Бичлэгийн тоо 2,391

.....Ер нь бол Н.Энхбаярыг МАХН-аас дахин нэр дэвшүүлэхгүй байх нь Ерөнхийлөгчид ч, МАХН-д хамгийн муу хувилбар. Үйл явдал ингэж эргэлээ гэхэд Н.Энхбаяр МАХН-аас биш бол хаанаас вэ,    Н.Энхбаяр биш бол МАХН-аас өөр хэн нэр дэвших вэ гэсэн хос асуулт гарна.  Улстөрийн хүрээнийхний дунд эдгээр асуултын хариулт болох “бор шувуу”-д ч  жиргээд эхэлчихэж.

АН өнөөдрийнх шиг байгаа байхгүй нь мэдэгдэхгүй ийм цагт үед МАХН-аас хэн ч нэр дэвшсэн ялах магадлалтай.  Гэхдээ тэр нь намын жирийн нэгэн сул гишүүн биш, намын дарга өөрөө юм уу, УИХ-ын даргын аль нэг нь байх хэрэгтэй гэсэн яриа МАХН дотор нэлээд газар авчээ. Н.Энхбаярыг МАХН-аас дахин нэр дэвшүүлэхгүй байхад идэвхийлэн зүтгэсэн хувь хүн бүлэглэлүүд шангаа хүртэх ёстой.  Тэдний зүгээс С.Баяр, Д.Дэмбэрэл нарын хэн нэгийг дэвшүүлэн зайлуулж байж,  одоо байгаа албан тушаалд нь хэн нэгнээ залах юм. Тэгэхээр Н.Энхбаярыг МАХН-аас дэвшүүлэхгүй байх шалтгаан нь түүнээс өөрөөс нь гадна, зарим нэг хүнд  одоо хашиж байгаа албан тушаал нь  жижигдэж байгаатай  холбоотой бололтой.

Н.Энхбаяр МАХН-аас биш бол хаанаас нэр дэвших вэ гэсэн асуултын хариулт ч бэлэн болжээ. Энэ бол нэлээн бодитой таамаг. УИХ-ын сонгуулийн дүн гарах өглөө АН-ынхан ялагдсанаа гайхаж, МАХН-ынхан ялалтандаа итгэж чадахгүй байлаа.  Харин ИЗН-ынхан энэ өглөө бараг бүгдээрээ шахуу Сонгинохайрхан дүүрэг рүү таваргав. Хэрэв энэ дүүрэгт С.Оюун ялагдвал ИЗН парламентын нам гэсэн улаан шугамны гадна үлдчих гээд байв.  МАХН, АН-аас энэ тойрогт нэр дэвшигчид харилцан маргаж байгаад таг болов. Тэгсэн ч энэ тойргийн ялагчид тодрохгүй байсаар 26 тойргоос  бараг хамгийн сүүлд Д. Кёкшүюзан Батбаяр,  Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва   нар, С.Оюун дөрвөөр гарч ирэв. Сонгуулийн маргаашаас эхлээд  нэг хэсэгтээ дөрвөөр явж байсан тус дүүргийн АН-ын дарга Я.Эрхэмбаяр эцсийн мөчид тав руу оржээ. Бараг л бүх тойрогт дээр сонгуулийн том жижиг маргаан гарсан тухай ялагдагсадаас гомдоллож байсан ч, Сонгинохайрханаас ийм гомдол нэг ч гарсангүй.  Тус тойрогт С.Оюуныг ямар нэгэн байдлаар ялуулахад Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэлээд идэвх гаргасан гэсэн яриа саяхнаас нэлээд хүчтэй гарах боллоо.  Бүр Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр манай нэгэн нэртэй улстөрч тойрог дээр нь очиж зохицуулалт хийсэн гэсэн мэдээ ч байна.  Үнэн худлыг мэдэхгүй ч, тус тойрогт МАХН-аас /Д.Тэрбишдагва, Ц.Шаравдорж, Ундармаа/ , АН-аас ч /”Алтан гадас”-ынхан / Ерөнхийлөгчийн талыг баримтлагчид нэр дэвшсэн нь  үнэн юмдаг.   Ямарч л гэсэн хамгийн ихээр  шударга ёс ярьдаг, тэр хэрээр нийгэмд шударга имижтэй С.Оюун гишүүнийг тойрсон шударга бус сонголтын тухай улстөрийн хүрээнийхний дунд тэнэж эхэллээ.  Хэрэв энэ үйл явдал үнэн бол сэтгүүлчид хардах эрхээ эдэлж, Н.Энхбаяр МАХН-аас чадахгүй бол ИЗН-аас нэр дэвшихээр нөөц буудал болгон парламентад  оруулж иржээ гэсэн таамаг дэвшүүлж байна.  Саяхан намын дарга С.Оюун “ИЗН энэ удаагийн Ерөнхийлөгчийн  сонгуульд урьд өмнөхөөсөө идэвхтэй оролцоно” гэдгээ саяхны  нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Харин өөрөө нэр дэвших эсэх тухайд “одоогоор 45 нас хүрээгүй” гэж бултсан байна лээ. Уг нь тэрээр энэ онд, Ерөнхийлөгчийн сонгуулийг албан ёсоор зарлахаас өмнө төрийн тэргүүнд нэр дэвшигчдэд  тавьдаг насны босгод хүрэх юм билээ.

Магадгүй улс төр  өөрөөр эргэж Ерөнхийлөгч нөөц буудлаа сонголоо гэхэд содон л үйл явдал болохоос сонин зүйл болохгүй. Дахин  хүрд эргүүлэх боломж олдоогүй учраас намаа солин  АН-аас нэр дэвшээд ялж  байсан тохиолдол өмнө нь П.Очирбатын үед гарч л байсан. ИЗН-ын хувьд АН шиг өөрөөсөө төрүүлж чаддаггүй Ерөнхийлөгчийг өрөөл намаас аваад нэр дэвшүүлж яагаад болохгүй гэж.   Дарга нь, бас нам нь харьцангуй нэр цэвэр. Тэгээд ч  ИЗН бол аливаа асуудлаар МАХН, АН шиг хоёр туйлд хуваагдаж  талцдаггүй.  Эх орон, БНН шиг компанийн нам ч биш. Улстөрийн нам гэх сонгодог утгаараа МАХН, АН-ын дараа орох улстөрийн хүчин. Гишүүд, лидерийн тоо, далайцаараа л явдаггүй болохоос мэддэг хүрээлэлдээ бол магадгүй АН-аас нэр хүндээрээ цэвэр талдаа байх.  Тэгэхээр  Н.Энхбаярын нөөц байж болох хамгийн боломжтой дараагийн буудал бол ИЗН л юм.

 Үнэхээр  Н.Энхбаяр нөөц буудалд буувал Ерөнхийлөгчийн сонгуульд  МАХН ялагдал хүлээх эрсдэл харин ч  нэмэгдэнэ.   

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1210013/67f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
501 asuuh zuil bna [1] uramshuulal 2009-02-03 1155
500 ТЭД ТАНЬТАЙ ГЭРЛЭСЭН ХОЙНОО ЖИНХЭНЭ ХЭРЦГИЙ ЗАНГАА ГАРГАНА [7] daruuhan01 2009-02-02 5200
499 сайн байцгаана уу иньчонд байрлалтай гадаадын төв нь МОНГОЛ хүмүүст [1] byel 2009-02-02 1020
498 Миний бодол. [1] ~eri~ 2009-02-02 1129
497 meddeg hun bval helj ogch tusalnuu!!! [2] javhaalag 2009-02-02 1047
496 чингис хааны акадeмийн акадeмич [1] chadna sh dee 2009-02-02 933
495 БНЧУ-д хөдөлмөр эрхлэх виз олгохоо зогсоов [2] id:mglclub 2009-02-02 9558
494 Валютын ханш савлаж эхэллээ !!!! [1] id:mglclub 2009-02-02 11112
493 ШОК [1] Munkh-munkh 2009-02-01 1178
492 Монголын боловсролын салбарын шинэчлэлд .... цуврал нийтлэл-2 Munkh-munkh 2009-02-01 1600
491 чингис хааны акадeмийн акадeмич [1] chadna sh dee 2009-02-01 895
490 Цагаан сар, хар нулимс [2] Munkh-munkh 2009-02-01 1524
489 Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан цуврал нийтлэл-1 Munkh-munkh 2009-02-01 1378
488 АНУ дахь ажилгүйдлийн талаар Munkh-munkh 2009-02-01 1102
487 34000 ажилчидаа халах тухайгаа мэдээлэлсэн /USA/ [1] Munkh-munkh 2009-02-01 1082
486 bagsh nartaa [1] madahbadrah 2009-02-01 901
485 Хужаа хороолол баригдах гэж байна [3] nikes 2009-01-31 1172
484 Солонгост байгаа охиндоо хэлэх vг [7] bluest 2009-01-31 2076
483 Сайхан бүсгүйн аалинд уярч явсан ай сайхан залуу нас минь хаана ... Munkh-munkh 2009-01-31 992
482 МАНАЙ ХVVХНVVДТЭЙ ГЭРЛЭЖ БАЙГАА СОЛОНГОСЧУУДЫГ ХАРАХААР СЭЖИГ ТЄРМЄЄР БАЙДАГ [4] ismiraldo 2009-01-31 1560
481 Засгийн газрын шийдвэр хүчингүй болов 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 1100
480 Ор залгагчгүй огцорсон засаг 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 996
479 Од шүүрэх цаг 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 1081
478 ОУВС буруутав 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 979
477 1998 OH BAABAR.үргэлжлэл) Munkh-munkh 2009-01-31 905
476 Монгол Улсын Ерєнхийлєгчийн Бvрэн Эрхт Байдал Munkh-munkh 2009-01-31 966
» Ерөнхийлөгч нөөц буудлаа сонголоо .KKK Munkh-munkh 2009-01-30 750
474 АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ЗОРИГ [1] Munkh-munkh 2009-01-30 1162
473 AD MIN aa ENIIG L ARILGAAD BAISAN YM.KKKKK Munkh-munkh 2009-01-30 1221
472 BUSGUI TANII GOO SAIHAND... [2] nuskin_ 2009-01-30 1518
471 Интернэт маркетинг дэлгүүрээр үйлчилүүлж цалин авцагаая HILIVING 2009-01-30 792
470 ADMI;ND: medeelliig buu yalga [2] Munkh-munkh 2009-01-30 899
469 incheonii gadaad ajilchidiig demjix tuvuus medeelj bna [2] httr 2009-01-29 978
468 cekc ba hair durlal [2] ismiraldo 2009-01-28 4976
467 Zaluu ger buld tohiolddog 7 aldaa ismiraldo 2009-01-28 921
466 цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3] nikes 2009-01-26 1460
465 Дэлхийн эдийн засгийн хямрал ба Орос, Хятад, Монгол гурав [1] oron_zai 2009-01-25 1752
464 mongol erchuudee sertsgee [1] oron_zai 2009-01-25 830
463 1 uliraliin chuluug herhen avah talaar medeele uguuch? [1] jdveuara 2009-01-24 763
462 ЭЕРЭГ ЭНЕРГИ [1] Мичидмаа 2009-01-24 1270
461 Энэ Пойнт, Зэргийн тухай тайлбарлаад өгөөч? [1] Naugg 2009-01-24 801
460 С. Эрдэнэ хөөрхий [1] baagii111 2009-01-23 950
459 Itegl haana hugarch setgel haana bohdog ve? [1] ismiraldo 2009-01-23 1000
458 Zindaa niigmiin yalgaa medregdeh n [7] ismiraldo 2009-01-23 1060
457 UUrtai hunii aris urchger haragddag genee [8] ismiraldo 2009-01-22 938
배너신청
자생병원

배너신청