол амьтны ертөнцөд байдаггүй булай авир юм.

Энэ муухай авир түүний тохойн чинээ сэлдийтэй холбоотой. Ийм хэрэгсэл савлуулсан амьтанд гучин гүү ч цөөднө. Түүний амьдралын утга учир ердөө л гүүнийхээ тоог нэмэх, тэднийгээ бусдад алдахгүй байх. Ингэхийн тулд эр сүвтэй бүгдийг хардаж, тэднээс зугатааж амьдардаг амьтан болгож хувиргажээ.

Хэдэн гүүгээ тууж улам бүр хулжсаар л байна. Улам бүр зожгирсоор л. Шөнөөр бэлчээрлэнэ. үүрээр усанд орж өдөр хамгийн алс бөглүү газар очиж амарна. Тэр нь орчлонгийн цэнхэр хязгаар. Бас улнаас нь төөнөсөн улаан цөлд босоогоороо л унтацгаадаг аж. Унаганууд эхийнхээ гэдсэн доор, хөл дээрээ зүүдэлцгээнэ. Холын бүдэг хангайн зүгээс хааяа нэг салхи сэвсхийнэ. Өвөг дээдсийн амьдарч байсан устай, ургамалтай, сэрүүн тал нутаг зүүдэн дунд сүүмэн, сүүмэн. хар хор, зовлон жаргал буцалсан түгшүүрт амьдрал түр зуур зогсох мэт чив чимээгүй. Гэтэл гэнэт, харуулын хөгшин гүү хамраараа часхийтэл шүгэлдэхэд сүрэг дэрхийн сэрдэг. Ямар аюул айсуй вэ? Хүн үү? Чоно уу?! эсвэл ясны хонзонт азарга уу?

Хулангийн тоос дахиад л тэнгэрт хадаж эхэлнэ.
                                                                  Ж.Мягмарсүрэн "Унагаа зуусан хулан" номноос

hurd_123

2009.09.05 21:13:12
*.227.23.75

saihaan heleh ch  yg algaa hiimori
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26805
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2402
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1318
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2923
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1668
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
» Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11156
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2356
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2043
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2594
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청