Бичлэгийн тоо 2,391

Хоёр дахь удаад 45 хуудас материалыг хэн задласан бэ?

А.Говь-Алтайн мафи

Материалыг задласан гэх таамгийн хоёр хувилбар их яригдаж байна. Харин тэр хоёр нь хоорондоо гайхалтай уялдаатай. Үүнийг задласан бүлэглэл нь Ц.Нямдоржийн "тагнаж" мэдснээр МАХН дотор байгаа юм. Нэг дэхь нь "Говь-Алтайн мафи" гэж нэрлэгдэх болсон Ерөнхий сайд агсан П.Жасрайн толгойлсон бүлэглэл, нөгөө нь "Сиамын ихрүүд" гэгддэг Ерөнхий сайд Н.Энхбаяр, Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат хоёрын бүлэглэл.

"УИХ болоод Говь-Алтайн мафийн гишүүн" А.Базархүүд нэг хувь материал очсон тухай Ц.Нямдоржийн өөрийнх нь үг бий. Тэр яагаад ингэж хэлэх болов? Нэг ийм юм болжээ.

А.Базархүү гишүүн байхдаа УИХ-ын чуулган дээр согтуу орох нь ерийн үзэгдэл байлаа. Архи гэдэг түүний цай юм. Виски бол аагтайхан цай. Харин тэгэхэд "нормаль" хэмжээнээсээ давчихсан чуулганы танхимд орж иржээ. Албаар тэгсэн ч байж мэднэ. Тэр үүдэнд зогсоод хэн нэгнийг харцаараа удаан хайжээ. Их согтсоноос нүднийх нь "фокус таарахгүй" байсан бололтой. Тэгж тэгж Ц.Нямдорж дээр тогтож:

- Чи муу өөдгүйшдээ. ЗГ-ын кабинетийн гишүүд чамд муушдээ. Чи дандаа бизнесүүдтэй холбоотой балиар юм хийдэгш дээ.

Мань эр ингэж агсарчихаад буцаад гарч...

Хар цагаан дуугүй суусаар А.Базархүү гишүүнийг агсарч, агсарч гарч яваад одоо л өрөөндөө ороо болов уу гэх анзаанд Ц.Нямдорж толгойгоо болгоомжтой өргөөд, "Сая нэг согтуу нөхөр орж ирээд юу юу гээд ярьчив? Нэг сонин юм хэлчих чинь..." гэжээ.

Энэ хоёрыг эвлэрүүлэх тухай МАХН-ын Удирдах Зөвлөлөөр ярьжээ. Зохицуулах үүргийг хүлээсэн намын дарга Н.Энхбаяр "Та хоёр учраа ол" гэж ятгажээ. Гэтэл А.Базархүү "Нямдоржоос бол би хэзээ ч уучлалт гуйхгүй. Харин гишүүдээсээ бол уучлал гуйна аа" гээд асуудлыг гацаачихжээ.

Яагаад А.Базархүү гишүүн уруу сайдын үгийн үзүүр чиглэв гэвэл А.Базархүү, П.Жасрайгаас эхлээд Пүрэв, Баатар нарын хүчний байгуул- лагуудад голдуу олон хүн Говь-Алтайгаас тодорчээ. Амь нэгтэй тэд л юм юмны өмнө чанга дуугарч гүйдэг болохоор нь А.Базархүүг турхирсан гэж Ц.Нямдорж үзэж байгаа нь дамжиггүй. Ингэх ч үндэс бий.

"Зүгээр байхад зүгээр л байгаарай" гэж чөтгөр ламд хэлсэн гэдэг шиг, зүгээр байхад нь Ц.Нямдорж өвгөнөөр /П.Жасрай/ оролдож эхэлжээ. Ц.Нямдорж "Марубени"-тай холбоотой ноцтой материалыг олж аваад цаадуулаа дарамтлахыг оролдож эхлэжээ. Чухамдаа тэр ийм л арга барилтай, тун шударга гэж өөрийгөө хэлдэг, харин цаагуураа бол намынхныхаа тухай баримтуудыг цуглуулаад тэднийг айлгаж дарамталдаг л хүн байж.

Марубенид үнэндээ бол хачин заваан юм бий гэдэг нь бас үнэн, ноцтой үг. П.Жасрай гишүүнийг Ерөнхий сайд байх үед Монгол банкны ажилтай танилцах нэрээр Монгол Банкинд Ерөнхий сайд П.Жасрай, сангийн сайд Э.Бямбажав, Монгол банкны ерөнхийлөгч Ц.Моломжамц нар болон бас бус хүн цуглажээ.

Тэд банкны эрдэнэсийн санг үзсэн байна. Тэнд бас Н.Багабанди очжээ. Мань хашир албан ёсны арга хэмжээнд оролцчихоод /ажилтай нь танилцчихаад/ л яваад өгч. Угаасаа натур нь тийм юм. Бусад нь үлдэж. Тэд орой болтол ярилцангаа ганц нэг юм хугаслаж. Өөлд, Содхүү нар ч мөшгөсөөр ороод иржээ. Тэр үед Ерөнхий сайд П.Жасрай: "Хувийн компаниудыг зээлээр дэмжих хэрэгтэй. Ер нь гадны зээлд Монгол банк баталгаа гаргаж өгвөл яасан юм бэ" гэж ярьж байжээ.

П.Жасрай сайд ажилдаа буцаж ирээд ХЭГ-ын дарга Э.Банзрагчийгаа дуудаад ЗГ хуралдааны протоколд "Буян" компанид олгох гадны зээлийн баталгааг Засгийн газар, Монгол банк гаргаж өгөхөөр тохиролцов гэж тэмдэглэ гэж үүрэг өгчээ. Ийнхүү ЗГ-ын хуралдаанаар яригдаагүй асуудал яригдсан болж протоколд орсон байна. Протоколыг ашиглаж "Буян" компани "Марубени"-аас зээл авч, олон улсын шүүхэд тулсан маргааны эх тавигджээ.

Ардчилсан хүчний Засгийн газрын үед зээлээ хэвийн төлж явсан "Буян" МАХН-ыг Засгийн эрхэнд гармагц зээлээ төлөхөө зогсоочихжээ. "Марубени" корпораци арга буюу олон улсын шүүхэд хандсан тухайгаа 2000 оны 8-р сард мэдэгдсэн байна. Н.Энхбаярын Засгийн газар тэр мэдэгдлийг авчихаад аваагүй мэт таг даржээ. Энэ нь зээлийг чимээгүйхэн төлчих бодолтой байсан ч байж болох юм.

Гэтэл Л.Энэбиш агсан нас нөгчиж, 11-р тойргийн нөхөн сонгууль болоход Б.Жаргалдмайханыг унагах хөзөр болгон дэлгэснээр бүх булайгаа олон нийтэд дэлгэж, Ц.Нямдорж ч үүн дээр нь сайн ажиллажээ. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн "Жагаа л гарах шинжтэй болчихлоо. Маргаашаас эхлээд муу хулгайчийг цоллоно оо, манай /намын/ олон хүнд хахууль өгсөн юм билээ. Зарим нь авсан хахуулиараа Шарга морьтод /Сангийн сайд асан Э.Бямбажавыг хэлжээ/ хоёр давхар тоосгон байшин барьчихаад хэвтэж байгаа юм даа" гэж их мэдэгч болж гайхуулж яваад өөрсдөө гайтчихсан түүхтэй. Сонгуульд цоллож байгаад ялсан ч тэр цол нь өөрсдөд нь наалдчих юм гэж Идэвхтэн л лав зүүдлээгүй. Жаргалсайхан "цоллуулж" уурлаад "Жасрай надаас 10 костюм авснаа марчихаагүй баймаар..." гэж ёжилсон байдаг юм.

Энэ бүхний нарийн ширийнийг Ц.Нямдорж сайн мэдэж, баримтжуулснаараа УИХ гишүүн П.Жасрайг шахаж эхэлжээ. Нэгэн удаагийн шахалтан дээр П.Жасрай дув дуугүй байсаар байгаад Нямдоржийг гарсан хойно: "Хүн, хүн уруу үсчиж дайрдаг нэг сайдтай болж дээ. Ер нь огцруулах талаар хэдэн гарын үсэг цуглуулах шаардлагатай болчих шиг боллоо" гэж зориудаар Ц.Нямдоржид энэ үгийг очиж хэлэх хүний дэргэд ярьжээ. Энэ үг нь тун удалгүй Ц.Нямдоржийн сонорт хүрсэн нь мэдээж. Цаг нь ирсэн хулгана муурын сахлаас чангаана гэгч болж магадгүйгээ ойлгосон байх үүний дараа нэг хэсэгтээ асуудал нам жим болжээ.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1644236/27e/trackback

profile

Munkh-munkh

2009.05.03 19:31:36
*.185.30.197

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаа улс орнуудад байдал үнэхээр хүнд байна.
тэд бүгдийг шинэчлэх өөрөөр хийх боломжоо алдаж байгаа нь харагдаж байна. Бид тэднийг даган ахин тийм замаар явахгүй байх ганц арга зам бол нэг хүний олон жилийн өндөр дээрх ноёрхолыг халах. Энхбаяр сайн хүн байж болн, гүй юм аа гэхэд таньд муу зүйл хийгээгүй байж болно гэвч тэрээр ерөнхий сайд, улсын их хурлын дарга, ерөнхийлөгчийн гэгдэх төрийн 3 өндрлөгийг завсаргүй хашсанг л бүү март!!!Хэдэн жил вэ? Бид анх хүний нутагт ирээд юу бодож, санаж ирдэг байлаа. Тэгвэл одоо юу бодож санадаг болсон байна. Хүн орчиндоо дасна гэдэг энэ шүү дээ. Энхбаыр гэдэг хүн одоо харин Монгол улсад хэрэгтэй улс төр судлалаар хичээл заагаад лекц уншаад явах нь Монголд хэрэгтэй. Түүнд эрх мэдэл одоо хэрэгтэй гэж үү???

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
816 Эрчүүд найз охинийхоо... [2] seda 2009-05-09 1585
815 Purevsuren [2] MUZZ 2009-05-09 12375
814 Монголдоо очмоор байна, гэхдээ... [3] daruuhan01 2009-05-09 1730
813 шоунд очиж азтан болооорой [2] 20092009 2009-05-09 1125
812 GMOBBIL [1] dream5454 2009-05-09 1140
811 НӨХРӨӨ ХАРЖ БИЕЭ ЗАС [5] Мичидмаа 2009-05-08 2082
810 Боловсролгvй хэдий ч хамгийн баян чинээлэг хvмvvс [1] finepix 2009-05-08 1558
809 Та бүхэнд Мөрийн хөтөлбөрөө толилуулж байна. [1] Munkh-munkh 2009-05-08 1623
808 АНУ дахь нууц цагаачдыг өршөөх зорилготой үйл /Барак Обама/ Munkh-munkh 2009-05-07 1367
807 ПАСПОРТ [8] Munkh-munkh 2009-05-07 3876
806 Дургүйд хүчгүй гэж! [2] Munkh-munkh 2009-05-06 1926
805 Тэр шударгыг чинь оройлж тогтоох хэн нэг хүн хэрэгтэй /BAABAR/ Munkh-munkh 2009-05-06 1236
804 “Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин насанд эхэлдэг” [4] i wanna 2009-05-06 1823
803 санаа [3] sarang 2009-05-06 1578
802 Шинэ мөнгөн тэмдэгтийн нэр АМАН Munkh-munkh 2009-05-06 1373
801 таны амьдралыг өгүүлсэн зурхай [4] finepix 2009-05-05 1888
800 uchil [2] azjargal789 2009-05-05 1178
799 нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга (гадаадад суралцагч монгол оюутнууд Munkh-munkh 2009-05-04 1337
798 elgemsuud [16] 1220 2009-05-04 1691
797 Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! [2] finepix 2009-05-03 1506
796 Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2] jion 2009-05-03 1457
795 14. БИ БАГАБАНДИТАЙ ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРЭХГҮЙ: [1] Munkh-munkh 2009-05-03 1357
794 13. Н.ЭНХБАЯРЫГ ШҮҮМЖИЛСЭН ХҮМҮҮС АЛГА БОЛДОГ [1] Munkh-munkh 2009-05-03 1845
793 12. Тагнуулыг гартаа авсан нь [1] Munkh-munkh 2009-05-03 1532
792 11. Н.Энхбаярын дарангуйллын эхэн [1] Munkh-munkh 2009-05-03 1839
791 10. Бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхийн төлөө [1] Munkh-munkh 2009-05-03 1540
790 9. Үндсэн хуулийн хуйвалдаан буюу ордны эргэлт [1] Munkh-munkh 2009-05-03 1648
789 8. Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёрын нүүдэл [1] Munkh-munkh 2009-05-03 1579
788 7. Орчуулагчаас ерөнхийлөгч хүр...Засгийн газрын эрлэг [1] Munkh-munkh 2009-05-03 1217
787 6. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (УИХ-ын гишүүн болов) [1] Munkh-munkh 2009-05-03 1327
786 5. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (Намын даргын төлөө.) [1] Munkh-munkh 2009-05-03 1495
785 4.Хоёрдугаар бүлэг: Н.Энхбаярын эрх мэдэлд хүрсэн түүх Munkh-munkh 2009-05-03 2249
784 3.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (б.Сиамын ихрүүд) Munkh-munkh 2009-05-03 1743
» 2.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (А.Говь-Алтайн мафи) [1] Munkh-munkh 2009-05-03 1658
782 1.Нэгдүгээр бүлэг: Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл [1] Munkh-munkh 2009-05-03 1523
781 У.Хvрэлсvх...Н.Энхбаяр хугацаанаасаа ємнє ....??? [3] Monte_kristo 2009-05-02 1863
780 Mongoldoo ochmoor baina gebch... [1] Ариунаа 2009-05-01 1340
779 Amidrald murduh zarchim [1] azjargal789 2009-05-01 2132
778 zaraa todorhoi bichij baiyaa zaluusaa [2] hekune 2009-04-30 1544
777 Amerikchuud mongol duu duulj baina [1] jjeen 2009-04-30 1799
776 Үндэстний хувь заяа [4] jooyo 2009-04-30 2357
775 Х.Тэмvvжин Паркинсоны хууль болон монгол парадокс [3] nikes 2009-04-29 5163
774 Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [1] Ногоон 2009-04-29 2000
773 Хятад ресторан (видео) [3] Levi`s 2009-04-29 2196
772 Дeнвер хотод ( USA) Улаанбаатар Хотын Парк Munkh-munkh 2009-04-29 2204
배너신청
자생병원

배너신청