Бичлэгийн тоо 2,391
Энэ зурхай єєрийн болон єрєєл бусдын vргэлж нууж, далдалж явдаг хамгийн муу, муухай, сєрєг зvйлсийг рентген туяагаар харж байгаа мэт байгаа чигээр нь харах боломж олгоно гэж зохиосон хvн нь нотолж байгаа юм. Тиймээс ямар нэг зvйл нь таарчихвал уурлах хэрэггvй зvгээр л бодит vнэнийг байгаа чигээр нь хvлээн авч анхааралтай уншина гэдэгт найдаж байна.
Хонь
Арай дэндvv тvрэмгий, хэрцгий, дээрэнгvй нь дэндсэн бvдvvлэг. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зvйлсийг арай гэж тогтоох нь олонтаа.Хэрэв чаддаг байсан бол дэргэдэх хvнээ ямар ч эргэлзээгvй чадах байсан. Гэвч гол тєлєв мэлрээд зогсож байхад тохьтой элдэв хачин сонин зvйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргvй, ний нуугvй, шар айраг, бvдvvлэг наргианд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансарын нисгэгч эсвэл мисс болохыг мєрєєддєг байсан болохоор гол тєлєв хаа ч явсан зодоон хийж явдаг байсан. Гэр бvлийн амьдралд аль болох мєнгє, тєгрєгнєєс хол байлгаж байхгvй бол нvд ирмэхийн зуур єєрєє ч мэдэлгvй vрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу vедээ агсам согтуу тавих магадлал єндєртэй.
Yхэр
Нарийндаа хатсан яншаа, долигнуур, матаасчин. Амьралдаа «салхи хаашаа хамхуул тийшээ» гэсэн зарчмыг мєрдлєгє болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг нь хийдэг «бууны нохой» нь байдаг. Тєрєлхийн жvжиглэх авъяастай болохоор эрчvvд нь єгєємєр хvн, хvvхнvvд нь бусдын тєлєє зовсон хvн болж жvжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ гvнд бvгдийг vзэн яддаг бєгєєд єєрийгєє ертєнцийн тєв гэдэгт нэг ч хором эргэлздэггvй. Мєнгє, эд баялагт дуртай гэхдээ хэнд ч мэдэгдэлгvй чимээгvй мєртлєє уйгагvй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сvvлчийн «гаагааг» нь тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг, «добрый» байв ч vнэн хэрэг дээрээ садист хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа єгсvvлээд хєгширтлєє гэр бvлээ vргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч, єєртєє ч итгэдэггvй. Хvрч, авч чадах бvх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгvй зєвхєн ганцаар ашиглахыг хичээдэг.
Ихэр
Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мєнхийн хvvхэд. Насанд хvрч, бvх хариуцлагыг єєрєє vvрнэ гэхээс боож vхсэн нь дээр гэж боддог болохоор хэн нэгний хvзvvн дээр сууж аваад єєд болтлоо паразитлах дуртай. Ганц хийх дуртай зvйл нь vхэр холдтол vг олшруулах. Ном бага уншдаг мэдлэг нимгэн атлаа ертєнцийн гарал vvслээс авахуулаад улс тєр хvртэл бvх юмны талаар єєрийн гэсэн бодолтой байх бєгєєд тvvнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа єєрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагvй бясалгаж суух дуртай болдог. Жvжигчин эсвэл зохиолч болох нь цєєнгvй. Оюун ухааны ч тэр , биеийн ч тэр ачааллыг даадаггvй. Зочид хvлээж авах дуртай ч их бодож л єєрийнхєє чалчаа яриагаар дайлдаг.
Мэлхий
Бvтэл муутай нєхєр. Єєрийгєє тал бvрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу vзэлтэн. Yзэл бодлыг нь юу ч байсан єєрчилж чадахгvй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хvнийг даапаалж, єєрєє єєрєєсєє кайф авах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндvv их айснаасаа болоод хvн рvv тvрvvлж дайрч магадгvй ч гол тєлєв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хамгаас хайртай нvх рvvгээ харайлгадаг. Дур нь хvрвэл баруун солгойгvй бvгдийг муулж, єєрийгєє нєхцєл байдлыг хянаж байгаа хvчтэй, єєртэй итгэлтэй хvн гэж харагдуулах дуртай. Гэвч vнэндээ бол жинхэнэ туулайн зvрхтэй этгээд бєгєєд орь ганцаар тайван байх сонирхолтой.
Арслан
Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Єєр бусад ажилд дєр муутай. Багадаа эцэг эхээсээ мєнгє шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нєхєд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хvний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггvй гэж болно. Юу ч болсон зєвхєн єєртэй нь холбогдож, єєрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж vздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргvvлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бvтэхгvй болоод ирвэл сэтгэлээр унаж, овор хэмжээгээр мэдэгдэхvйц багасдаг. Єєрийгєє агуу, хамгийн лагг, алдаа мадаг огт гаргадаггvй тєгс хvн гэдэгт vнэн голоосоо итгэдэг.
Охин
Заан шиг бахдам эелдэг ч , туулай шиг ухаан багатай хєлдvv. Нарийн, харамч, vглээ, хэрvvлч. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хvсэл нь хаа ч явсан хvмvvсийн дургvйг хvргэдэг. Yглээ єєнтєгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нєхцєл байдлалдаа тааруулан ажиллана гэж байдаггvй болохоор єєртєє болон єрєєл бусдад зориулсан дэндvv дэлгэрэнгvй тєлєвлєгєє бичиж суудаг. Хvмvvст тэр тєлєвлєгєє нь хэрэгтэй байна уу vгvй юу ер хамаагvй. Бvх зvйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бvхэн нь уйтгартай, нvсэр болдог. Гэхдээ нэг зvйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон vеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгvй.
Жинлvvр
Аз нь харьчихсан гэж болохоор хvмvvс л энэ ордонд тєрдєг. Хоёр нь гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр тєрєє хамгаалах, наргианы мэдрэмж нь жаахан хvvхдийнх шиг. Тэд мєнгєтэй, єндєр албан тушаалтай, бvтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггvй хvмvvс болохоор єчvvхэн тєдий шийдвэр гаргах хэрэг болоход гар хєл нь салаганан, хар хєлс нь цутгасаар ухаан самуурдаг болохоор ямагт єєр хэн нэгэн нь тэдний ємнєєс шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггvй мєртлєє єєрийгєє урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй хvн болгож харуулах дуртай. Єєрийгєє єрєвдєж, дєвийлгєх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.
Хилэнц
Хол эсвэл ойр байна гэлтгvй маш аюултай. Таныг vзэн яддаг эсвэл ялах гэсэндээ бус зvгээр л vгvй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, «боов vмхvvлж», будаа болгоно. Зорьсондоо хvрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Тєрєлхийн садистын дээр бас мазохист. Дараа нь хэрэг гарсан vед ар нуруунаас vхлийн цохилт єгєхийн тулд ємнє нь ямар ч хамаагvй vнээр сайн нэр, имижтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг vхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн ємнє алтан хошуу хvргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Єєрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, єєрт нь сайн хvмvvсийг даапаалах дуртай.
Нум
Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж, трубадуулж байсан ч єєдрєг зан, дайчин чадвараа алддаггvй нь давуу тал гэлтэй. Тав арван минут vг сольсны дараа чимээгvйхэн нам цохих хvсэл аяндаа тєрєєд ирдэг. Хар багаасаа л єєрийнхєє тэнэг хvсэл, vзэл бодлоо бусдад тулган хvлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгvй єєдрєг зан нь бvх л амьдралынх нь туршид єєрт нь яршиг тvвэг удаж байгааг мэддэг ч vгvй. Гол тєлєв сайн сайхны тєлєє гэсэн бодолдоо хєтлєгдєн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Yнэгvй хоол идэж, уух боломжтой олон хvн цугларсан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.
Матар
Хэрцгий, цэвдэг, мєсєн уул шиг хvйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хvсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор єчvvхэн тєдий зvйлээр нээнтэглэж, єєлєх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггvй. Хvvхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн илvv хvнд дарамттай тулахаараа л ухарч, бууж єгдєг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгvй, бvдvvлэг боловч єс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Єєрийнх нь эсрэг нэг л удаа хєдєлсєн байхад насанд туршдаа мартахгvй. Єєрийгєє хэт дєвийлгєх ба єєртєє vл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг vзлийн санаанд оромгvй нийлбэр байдаг болохоор vргэлж удирдах албан тушаал єєд мацаж байдаг.
Хумх
Бодит амьдралаас дэндvv тасарсан хоосон мєрєєдєгч. Мєнгє зээлвэл тэр дороо vрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргvvлж єгдєггvй. Амлалтаа байнга зєрчдєг, ажил хийх дургvй. Ойр дотныхоо хvмvvсийн ар хударгаар элдэв балиар цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бvдvvлэг зєгнєлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан vедээ гар таталгvй худалдаж авдаг. Мєнгє хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд тvvнээ дэлхийг аврах аль нэг тєлєвлєгєєгєє хэрэгжvvлэхэд vрээд vгvй хийчихдэг. Ядаж байхад тийм тєлєвлєгєє ихтэйг яана.
Загас
Хуурч мэхлэн, хулхидалгvйгээр амьд явж чаддаггvй. Заримдаа хаана нь худал, хаана нь vнэн байгаагаа єєрєє мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан vргэлж єєрєє єєртэйгээ зєрчилдэж, vргэлж єєгvй мултарч байдаг ч vvнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цєєн. Учир нь энэ бvхнийг ашиг хонжооны тєлєє бус харин «урлагийн тєлєєх урлаг» буюу сэтгэлийн кайф авах зарчмаар хийж байдаг юм. Мєн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хєндєх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгvй. Ажил хийх дургvй, чаддаг ч vгvйн дээр ямар ч барьцгvй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.

Сэтгэл байвал сэрээгээр газар хагална

Зүтгэл байвал зүүгээр худаг ухна

Итгэл байвал индүүн дээр хуушуур хайрна аа гэж...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1652231/a14/trackback

baagii111

2009.05.05 21:57:46
*.197.190.247

kkk... baahan ineelee, ineedtei zurhai bnaa. haanahiin yamar zurhai yum be? eniig uns_haad, uuriiguu gaigyu yum bna gej bodood emoticonemoticonbuten noirtoi honoh hun bgaa boluu?
profile

miro9

2009.05.07 01:20:23
*.123.122.62

tllll.... emoticon yawtsgvv zurhai bn oo. demjeed demjeed 10% l taarjiiine emoticon kk

ankhaa3

2009.05.07 17:42:07
*.130.60.143

peeeee

ngerlee

2009.05.07 22:24:31
*.140.168.111

BARAG L BNSHUU  HEHE
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
816 Эрчүүд найз охинийхоо... [2] seda 2009-05-09 1585
815 Purevsuren [2] MUZZ 2009-05-09 12375
814 Монголдоо очмоор байна, гэхдээ... [3] daruuhan01 2009-05-09 1730
813 шоунд очиж азтан болооорой [2] 20092009 2009-05-09 1125
812 GMOBBIL [1] dream5454 2009-05-09 1140
811 НӨХРӨӨ ХАРЖ БИЕЭ ЗАС [5] Мичидмаа 2009-05-08 2082
810 Боловсролгvй хэдий ч хамгийн баян чинээлэг хvмvvс [1] finepix 2009-05-08 1558
809 Та бүхэнд Мөрийн хөтөлбөрөө толилуулж байна. [1] Munkh-munkh 2009-05-08 1623
808 АНУ дахь нууц цагаачдыг өршөөх зорилготой үйл /Барак Обама/ Munkh-munkh 2009-05-07 1367
807 ПАСПОРТ [8] Munkh-munkh 2009-05-07 3876
806 Дургүйд хүчгүй гэж! [2] Munkh-munkh 2009-05-06 1926
805 Тэр шударгыг чинь оройлж тогтоох хэн нэг хүн хэрэгтэй /BAABAR/ Munkh-munkh 2009-05-06 1236
804 “Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин насанд эхэлдэг” [4] i wanna 2009-05-06 1823
803 санаа [3] sarang 2009-05-06 1578
802 Шинэ мөнгөн тэмдэгтийн нэр АМАН Munkh-munkh 2009-05-06 1373
» таны амьдралыг өгүүлсэн зурхай [4] finepix 2009-05-05 1888
800 uchil [2] azjargal789 2009-05-05 1178
799 нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга (гадаадад суралцагч монгол оюутнууд Munkh-munkh 2009-05-04 1337
798 elgemsuud [16] 1220 2009-05-04 1691
797 Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! [2] finepix 2009-05-03 1506
796 Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2] jion 2009-05-03 1457
795 14. БИ БАГАБАНДИТАЙ ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРЭХГҮЙ: [1] Munkh-munkh 2009-05-03 1357
794 13. Н.ЭНХБАЯРЫГ ШҮҮМЖИЛСЭН ХҮМҮҮС АЛГА БОЛДОГ [1] Munkh-munkh 2009-05-03 1845
793 12. Тагнуулыг гартаа авсан нь [1] Munkh-munkh 2009-05-03 1532
792 11. Н.Энхбаярын дарангуйллын эхэн [1] Munkh-munkh 2009-05-03 1839
791 10. Бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхийн төлөө [1] Munkh-munkh 2009-05-03 1540
790 9. Үндсэн хуулийн хуйвалдаан буюу ордны эргэлт [1] Munkh-munkh 2009-05-03 1648
789 8. Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёрын нүүдэл [1] Munkh-munkh 2009-05-03 1579
788 7. Орчуулагчаас ерөнхийлөгч хүр...Засгийн газрын эрлэг [1] Munkh-munkh 2009-05-03 1217
787 6. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (УИХ-ын гишүүн болов) [1] Munkh-munkh 2009-05-03 1327
786 5. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (Намын даргын төлөө.) [1] Munkh-munkh 2009-05-03 1495
785 4.Хоёрдугаар бүлэг: Н.Энхбаярын эрх мэдэлд хүрсэн түүх Munkh-munkh 2009-05-03 2249
784 3.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (б.Сиамын ихрүүд) Munkh-munkh 2009-05-03 1743
783 2.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (А.Говь-Алтайн мафи) [1] Munkh-munkh 2009-05-03 1658
782 1.Нэгдүгээр бүлэг: Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл [1] Munkh-munkh 2009-05-03 1523
781 У.Хvрэлсvх...Н.Энхбаяр хугацаанаасаа ємнє ....??? [3] Monte_kristo 2009-05-02 1863
780 Mongoldoo ochmoor baina gebch... [1] Ариунаа 2009-05-01 1340
779 Amidrald murduh zarchim [1] azjargal789 2009-05-01 2132
778 zaraa todorhoi bichij baiyaa zaluusaa [2] hekune 2009-04-30 1544
777 Amerikchuud mongol duu duulj baina [1] jjeen 2009-04-30 1799
776 Үндэстний хувь заяа [4] jooyo 2009-04-30 2357
775 Х.Тэмvvжин Паркинсоны хууль болон монгол парадокс [3] nikes 2009-04-29 5163
774 Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [1] Ногоон 2009-04-29 2000
773 Хятад ресторан (видео) [3] Levi`s 2009-04-29 2196
772 Дeнвер хотод ( USA) Улаанбаатар Хотын Парк Munkh-munkh 2009-04-29 2204
배너신청
자생병원

배너신청