Бичлэгийн тоо 2,391
сэдэв  | 

Монголын боксчид Орос, Итали, Куба, Узбекийн дараа багаараа дэлхийд тавд бичигдлээ

Италийн Милан хотноо болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын боксын түүхэнд алтан хуудас нээлээ. Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь сүүлийн 60 жилд Монголын спортын түүхэнд байгаагүй амжилт юм. Миланы рингэн дээр гарах Монголын тамирчдын салхийг “Бээжин 2008” олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэрдамба /48 кг/ хагалсан. Тэрээр энэ эрчээрээ Монголын ширэн бээлийтнүүдийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм. Олимпийн аваргыг атгаад алдсан тэрээр дэлхийн дэвжээнээс алтан медаль хүртэж чансаатай тамирчин гэдгээ дахин  нотолсон. Ингэснээр тэрээр боксын анхны дэлхийн аварга, Монголын олимп дэлхийн хос медальт зургаа дахь тамирчин боллоо.

БЭРТЭЛ НЬ СЭДРЭЭГҮЙ БОЛ ОЛИМПИЙН АВАРГА БОЛОХ БАЙЛАА
Алтын төлөөх тоглолтын үеэр П.Сэрдамбын бэртэл нь сэдрээгүй бол аварга болох байлаа гэж харамссан, бас бахархсан яриа “Бээжин 2008” олимпийн дараа спорт сонирхогчдын амнаас ам дамжин сонстож байлаа.

Үнэхээр ч олимпийн өмнө Казахстанд тэмцээнд оролцож явахдаа бэртээгүй бол тэрээр аварга болох энтэй тамирчин гэдгээ энэ удаагийн дэлхийн аваргаар харуулж чадлаа. Тухайн үед Монголын боксын холбооноос тамирчдаа Тайваньд эмчлүүлэх үеэр тэндхийн эмч “Танай тамирчин хагалгаанд орох хэрэгтэй. Одоо хагалгаанд орвол олимпод оролцож чадахгүй. Тиймээс бид энэ удаад 90 хувийн магадлалтай эмчилгээ хийлээ” гэж хэлжээ. П.Сэрдамба олимпийн мөнгөн медалийн төлөөх тоглолтоо Кубын тамирчинтай хийсэн.

Тоглолтын сүүлийн раундад сул цохилт хийж, сэгсрэгдсэний улмаас хуучин бэртэл нь сэдэрсэн. Хэдийгээр багш дасгал-жуулагчид нь аваргын төлөө тоглохыг хориглосон ч П.Сэрдамба ямар ч байсан тоглоно гээд дэвжээнд гарчээ. Эхний үеэс л түүний бэртэл нь сэдэрч рингнээс буухад нь “Хэрвээ бэртэл нь сэдрээгүй бол...” хэмээн Монгол даяараа харамсч байлаа. Гэвч тэр шийртэй аавын хүү болохоо харуулж энэ удаагийн ДАШТ-ий аваргын төлөөх тулаанд БНХАУ-ын тамирчинг ялж Монголын анхны боксын дэлхийн аварга боллоо.

ОЛИМПООС ХОЙШ ЮМ ЮМ Л БОЛЛОО

Одоогоос жил гаруйн өмнө П.Сэрдамба олимпийн аваргын төлөө тоглох тэр өдөр аавтай нь ярилцсан минь санаанаас гардаггүй юм. П.Сэрдамбын бага нас “Дэнжийн 1000”-д өнгөрсөн. Тэр хавийнхан түүнийг дэрчгэр шар хэмээн хочилдог байсан гэдэг. Дэрчгэр шар яаж ийгээд л айлын хүүхэд зодчихоод хэрэг мандуулна. Харин зургадугаар ангиасаа боксоор хичээллэсэн талаар аав нь ярьж байсан. П.Сэрдамбын аав Д.Пүрэвдорж хүүгийнхээ тоглолтыг алгасдаггүй боксын идэвхтэй үзэгч.

Хэдийгээр амьдралын хүнд хатууд эхнэр нь орхиж одсон ч тэр амьдралд бууж өгөөгүй. Хожим эхнэрийнхээ тухайд “Өвчтэй хүн асарна гэдэг асар их тэвчээр. Тэр хүнийг би буруутгадаггүй. Тэр хүний талаар ямар нэг муу зүйл бодож байсангүй. Таван хүүхдийн минь эх шүү дээ” хэмээн /манай сонины 2008 оны найдугаар сарын 26-нд/ ярилцлага өгч байлаа. Д.Пүрэвдорж астма өвчний улмаас 1984 оноос группт орсон ч хэзээ ч группын хэдэн төгрөгөөр амьдарч байсангүй. Хувийн машинаараа халтуур хийж хүүхдүүдээ хэнээс ч дутуугүй авч явсан сайн эцэг. Олимпоос хойш П.Сэрдамбад юм юм л тохиосон. Үрийн зулай үнэрлэн баярлаж явахтай нь зэрэгцэн хан тэнгэр шиг түшигтэй аав нь хорвоог орхисон нь түүнд хорвоо хөмрөх шиг л болсон гэдэг.

ТЭР ДЭЛХИЙН АВАРГА БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙЛАА
 ДАШТ-ий өмнө Монголын ширэн бээлийтнүүд Болгарт хамтарсан бэлтгэл хийсэн. П.Сэрдамба замд гара-хынхаа өмнө манай сонинд ярилцлага өгсөн юм.

П.Сэрдамба: ААВ МААНЬ “МИНИЙ ХҮҮ ЧАДНА, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ” ГЭЭД Л ҮЛДДЭГСЭН

-Та бүхнийг гадаадад бэлтгэлтэй байх үед олимпоос алт, мөнгөн медаль хүртсэний нэг жилийн ой тохиох нь?
-Миний хувьд амьдралын маань алтан хором. Тухайн үед эх оронд маань ямар уур амьсгал бий болсныг телевизээр сүүлд хараад сэтгэл их хөдөлсөн. Тамирчид бидний хувьд цагаан сар, наадам гээд томоохон баяруудаар гадаадад тэмцээнтэй байх үе олон. Энэ удаад ч бас гадаадад байх нь. Ямар ч байсан багийнхантайгаа хамтдаа бэлтгэлээ хийгээд л энэ өдрийг тэмдэглэх болов уу.

-Таны олимпоос хойш оролцож байгаа анхны томоохон тэмцээн байх аа?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жилдээ нэг удаа болдог. Олимпийн өмнөх томоохон сорилуудын нэг. Миний хувьд бэлтгэлээ сайн хийсэн гэж бодож байна.

-Бэлтгэл хэр байна даа?
-Олимпийн өмнө авсан бэртэл сэдрээд тоглолтоо зогсоож байсан. Харин олимпоос хойш бэртлээ эмчлүүлээд багагүй хугацаа алдсан тал бий. Тэгээд ч орсон тэмцээн бүртээ олигтой амжилт гаргаж чадаагүй. Харин ДАШТ-д их ач холбогдол өгч, бэлтгэлдээ ч их анхаарсан.

-Өнгөрсөн олимпоос хойш таны амьдралд олон зүйл өөрчлөгдсөн. Магадгүй хамгийн чухал нь та  өрх гэрийн тэргүүн болж, үрийн зулай үнэрлэсэн явдал байх?
-Тэгэлгүй яах вэ. Өрх гэрийн тэргүүн болж үрийн зулай үнэрлэнэ гэдэг хамгийн том жаргал. Гэхдээ тэмцээн бэлтгэл сургуулилт гээд гэртээ байх хугацаа ховор байна шүү. Эхнэр маань л миний ар талыг 100 хувь авч явж байна. Өнгөрсөн хавар аавыгаа алдахад тэр чигтээ л уул нураад ирэх шиг  болсон. Аав маань намайг байнга хурцалж, ирлэж, урам өгдөг байж дээ. “Миний хүү чадна, өөртөө итгэлтэй байгаарай” гээд л үлддэгсэн. Одоо ч аав минь намайг тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэдэг.

-Таныг олимпийн хүрэл медалийн болзол хангаад байх тэр мөчид аавтай тань хамт тэмцээнийг үзэж байсан. Тэр хүний нүдэнд үнэхээр баярын оч гялалзаж байсан. Та аавынхаа ачийг хариулж чадсан шүү дээ?
-Энэ хорвоо дээр эцэг, эхийн хайрыг хариулсан хүн ховор биз дээ. Ямар ч байсан аавыгаа бага боловч баярлуулсан байх. Миний аав ховорхон хүн байсан хэмээн тэрээр ярьсан юм.

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ТАМИРЧИН

Овог нэр: ПҮРЭВДОРЖИЙН СЭРДАМБА

Төрсөн он сар: 1985 оны 4 дүгээр сарын 18 нд Улаанбаатар хотод төрсөн. Төгссөн сургууль: ЕБС-ийн 57 дугаар дунд сургууль.

Ам бүл: Эхнэр охины хамт амьдардаг.
Боксоор хичээллэж эхэлсэн: Боксын спортоор 2000 оноос хичээллэж эхэлсэн. Сагсан бөмбөг тоглох дуртай.
Үндсэн харьяалал: Үндэсний шигшээ баг, “Сүлд” БТСХорооны тамирчин Жин: 48 кг, 51 кг-ын жинд тоглодог.
Амжилт:”Бээжин-2008" зуны XXIX олимпийн боксын 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. 2009 оны дэлхийн аварга.
2007 оны Ази тивийн аварга, Германы Халле хотод болсон “Химийн цом” тэмцээн,БНАСАУ-ын Пхеньян хотод болсон олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальтай. Улсын аварга.

Анхны багш: Ч.Ганзориг
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Банди, Д.Батсүрэн

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2221116/8d1/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:51:14
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24475
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27991
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115752
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2417
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1369
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1337
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1741
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1340
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20532
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1464
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2314
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 37031
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1329
» Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2135
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2092
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1553
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1665
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1824
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 2008
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2740
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2351
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3037
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4171
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2955
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3076
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1885
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1545
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1688
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1546
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1639
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2286
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3144
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11206
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1894
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1586
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1568
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2375
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1490
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1739
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1787
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5043
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2057
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2219
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1587
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2615
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1916
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2893
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28422
배너신청
자생병원

배너신청