Бичлэгийн тоо 2,391

Засгийн газрын эрлэг

Сонгуульд ялж, УИХ-ын гишүүн болсон тэрээр намын албан тушаалаараа бүлгийн ахлагч болжээ. Түүнийг орж ирснээс хойш Засгийн газрууд тэсэхээ байв. Одоо ч тэр хэвээрээ. Тэр бол дээлтэй төрсөн Засгийн газрын эрлэг юм. Сүүлдээ тэр АН-ын биш өөрийн намын Засгийн газрын эрлэг болсон билээ.

Тэр намын бүлгээ удирдан "хурал хаялт" зохион байгуулж завтай болоод, гадуур явж зуучлалын ажил хийдэг болжээ. Цөөнхийн бүлгийн ахлагчийн нэр төрөөр олон компанид банкны зээл авч өгөхөд зуучилж хүнд буян, өөртөө мөнгө хийж байжээ. Тэр үеийн "Экспорт-импорт" банкнаас олон арван сая төгрөгийн зээл зуучлаад зохих шангаа авсан тухай хэл аманд ч оролцоолдоод амжив. Түүнийг гадаадад явж байх үед харин чуулган гайгүй хуралдахчаа аяддаг байв.

Дөнгөж сонгогдчихоод чуулганы танхимын босгыг давав уу үгүй юу хэлсэн үгийг нь санавал "огцор" гэсэн байдаг юм. Намрын чуулганы нээлтэнд намын бүлгийн ахлагчийн хувиар анх үг хэлэхдээ М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах шаардлага тавьлаа. Санал хураалтаар Ардчилсан Холбоо эвсэл ЗГ-аа аваад гарсан юм.

Н.Энхбаярын санал унасан учраас ахиад үг хэллээ. Энэ үг тун чамбай, маш сайн боловсруулсан үг байсан юм. Энэ үгнээс нь Н.Энхбаярыг олон ажиглагч, улс төрчид ирээдүйтэй сайн улс төрч, намын сайн дарга болж магадгүй гэж дүгнэж байлаа. Гэтэл үүнээс хойш хэлсэн үгнүүд нь гэнэтхэн давсгүй цай шиг болчихдог байгаа. Учрыг гайхан сонжсон хүмүүс тэр үгийг нь өөр хүн бэлдэж өгсөн гэсэн сураг сонсоод хоцорчээ.

Энэ цагаас хойш Н.Энхбаяр Монгол төрийн төлөө ажиллаагүй юм. Хор найруулж, хутган үймүүлж, бусниулж түүгээрээ бахархаж байлаа. Уг нь чамбай төрийн зүтгэлтэн бүхнийг тогтоохын төлөө зүтгэдэгсэн. Гэтэл М.Энхсайханыг унагахын төлөө тэрээр олонхитой нийлж ажиллаж эхэллээ.

УИХ-ын дарга Р.Гончигдорж шинэ жилийн үед гэнэт алга болж комиссарууд нь бажгаджээ. Гэтэл Н.Энхбаяр аваад явчихсан байв. Комиссарууд ордны шалны нүхийг ухах нь холгүй пижигнэлдэж байх хооронд мань хоёр нутаг нугын хүмүүс болохоо мэдэлцэж, хойшдын хамтын ажиллагаагаа, стратегиа тогтоосон шиг суужээ. Хамгийн эхний зорилт М.Энхсайханыг унагах.

Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой гэж Ардчилсан намынхан, тэр дундаа Ц.Элбэгдоржийг хатгаж эхэлжээ. Өөрийнхөө ирээдүйн суудлыг ч бас алсаас засч байсан хэрэг.

Сонгуулийг хэдийгээр М.Энхсайхан амжилттай удирдсан ч ялалтын дараа ганцаарчилсан тоглолт хийгээд байгаад нь дургүйцсэн олон удирдагч эвслийн дотор байжээ. Үүнийг Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёр ашиглахаар шийджээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай удирдсан С.Баярыг намын дарга болголгүй үлдээж дөнгөсөн жишээг ч ярьжээ. Н.Энхбаяр хил даван МСДН, МҮАН-ынхантай хуйвалдлаа.

Хаврын чуулганы нээлтэнд М.Энхсайханы Засгийн Газар гадаад дотоодын хүчний интервенцид ялагдлаа. Харин энэ үед Ерөнхийлөгч Н.Багабанди МАХН-ын иээдүйг баллаж магадгүй М.Энхсайханыг огцруулах гэж байгаад баярлаж, ханцуй шамлан оролцохын оронд огцруулах үндэслэлээ эргэн харахыг сануулжээ. Түүнийг намынхан нь ер ойлгохгүй байжээ.

Үүний дараа Н.Энхбаяр намын бүлгээрээ дэмжиж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгов. Болгов гэсний учир нь үүнээс хойш Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ерөнхийлөгч Н.Багабанди л албан ёсоор буцаачихгүй бол Н.Энхбаяр мэддэг болсон юм даа.

Ардчиллын алтан хараацайнуудаас анх удаа манай Ц.Элбэгдорж Ерөнхий сайд боллоо гэж баярлаж байхад нь нэгэн этгээд "Берлинбургер" зоогийн газарт Элбэгээгийн Засгийн газар 56 хоноод унана даа гэж тавлаж, агсан тавихад нь хэн ч итгээгүй гэдэг.

Яг 56 хоногийн дараа Н.Энхбаяр "Сэргээн босголт" банкны асуудлаар Ц.Элбэгдоржийн ЗГ-ийг огцруулах тухай асуудлыг тавьлаа. Гэтэл өнөөх Н.Багабанди байр сууриа илэрхийлэхдээ "Сэргээн босголт" банкны талаар гаргасан тогтоолоо л Засгийн газар хүчингүй болгочихвол ямар ч асуудалгүй юм биш үү? гэжээ. Өнөөдүүл нь үүнийг нь анзаарсан юмгүй бужигнаж, Н.Энхбаяр харин тун их дургүйцсэн гэдэг юм.

Ц.Элбэгдорж огцорлоо. Дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудлаар Ц.Элбэгдорж Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёртой хуйвалдаж үүрэг гүйцэтгэгчээр овоо удаан тогтлоо. Да.Ганболдын нэр долоон удаа Ерөнхийлөгчид тулж буцаад эцэст нь азтай хүн гэгддэг Ж.Наранцацралт болсон. Хэдийгээр олон нийт хэдхэн жилийн өмнө газрын байцаагч байсан дуугүй, нунж харагддаг залуу Ж.Наранцацралтыг их юм хийчихнэ гэж итгэхгүй байсан ч түүний Засгийн газар гайгүй сайн ажиллаж байв.

Ж.Наранцацралт анх ажил авахдаа "Би хов хоосон Засгийн газар хүлээн авлаа. Манай Засгийн газар өмнөх Засгийн газруудаас юугаараа ялгагдах вэ гэвэл нийгмийн бузар булайг арилгаж, С.Зоригийн хэргийг илрүүлнэ" гэжээ. Энэ амлалтынхаа төлөө зүтгэсэн нь түүний Засгийн газрын насыг богиносгожээ. Тэр хагас жил л ерөнхий сайд байсан юм.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1644272/451/trackback

edi hugda

2012.12.09 12:01:42
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
816 Эрчүүд найз охинийхоо... [2] seda 2009-05-09 1599
815 Purevsuren [2] MUZZ 2009-05-09 12441
814 Монголдоо очмоор байна, гэхдээ... [3] daruuhan01 2009-05-09 1748
813 шоунд очиж азтан болооорой [2] 20092009 2009-05-09 1144
812 GMOBBIL [1] dream5454 2009-05-09 1149
811 НӨХРӨӨ ХАРЖ БИЕЭ ЗАС [5] Мичидмаа 2009-05-08 2091
810 Боловсролгvй хэдий ч хамгийн баян чинээлэг хvмvvс [1] finepix 2009-05-08 1566
809 Та бүхэнд Мөрийн хөтөлбөрөө толилуулж байна. [1] Munkh-munkh 2009-05-08 1627
808 АНУ дахь нууц цагаачдыг өршөөх зорилготой үйл /Барак Обама/ Munkh-munkh 2009-05-07 1375
807 ПАСПОРТ [8] Munkh-munkh 2009-05-07 3909
806 Дургүйд хүчгүй гэж! [2] Munkh-munkh 2009-05-06 1928
805 Тэр шударгыг чинь оройлж тогтоох хэн нэг хүн хэрэгтэй /BAABAR/ Munkh-munkh 2009-05-06 1249
804 “Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин насанд эхэлдэг” [4] i wanna 2009-05-06 1829
803 санаа [3] sarang 2009-05-06 1585
802 Шинэ мөнгөн тэмдэгтийн нэр АМАН Munkh-munkh 2009-05-06 1378
801 таны амьдралыг өгүүлсэн зурхай [4] finepix 2009-05-05 1899
800 uchil [2] azjargal789 2009-05-05 1187
799 нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга (гадаадад суралцагч монгол оюутнууд Munkh-munkh 2009-05-04 1339
798 elgemsuud [16] 1220 2009-05-04 1702
797 Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! [2] finepix 2009-05-03 1512
796 Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2] jion 2009-05-03 1464
795 14. БИ БАГАБАНДИТАЙ ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРЭХГҮЙ: [1] Munkh-munkh 2009-05-03 1364
794 13. Н.ЭНХБАЯРЫГ ШҮҮМЖИЛСЭН ХҮМҮҮС АЛГА БОЛДОГ [1] Munkh-munkh 2009-05-03 1855
793 12. Тагнуулыг гартаа авсан нь [1] Munkh-munkh 2009-05-03 1541
792 11. Н.Энхбаярын дарангуйллын эхэн [1] Munkh-munkh 2009-05-03 1843
791 10. Бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхийн төлөө [1] Munkh-munkh 2009-05-03 1551
790 9. Үндсэн хуулийн хуйвалдаан буюу ордны эргэлт [1] Munkh-munkh 2009-05-03 1659
789 8. Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёрын нүүдэл [1] Munkh-munkh 2009-05-03 1586
» 7. Орчуулагчаас ерөнхийлөгч хүр...Засгийн газрын эрлэг [1] Munkh-munkh 2009-05-03 1229
787 6. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (УИХ-ын гишүүн болов) [1] Munkh-munkh 2009-05-03 1334
786 5. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (Намын даргын төлөө.) [1] Munkh-munkh 2009-05-03 1507
785 4.Хоёрдугаар бүлэг: Н.Энхбаярын эрх мэдэлд хүрсэн түүх Munkh-munkh 2009-05-03 2258
784 3.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (б.Сиамын ихрүүд) Munkh-munkh 2009-05-03 1748
783 2.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (А.Говь-Алтайн мафи) [1] Munkh-munkh 2009-05-03 1664
782 1.Нэгдүгээр бүлэг: Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл [1] Munkh-munkh 2009-05-03 1528
781 У.Хvрэлсvх...Н.Энхбаяр хугацаанаасаа ємнє ....??? [3] Monte_kristo 2009-05-02 1872
780 Mongoldoo ochmoor baina gebch... [1] Ариунаа 2009-05-01 1346
779 Amidrald murduh zarchim [1] azjargal789 2009-05-01 2143
778 zaraa todorhoi bichij baiyaa zaluusaa [2] hekune 2009-04-30 1547
777 Amerikchuud mongol duu duulj baina [1] jjeen 2009-04-30 1804
776 Үндэстний хувь заяа [4] jooyo 2009-04-30 2359
775 Х.Тэмvvжин Паркинсоны хууль болон монгол парадокс [3] nikes 2009-04-29 5180
774 Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [1] Ногоон 2009-04-29 2009
773 Хятад ресторан (видео) [3] Levi`s 2009-04-29 2208
772 Дeнвер хотод ( USA) Улаанбаатар Хотын Парк Munkh-munkh 2009-04-29 2220
배너신청
자생병원

배너신청