Бичлэгийн тоо 2,391

Тагнуулыг гартаа авсан нь

Н.Энхбаяр бүх эрх мэдлийг гартаа авмагцаа түүнийгээ ганцхан эхнэртэйгээ л хуваалцсан байдаг юм. Хамгийн түрүүнд эхнэрээ өөрийн элч болгон ТЕГ-т зөвлөхөөр илгээв.

ТЕГ-ыг удирддаг хөгшин хурандаа нарыг хуралдаж байхад нь зөвлөх О.Цолмон анх удаа явж оржээ. Цаадуул нь болзолт рефлексээрээ давхийн босоцгоож ёсложээ. Зөвлөх үүрэгдэж эхлэв. Тэр лав л "казино"-гийн болон бас бус хэрэгтэй холбоотой материалуудтай танилцана гэж шаардсаар авчээ. Тэр материалуудтай тухтай долоо хоног "танилцаад" "зөвлөх"-ийн ажлаасаа "уйдаж" ажлаа солив. Хөгшин хурандаа нар ёслочихоод Цолмонг гарсаны дараа "Ингэхэд бид хэнд ёслочихов?" гэлцэж.

Тэд О.Цолмонгийн шаардсан материалуудыг өгчихөөд ямар ямар материалыг авч танилцаж, тэндээс ямар хэсэгүүд нь алга болсон тухай рапорт бичин шинэ хавтаст хэрэг нээхээ мартсангүй. О.Цолмон үүний дараа МАХН-ын Удирдах зөвлөлийг хянадаг ажил эрхэлдэг төдийгүй УИХ-ын гишүүд ч түүний эрхлэх ажлын хүрээнд багтсан юм. Тэр бараг орой болгон УИХ-ын гишүүдийг ганцаарчлан гэртээ урьж цайлж дайлангаа "Ийм обьектийг тийм хүнд хувьчлахад та нөлөөл, ийм хөрөнгийн асуудлыг шийдэхэд та тусла" гэх мэтээр шахаж дарамталдаг байжээ. Яг эндээс Ц.Нямдоржтой холбоотой маш нууц зэрэглэлийн тагнуулдын 45 хуудас материал гарсан гэж таамагладаг юм. Үүгээр хожим Н.Энхбаяр Ц.Нямдоржийг дарсан тухай энэ бүлгийг эхлүүлсэн билээ.

Ер нь О.Цолмонтой шөргөөцөлдсөн хүмүүс эрхбиш ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүн л биш бол ажлаа өөрчлөх нь хэвийн үзэгдэл юм. УИХ-ын хамгийн залуу гишүүн У.Хүрэлсүхийн ээлж иржээ. Түүнийг урьж ирүүлээд Залуучуудын байгууллагынхаа гол албан тушаалын нэгийг хамаатныхаа хүнд авч өгөх гэж шахжээ. У.Хүрэлсүх би ганцаараа шийдэхгүй гэж бултжээ. Шахалт амжилтгүй болмогц О.Цолмон нөхөртөө алтан хошуу өргөжээ. Нөхөр нь ч утсаа шүүрч аваад "Чи манай эхнэртэй яаж харьцаж байгаа чинь энэ вэ? Үүнийг чинь надад хэрхэн ханддагийн чинь илэрхийлэл гэж ойлгож байна" гэж дарамталжээ. Нас залуу, шартай У.Хүрэлсүх маргааш нь болсон намын удирдлах зөвлөлийн хуралд халамцуухан ирээд "Төрийн ажлыг та явуулдаг юм уу, танай эхнэр явуулдаг юм уу гэж" үг хаячихаад хэд хоног утсаа салгаад алга болов. Энэ хурал дээр халуухан юм болж, У.Хүрэлсүхийн үгэнд ичиж, уурласан Н.Энхбаяр "Би тэгвэл огцроод өгье л дөө" гэж тунирхжээ. УИХ-ын даргын асуудлаас болж битүүхэн юм санаж явсан Ө.Энхтүвшин "Тэгвэл та намын их хурлаа зарлачихгүй юу, тэгээд шийдчихье" гэж томорчээ. Энэ өсөрхөл их хол явсан даа. Үүнээс зургаан жилийн дараа 2007 онд Н.Энхбаяр У.Хүрэлсүхийг "Хадгаламж" банкны 14.2 тэрбумын хэргээр золтой л аавынх руу илгээчихээгүй юм. Үнэхээр зуумхай, холын хонзонтой эр.

Н.Энхбаярыг унагах оролдлого - 3

Улс төр гэдэг мөнхийн өрсөлдөөний талбар. Хэдийгээр түүнтэй эн зэрэгцэхүйц, түүнээс тохой илүү өрсөлдөгчид нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч гэсэн шинэ хүчтэй өрсөлдөгчид төрөн гарсаар байв. Сангийн сайд Ч.Улааны ЗГ-т эргэлт хийх гэсэн оролдлого үүнийг батална.

Ерөнхий сайдын нэр хүнд эрс унаж, сэтгэл санаа нь хямарч эмчлүүлэхээр хэвтсэн үед тэр "ордны эргэлт" хийх гээд бүтэлгүйтсэн юм. Эмнэлэгт Ерөнхий сайд дээрээ виски барьж очоод "Одоо та эртхэн боль, би Ерөнхий сайд хийе" гэж шуудхан хэлсэн гэдэг. Харин Ерөнхий сайд эмчилгээгээ гүйцээлгүй шууд гарчээ. ЗГ-ын гишүүдийн цөөнгүй нь Ч.Улаантай хуйвалдсан байсан гэдэг юм. Тэд л арай зоригтойгоор нь Ч.Улааныгаа урдаа оруулаад явуулчихсан бололтой юм. Тэр цагаас Н.Энхбаяр Ч.Улааныг хавчиж эхэлжээ.

Дараа нь Ч.Улаан шазруун зангаараа хариугаа авах гэж "Монгол банкны баримтаар "Аалзны тор" цувралыг эхлүүлэх захиалга өгч, Ерөнхийлөгч дээр ЗГ-ын нэр хүндэд тун таагүй нөлөөлж болзошгүй ОУВС-гийн хөтөлбөрийн тухай, Шанхайн групптэй холбоотой 130 сая долларын ноцтой баримтуудыг барьж ороод "25-р суваг", "Монгол таймс"-аар ноцтой мэдээлэл цацуулж чадсан юм. Одоо болтол ОУВС-гаас Монгол хэрэгжүүлэх ёстой 2003 оны хөтөлбөр батлагдаагүй байгаа нь "Сиамын ихрүүд"-тай холбоотой. О.Чулуунбатын "Үнэн" сонинд нийтлэгдсэн "ОУВС-тай сангүй болно" гэсэн давилуун мэдэгдлээс энэ бүхэн эхтэй.

Тэр өөрийн бодитой өрсөлдөгчийг хожим М.Энхболд гэж харж байгаагаа илрүүлж байв. Түүнээс ажил гуйж очсон ардчилсан намын хэвлэлийн салбарын нэг нөхрийг "Чи Н.Багабанди, М.Энхболд нарыг муулсан материалыг сонинуудаар тараагаад ир, түүний чинь дараа чамайг ажилд авъя" гэж хэлж байсан гэдэг юм. Харин өнөөх нь тийм муухай юм хийхгүй гээд тэр чигт нь орхижээ.

Н.Багабандийг бол яагаад тэгсэн нь ойлгомжтой. Идсэн уусан, буруу ажилласан өчнөөн шүүмжлэл эрх баригчдын нэрийг унагахад Н.Багабанди "Юм үзээгүй, төрийн өндөр алба хашиж сураагүй юмнууд ийм л заваан юм хийж байгаа шүү дээ" гэж зэвүүцсэнээ нуулгүй хэлсэн гэдэг. Тиймээс ч өөрийн шугамаар эрх баригчид гэдэг категорийг Ерөнхийлөгч ба ЗГ гэж тусад нь хэлж, бичүүлэх арга хэмжээ авсан гэдэг. Ямар боловч хэвлэлүүд тэр үед МАХН-ын эрх баригчид гэж биш Засгийн газар гэж тусад нь шүүмжилдэг болоод байсан юм.

УИХ дотор ч, Засгийн газрын кабинетад ч Энхбаярын эсрэг бүлэглэлүүд үүссээр ч байсан. Тэд ихээхэн хохирол амссаны эцэст 2004 онд ялагдсанаар нь шалтаглаж 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байж арай гэж нэг юм салсан билээ.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1644294/848/trackback

edi hugda

2012.12.09 12:00:27
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24460
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27981
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115741
816 Эрчүүд найз охинийхоо... [2] seda 2009-05-09 1597
815 Purevsuren [2] MUZZ 2009-05-09 12434
814 Монголдоо очмоор байна, гэхдээ... [3] daruuhan01 2009-05-09 1747
813 шоунд очиж азтан болооорой [2] 20092009 2009-05-09 1142
812 GMOBBIL [1] dream5454 2009-05-09 1147
811 НӨХРӨӨ ХАРЖ БИЕЭ ЗАС [5] Мичидмаа 2009-05-08 2090
810 Боловсролгvй хэдий ч хамгийн баян чинээлэг хvмvvс [1] finepix 2009-05-08 1566
809 Та бүхэнд Мөрийн хөтөлбөрөө толилуулж байна. [1] Munkh-munkh 2009-05-08 1627
808 АНУ дахь нууц цагаачдыг өршөөх зорилготой үйл /Барак Обама/ Munkh-munkh 2009-05-07 1375
807 ПАСПОРТ [8] Munkh-munkh 2009-05-07 3904
806 Дургүйд хүчгүй гэж! [2] Munkh-munkh 2009-05-06 1928
805 Тэр шударгыг чинь оройлж тогтоох хэн нэг хүн хэрэгтэй /BAABAR/ Munkh-munkh 2009-05-06 1247
804 “Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин насанд эхэлдэг” [4] i wanna 2009-05-06 1829
803 санаа [3] sarang 2009-05-06 1585
802 Шинэ мөнгөн тэмдэгтийн нэр АМАН Munkh-munkh 2009-05-06 1378
801 таны амьдралыг өгүүлсэн зурхай [4] finepix 2009-05-05 1899
800 uchil [2] azjargal789 2009-05-05 1185
799 нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга (гадаадад суралцагч монгол оюутнууд Munkh-munkh 2009-05-04 1339
798 elgemsuud [16] 1220 2009-05-04 1702
797 Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! [2] finepix 2009-05-03 1512
796 Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2] jion 2009-05-03 1464
795 14. БИ БАГАБАНДИТАЙ ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРЭХГҮЙ: [1] Munkh-munkh 2009-05-03 1364
794 13. Н.ЭНХБАЯРЫГ ШҮҮМЖИЛСЭН ХҮМҮҮС АЛГА БОЛДОГ [1] Munkh-munkh 2009-05-03 1855
» 12. Тагнуулыг гартаа авсан нь [1] Munkh-munkh 2009-05-03 1541
792 11. Н.Энхбаярын дарангуйллын эхэн [1] Munkh-munkh 2009-05-03 1843
791 10. Бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхийн төлөө [1] Munkh-munkh 2009-05-03 1550
790 9. Үндсэн хуулийн хуйвалдаан буюу ордны эргэлт [1] Munkh-munkh 2009-05-03 1659
789 8. Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёрын нүүдэл [1] Munkh-munkh 2009-05-03 1586
788 7. Орчуулагчаас ерөнхийлөгч хүр...Засгийн газрын эрлэг [1] Munkh-munkh 2009-05-03 1226
787 6. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (УИХ-ын гишүүн болов) [1] Munkh-munkh 2009-05-03 1333
786 5. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (Намын даргын төлөө.) [1] Munkh-munkh 2009-05-03 1506
785 4.Хоёрдугаар бүлэг: Н.Энхбаярын эрх мэдэлд хүрсэн түүх Munkh-munkh 2009-05-03 2257
784 3.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (б.Сиамын ихрүүд) Munkh-munkh 2009-05-03 1748
783 2.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (А.Говь-Алтайн мафи) [1] Munkh-munkh 2009-05-03 1663
782 1.Нэгдүгээр бүлэг: Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл [1] Munkh-munkh 2009-05-03 1528
781 У.Хvрэлсvх...Н.Энхбаяр хугацаанаасаа ємнє ....??? [3] Monte_kristo 2009-05-02 1872
780 Mongoldoo ochmoor baina gebch... [1] Ариунаа 2009-05-01 1346
779 Amidrald murduh zarchim [1] azjargal789 2009-05-01 2143
778 zaraa todorhoi bichij baiyaa zaluusaa [2] hekune 2009-04-30 1547
777 Amerikchuud mongol duu duulj baina [1] jjeen 2009-04-30 1804
776 Үндэстний хувь заяа [4] jooyo 2009-04-30 2359
775 Х.Тэмvvжин Паркинсоны хууль болон монгол парадокс [3] nikes 2009-04-29 5179
774 Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [1] Ногоон 2009-04-29 2009
773 Хятад ресторан (видео) [3] Levi`s 2009-04-29 2208
772 Дeнвер хотод ( USA) Улаанбаатар Хотын Парк Munkh-munkh 2009-04-29 2220
배너신청
자생병원

배너신청