Бичлэгийн тоо 2,391
Хэдэн сая АНУ-чууд ажлын байрны цомхотголоос болоод ажлын байрны эрэлд гарлаа. Эргээд харахад 1 сард хичнээн компани хичнээн ажилчидаа халсаныг хэлэхэд үнэхээр бэрх юм. 1-р сарыг жинхэнэ харгис сар байсан гэж хэлэхэд хэлстэхгүй биз.
Өнгөрсөн хэдэн долоо хоногуудын турш ажилчид байнгын сртесстэй байлаа.
Өнгөрсөн долоо хоногт Boeing, Starbucks, Eastman Kodak, Pfizer, Sprint Nextel зэрэг компаниуд хэдэн мянган ажилчидаа халсан билээ.
9 сараас хойш АНУ-чууд аль муу, гэрэл гэгээгүй гэсэн мэдээнүүдийг ээлж дараагүй сонсож байсан боловч хамгийн аймшигтай мэдээ нь мэдээж гэр бүлийн хэн нэгэн нь ажлаа алдаж магадгүй гэсэн мэдээ байна биз.
Эдийн засаг үнэхээр хүнд байдалд байна. Одоогоор энэ байдлаас хол өнгөрч буй салбар гэж алга байна.
Microsoft гэхэд өнгөрсөн долоо хоног анх удаа хамгийн их хэмжээгээр ажилчидаа халсан буюу нийт 5000 ажилчидаа ажлаас нь халсан юм. Мөн Starbucks борлуулалт бурсаар байх аваас дахин ажилчидаа халж, дахин дэлгүүрүүдээ хаах талаар мэдэгдсэн байгаа.
Мөн энэ сард ажилчидаа их хэмжээгээр халсан компаниудын тоонд Home Depot, Corning, GM, Ford зэрэг компаниуд орно.
Эдгээр тоог багцалахад дэндүү их мэт. Circuit City гэхэд бараг дампуурлаа зарлахад бэлэн байгаа учир 34000 ажилчидаа халах тухайгаа мэдээлэлсэн байгаа.
Эдийн засагчид ажлын байрны цомхотгол явагдана гэдгийг тооцоолж байсан боловч бүх салбар, газруудад явагдана гэж тооцоолоогүй байсан юм.
Гэтэл цаана нь ажил хайж байгаа өчнөөн ажилчид байна. Үндэсний ажилгүйдлийн түвшин 12 сард 7.2 % тай байсан. Гэтэл эдийн засагчид одоо энэ тоог энэ жилд 9%д хүрнэ гэж таамаглаж байна. Тэгэхээр ажилгүйдэл 1жилйин дотор ямар их хэмжээгээр нэмэгдсэнийг үүнээс харж болж байна. Өнгөрсөн жилд ажилгүйдлийн түвшин 4.9% байсан юм.
10-12 сарын хооронд дэлхий дахинд ойрын хугацаанд гарч байгаагүй хамгийн бага борлуулалттай баярын үе болж өнгөрсөн бөгөөд үүнээс улбаалаад аж ахуй нэгжийн эзэд ажилчидаа халахаар шийдсэн байна.
Тэгэхээр хэн бүхний өмнө тавигдаад байгаа асуулт бол ажлын байрны цомхотгол хэдий хүртэл үргэлжлэх бол гэсэн асуулт юм. Эдийн засагчидын үзэж байгаагаар байдал дээрдэж эхлэхээсээ өмнө ажилгүйдлийн түвшин 9.25% д хүрнэ гэнэ. Магадгүй үүнээс ч дор байж болно.
Байдал дээрдэлээ гэхэд байдал хэвийн болтолоо нилээд хугацаа шаардах болно.
http://www.msnbc.msn.com/id/28920139/
mgl chuud ajilgui ....hulgai hiij amidarch bgaa gesen shuu.barigdval yana aa..buuduuj uheh gej bgaan...