Бичлэгийн тоо 2,391
                   

Гадаад гэхээс гадагшаа яваад ирсэн ихэнх хүмүүс гадаадын том хотуудад хүмүүс нь бүгд л бие бие рүүгээ инээмсгэлсэн эелдэг, өнгөлөг их гоё юмаа... Манайхан яагаад тийм биш бүгд хөмсгөө зангидсан, уур уцаартай юм шиг харагддаг юм бол гэж ярихыг нилээд сонссон юм байна... Тэр үлгэрийн муурын байшин ч яахав харин саяны 7-р сарын 1-ний "байшин" шатаасан үйл хэрэг ямар учраас гарчихав аа? Үүнд ер нь хэн буруутай юм бэ? Энэ тухай бодож байгаа хүн маш их олон байх шиг байна. ТВ, радиогоор ч энэ талаар нилээд ярьж байх шиг байна. Харамсалтай нь тэр хэдэн хоногт нэг их олон телевиз ажилласангүй. Зарим нэг хүмүүс ганц ажилласан МҮОНТВ-гээ их л муу хэлж зарим нэг сайтуудын сэтгэгдэл дээр бичиж байгаа харагдах юм. Хүмүүс нийтээрээ их бухимдсан байгаа болохоор төв ТВ-ээр явж буй мэдээллүүд зарим нэгэн хүмүүсийн бодолтой нийцэхгүй байгаа байж магадгүй л юм. Харин энэ жагсаал цуглаан болж эхэлсэн үеэс хойшхи нэвтрүүлгүүдийг хараад байхад миний үзэж амжсан нэвтрүүлгүүд бол дажгүй л хүмүүсийн хэрэгцээнд нийцэхээр, хүмүүсийн үзэл бодлыг гайгүй шингээсэн нэвтрүүлгүүд гараад байх шиг санагдсан шүү... Би тэд нарыг үүрэгээ дажгүй гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Бүр зарим нь шуурхай мэдээлэл хийж яваад хүнд зодуулж бэртэл хүртэл авсан шүү дээ. Харин тэр сонгуулийн өдөр тэгж их олон кино гаргасан нь л надад тэгтлээ сайн ойлгогдоогүй... Намайг хүүхэд байхад Зөвлөлтийн том удирдагч Брежнев гуайг л нас барахад Оросын төв ТВ-ээр өдөржингөө "Хунт нуур" гэдэг балет гарч байсан нь дараа нь ардчиллын үед мөн ч их олон удаа тэр дэглэмийг эсэргүүцэгч байсан хүмүүсийн ярианы "бай" болдог байж билээ. Тэр үед тэр том удирдагч "чадарсныг" л аминдаа ард олноосоо бага ч болов нуух гэж л тэгж байсан юм болов уу даа. Харин манай төв ТВ сонгуулийн өдөр сонгуулийн талбар дээрээс шуурхай мэдээллүүдээ хүргэхгүй харин дараа нь хүмүүсийн хардлага, бухимдлыг төрүүлэхүйц ямар нэгэн үйл ажиллагааг нуух гээд ингээд байгаа юм биш байгаа даа гэж тэрүүхэн үед дээрхтэй харьцуулан бодохоос өөрцгүй л санагдаж байсан шүү үнэнийг хэлэхэд... Тэгээд гол санаандаа эргэж оръё. Өнөөдөр та /1/ Өөрийнхээ амьдралд сэтгэл хангалуун, /2/маргаашийнхаа амьдралд итгэлтэй, /3/үр хүүхдийнхээ хойч ирээдүйд санаа зовохгүй амьдарч чадаж байна уу? Ийм 3 асуултанд бүгдэд нь эерэг "тийм" гэсэн хариулт өгч чадах Монгол хүн манайд байгаа гэж үү? Зүгээр эхний асуултанд бол хэдхээн хүн эерэг хариулж магадгүй л юм. Харин 2,3-р асуултнуудад "тийм" гэж хэлж чадах хүн хэр олон олдох бол? Би л лав эерэг хариулт өгч чадахгүй... Шалтгааныг нь хүн тус бүр л бүгд л өөр өөрийнхөөрөө төсөөлдөг л байх. Яагаад өнөөдөр маш олон мянган залуучууд гадаадын улс орнуудад эх орон, ээж аав, ах дүүс, амраг хань, алаг үрээ орхиод "дүрвэн" гарч хэдэн төгрөгний төлөө боолын хөдөлмөр эрхэлж байна вэ? Мөнгөнд их дуртай, шуналтайдаа тэр үү? Үгүй биз дээ!? Гол шалтгаан нь цээж дүүрэн уужим амьсгал авч, сэтгэл тэнэгэр амьдрах ёстой эх болсон Монгол оронд нь тэдгээр залуус хүн шиг сэтгэл амар сайхан амьдрах нөхцөл нь огт бүрдэж өгөхгүй байсаар байгаад л байгаа ш дээ! Уужим амьсгаа авах агаар нь бол хангалттай байна. Харин сэтгэл тэнэгэр амьдрах боломж нь огт алга! Тэр хүнийг, тэр сайхан залуусыг төрөлх нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлж өгөх ёстой Монгол төр засгийн бодлогын 20 жилийн золиос болж Монголын олон мянган сайхан залуучууд гадаад оронд бие, сэтгэлээрээ хохирон өдөр хоногийг өнгөрөөж байна. Тэд нар өөртөө, гэр бүл ах дүүс, үр хүүхдүүддээ ядаж хэд хоног ч гэсэн маргаашдаа итгэх итгэлийн батламж болсон хэдэн төгрөг олохын төлөө санаа сэтгэл нь зовон тэнд хүний газарт удаан хугацаагаар шаналж байна. Тиймээ! Өнөөдөр Монгол хүн Монголдоо санаа амар маргаашийнхаа ирээдүйд итгэлтэй сэтгэл уужим сайхан алхах тийм боломж алга! Тийм боломжийг бүрдүүлж өгнө, та нарынхаа төлөө бүгдийг хийнэ гэж Монгол хүнийг 20 жил хуурлаа! 4 сонгууль дараалан худлаа ярьлаа, хулхидлаа. Үүнээс болж ард олны бүхэл давхаргыг хамарсан маргаашдаа итгэх итгэл байхгүйн улмаас үүссэн их бухимдал, гансрал биднийг нөмөрчээ. Нийгэм ерөнхийдөө зөв бодолтой, зөв сэтгэлгээтэй тогтуун сайхан хүнийг бүтээдэг хүнлэг нийгэм биш зоосны нүхээр бүгдийг хардаг,зоос олохын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүсээр дүүрсэн, зоостой хүн бүгдийг дийлдэг, зоостой хүн хамгийн том дарга болдог /бас хамгийн том дарга болсон хүн хамгийн их зоос олж болдог/ тийм нийгмийг бид бүтээчихлээ! Жирийн Монгол хүн яг л цаазаар авхуулах ял сонссон хүн шиг л маргаашдаа итгэх ямар ч итгэлгүй, зөвхөн өнөөдрийг л өнгөрөөж бухимдал шаналал хоёртоо автан 20 жил амьдарлаа. Бурхнаас хүн гэдэг амьтныг заяахдаа сайн сайхныг мэдрэх, таашаал авах чадварыг нь илүү заяаж, харин муу муухай зүйлээс бол хол явдаг, жигшин зэвүүцдэг чадвартай заяасан шүү дээ. Харин дээрх их бухимдалтай бөгөөд сайн сайхан зүйл багатай, үргэлжийн шаналалтай амьдрал нь хүнийг өөрийн амьдралаасаа таашаал авах боломжгүй болгож боогдуулан юун тэр хотынхоо гудамжаар инээмсгэлэн алхлах нь байтугай харин ч бүр байнгын хар өнгөтэй хорвоод амьдрах мэт хар мэдээллээр түүнийг булж орох байх газаргүй болгож боксын хэллэгээр бол "буланд шахаж" байна! Харин бурхнаас хорвоо дээр амьдрагч бүх амьд амьтанд ялгалгүй тэгш заяасан нэг инстинкт бол өөрийгөө хамгаалах инстинкт байх. Монголчууд хорхой хүртэл биенд нь хүрэхэд атирдаг гэж ярьдаг шүү дээ! Хорхой бол амьтан болохоор зөвхөн түүнийг хатгахад л намайг хэн нэгэн хатгаж байна гэж мэдэрдэг байх. Харин хүн бол ухаантай амьтан учраас зөвхөн хатгахад ч биш харин бухимдахдаа өөрийнхөө бухимдал, стрессийн шалтгааныг олж түүнийг "устгах"-ыг хичээдэг. Бухимдлыг заавал ямар нэгэн аргаар өөрөөсөө хөөн гаргаж, зайлуулж байж сэтгэл санаа нь түр ч гэсэн амардаг! Архи, тамхи, хар тамхи... Энэ бүхэн бол хүн төрөлхтний урт удаан түүхийн явцад байнгын тохиох бухимдлыг тайлах, түр мартагнуулах нөлөөлөл бүхий "чухал олдвор"-ууд. Эдгээрийг Монголчууд сүүлийн 20 жилд ихээр хэрэглэх болсон нь ийм учиртай болов уу гэдэгтэй маргах хүн цөөхөн олдох биз. Бухимдалтай, сүүдэртэй амьдралаас ирээдүйдээ итгэлтэй цоглог хүүхэд шууд төрөхгүй. Бас л бухимдсан л хүүхэд өснө. Бухимдлын гол үүсгэгч суурь нь арилтал энэ бухимдалт амьдрал үргэлжилсээр л байх болно! Ардчилсан намын дарга "Ардчилалтай хамт төрсөн хүүхэд ардчилал дунд 18 нас хүрлээ!" гэж хэлсэн. Нэг талаас бодвол энэ үнэн үг... Гэхдээ бас бухимдал дунд төрсөн хүүхэд ч бас бухимдалт нийгэм дундаа л 18 насыг зооглолоо ш дээ! Намын байр шатааханд жоохон жоохон залуус манлайлж оролцож байсныг хүн болгон харсан шүү дээ. Тэднийг ийм шалтгаанаар, бухимдлаа тайлах гэж тэр байшинг галдаагүй гэдэгтэй маргах хүн бий гэж үү? Энэ их бухимдлыг арилгаж хүмүүсийн нүдэнд гэрэл, нүүрэнд нь инээмсгэлэл бэлэглэж чадах ганцхан зүйл бол ирээдүйдээ итгэх итгэл юм! Харин Монголчуудад энэ итгэлийг бэлэглэх ёстой хүч нь Монголын төр засаг байх ёстой! Гэвч.... Гэвч Монголын төр засаг 20 жил энэ үүргээ биелүүлж огт чадсангүй! Төр засаг "хүн чанарын" хувьд ядаж бага багаар ч болтугай сайжирсангүй! Харин ч жил ирэх тусам дордлоо! Сонгуулиас сонгууль хүртэлх хугацаанд улам бүр хүн биш ад чөтгөр, бирд болж хувирлаа! Ард түмнийхээ мөнгийг кармаалчихаад хээв нэг маадайж, цээжээ илж суудаг боллоо. Ард түмнээ нэг төгрөгөөр хуурчихаад арван төгрөгийг харин өөрсдөө кармаалж байна. Аргаа барахаараа суудлаасаа ховхрохгүйн тулд эрээ цээрээ алдаж "Ард түмээн би чамд зөндөөн мөнгө өгье..!" гэж уралдаж, ард түмнээ улайм цайм хахуульдах гэж хичээх боллоо! Тэднийг хууран мэхэлж, хулхидан зовоож бухимдал дээр нь бүүр илүү наадан тоглож тэртээ тэргүй бөхийсөн ард түмнийхээ амьдралыг шилдэн дарж өвдөглүүлэхийг хичээх боллоо! Алиа салбадай нар худлаа ярьж төрд гарж, авах юмгүй бүдүүлэг бирдүүд арван тамын үлгэр хийж төр засгийг минь бохир гараараа "таалах" боллоо! Аль газраас ирсэн нь мэдэгдэхгүй альбин чөтгөрүүд агуйгаасаа авчирсан "сүнстэй" мөнгөөрөө ариун төрийн маань өргөөг бүрж өнгийг нь алдуулахыг хичээдэг болчихлоо! Бирдүүдээс бүрдсэн төр зөвхөн бирдүүдийнхээ төлөө л ажилладаг юм байна! Ард түмэн нь харин ард нь төр засагтаа итгэх итгэлээ алдаж асар их бухимдалтай үлддэг юм байна! Ер нь удаан бухимдалтай явсан хүн их эмзэг! Чи мөрийг нь шүргээд гарвал хүч нь хүрвэл чамайг шууд бариад зодож мэднэ! Хүч нь хүрэхгүй бол чам руу нулимаад зугтаж мэднэ! Чамайг муу үгээр хараагаад өнгөрч мэднэ! Чамайг ганц юм ууя гэвэл дуртайяа дагаж мэднэ! Бухимдлаа тайлахын тулд, бухимдлаа түр зуур ч болтугай мартахын тулд, магадгүй бухимдлынх нь гол шалтгаан нь санаандгүй таарвал түүнийг ёстой зад дэвсч байж ч мэднэ! Одоо төр засагт ухаарал хэрэгтэй байна! Энэ бүх үүссэн нөхцөл байдлыг төр засаг, түүнийг он удаан жил авч явсан улс төрийн хүчнүүд өөрсдөө л үүсгэсэн! Өөрсдөө энэ байдлаас ард олныгоо гаргах талаар юу ч хийж чадалгүй, жоохон дэгсдүүлсгээд хэлвэл 20 жил хоорондоо л хэмлэх ясаа булаалдах ноход адил л уралцсан шүү дээ! Улс эх орныхоо хөгжлийг эрүүл замд оруулах талаар юм хийж болох байсан асар их хугацааг үр ашиггүй хэрүүл, бие биедээ тунирхсан тунирхал дунд өнгөрүүлцгээсэн! Ашиг хонжоо олох, ард түмнээ хулхидаж хувийн болон намын кармаандаа суусан газраасаа ард түмнийхээ өмч алттай шороог хахтал нь хийх аргыг гаргууд сурцгаасан! Сүүлдээ энэ бүхэндээ амташцгааж ховор олдох суудал дээр очихын тулд хоёр нүдээ ухаж өгөөд "зомби" болчих вий гэж өмнөөс нь санаа зовмоор "зоригтой" аавын хөвгүүд та нар дундаас маш олон төрж, энэ нь маш олон хүнд халдварласан! Төр засаг авч явсан та нарыг айл гэрийн эзэн гээд ард олноо эзэгтэй гэж зүйрлэх юм бол авгайгаа дутаж гачигдуулахгүй, өлсгөж цангуулахгүй аятайхан аваад явж чадалгүй олон жил зовоосоор адаг сүүлд нь согтуу ирж нүдээ тэс цохиулчихаад би чамайг шоронгийн хадаас болгоно гэж орилж буй агсан арчаагүй эр хүнтэй яг адилхан байна одоо! Ард түмнээр битгий тогло! Одоо та нарын тэр тоглоомын, хийрхлийн, үйл ажиллагааны золиос болсон, бухимдсандаа та нарын тоглоомын шатрын өрөгт хүү болчихсон, 1/7-ний шөнө баригдаад шоронд хоригдчихсон байгаа олон сайхан аавын хүүгийн амьдралаар бүү тогло! Тэд нарыг бүү шоронд хий! Нэгийг ч үлдээлгүй бүгдийг нь сулла! Тэгээд төр засаг, эх орноо аятайхан аваад явж чадвал чадаад чадахгүй бол дараагийнх нь хүмүүс, дараагийнх нь үед тайван замаар хүлээлгэж өг! Муу ард түмэн гэж хэзээ ч байдаггүй юм!

alibum

2009.01.06 00:14:05
*.36.76.91

muu ard tumen gej bailgui yadag yum be.muu bolood l bi gadnii orond guilgachin tsarailj bgaa yum bishuu tiim bish baisan bol usa-shig korea shig japan shig eh orondoo ajillad amidarch baih bsan yum za.tegeed bas udirdagchdaa buruu songono.ard tumen gedeg neg huntei l adil zuil za.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
456 Amidraldaa mordoj yavaarai zaluusaa [2] ismiraldo 2009-01-22 769
455 Гадаад явлаа, үүрд баяртай хань минь daruuhan01 2009-01-22 1143
454 Admi.d [3] Tsergiinbodol 2009-01-19 943
453 S.OYUN YURNKHIILUGCH bolokh uu? [12] Munkh-munkh 2009-01-19 1288
452 Хямрал хэмээх үгийг амтай болгон нь ярьсаар [2] Munkh-munkh 2009-01-19 921
451 Ireeduigees mendchilj bna....zaaval uz!!! [1] jaalhuu 2009-01-19 805
450 Монгол үндэсний цагаан сар сар шинийн баярт зориулсан хүчит бөxийн барилдаанд хүрэлтцэн ирэxийг уръя :::БӨХ::: 2009-01-19 914
449 student ink kangwondo 2009-01-18 725
448 90 хүртэлх хоногоор харилцан визгүй зорчих нь [5] finepix 2009-01-18 957
447 Монгол биш, хятадууд [7] oron_zai 2009-01-18 1078
446 Манайд нэн шаардлагатай мэргэжлvvд [1] finepix 2009-01-17 1308
445 Lkhagvaa-d: IL San -d baigaa Munkh-munkh 2009-01-17 802
444 Авсанд орох тэр л цагтаа [2] ....Badr Hari..... 2009-01-17 788
443 ajil haij bna [1] love star 2009-01-16 764
442 Захын нэг хятад хацар гоо охидыг хvчирхийлж, хэдэн арваар нь жирэмсэн болгож байгаагийн тод жишээ... oron_zai 2009-01-15 1105
441 duu [1] otog 2009-01-14 882
440 СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ [2] HENZA 2009-01-14 1338
439 ТУСГААР ТОГТНОЛЫН МӨН ЧАНАР [3] jaalhuu 2009-01-14 925
438 hey [1] otog 2009-01-13 770
437 Солонгос хэлний сургалт [1] ABAP 2009-01-13 712
436 Есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагыг урьдчилан хэлж байсан Ванга ирэх он жилүүдийг хэрхэн зөгнөсөн бэ? [2] finepix 2009-01-12 1080
435 Гиннесийн номд Монголыг ингэж бүртгэжээ Levi`s 2009-01-12 956
434 Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан! 나이키 2009-01-12 738
433 Xамгийн хямд зардлаар хэлний курст сурах боломж [1] .대학. 2009-01-10 739
432 BILLARDNI SHIREE [1] baya 2009-01-10 907
431 Монголын эмгэнэл. [3] daruuhan01 2009-01-07 2145
430 Монголын хамгийн баян 10 хүн [2] Ирмүүн 2009-01-07 2574
429 Энэ жилийн хамгийн үнэтэй жүжигчин [1] Ирмүүн 2009-01-07 927
428 Төрийн тэргүүнүүдийн цалингийн хэмжээ [1] Ирмүүн 2009-01-07 1169
427 2008 оны дэлхийн хамгийн баян хүмүүс [1] Ирмүүн 2009-01-07 1631
426 urgah naran adil [2] .Black Cat 2009-01-06 906
425 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА . 14 Munkh-munkh 2009-01-06 944
424 Зэсийн үнэ бага зэрэг нэмэгджээ [1] finepix 2009-01-05 769
423 solongos zuir tsetsen ug [3] n_zo 2009-01-05 6033
422 Тэнгэрлэг монголын цэвэр ичимтгий монголжингоо нар... [5] minii ehner miniih chinii ehner miniih 2009-01-05 5896
421 Avyaslag ohidod sonirhuulah zuil bna [6] Producer 2009-01-04 1107
420 Чингис хаан эргэж ирж байна [2] finepix 2009-01-04 1230
419 "би хэний төлөө, юуны тулд амьдарна вэ?" хэмээх асуултад Munkh-munkh 2009-01-04 1025
418 tsagaan hool- eruul mend!! [2] vege 2009-01-04 2993
417 БӨХИЙН ӨРГӨӨНД ӨНГӨРҮҮЛСЭН БҮТЭЛГҮЙ ҮДЭШ [2] Munkh-munkh 2009-01-03 1053
416 Хятадын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өршөөл эрлээ [2] oron_zai 2009-01-03 973
415 hgoo saihanii bvteegdhvvn hudaldaalj bna [1] 고승민 2009-01-03 774
414 2009 оны өрнийн зурхай [1] finepix 2009-01-02 1671
413 Баян аав Ядуу аав. [3] jooyo 2009-01-02 1401
» Муу ард түмэн гэж хэзээ ч байдаггүй юм! [1] nikes 2009-01-02 1032
배너신청
자생병원

배너신청