Мөн газрын тосны үнэ сэргэжээ. Жилийн өмнө баррель нефтийн үнэ анх 100 ам.доллараас давж, улмаар долдугаар сард 147,27 ам.доллар хүрсэн. Гэвч санхүүгийн хямралаас болж дэлхий нийтийн шатахуун болон бусад газрын тосны гаралтай бүтээгдэхүүний хэрэгцээ огцом буурснаас болж баррель нефть 40 ам.доллар хүрэхгүй үнэтэй болсон билээ. Харин одоогийн үнийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь Ойрхи Дорнодын тайван бус байдал хурцдахын сацуу ОХУ болон Украины байгалийн хийн маргаан болжээ. Ингэснээр АНУ-ын WTI маркийн баррель нефть 2009 оны эхний долоо хоногийн арилжаанд л гэхэд 23,5 хувиар өсч, 44,60 ам.доллар болжээ. Харин Лондонгийн бирж дээр Брент тосны үнэ долоо хоногийн дотор 21,8 хувиар өсч, баррель нь 46,75 ам.доллар болжээ.
Үр тарианы биржийн арилжаа ч мөн сайжирсан байна. Хамгийн гол бирж болох Чикагогийн СВОТ-д нэг бушель улаан буудайн үнэ 6,08 ам.доллар, шиш 4,11 ам.доллар болсон бол шар буурцагны үнэ 9,79 ам.доллар болж өссөн байна