Бичлэгийн тоо 2,391
Ингээд Хамгийн тvрvvнд Cингапурчууд монголыг дууриагаад , бvр давж дууриагаад азид биш дэлхийн хамгийн том, хамгийн орчин vеийн усан боомтыг бариад эхэлж дээ. Дараа нь дэлхийн хамгийн том усан онгоц засварлах vйлчилгээ хийх vйлдвэр барьчихаж. Дараа нь дэлхийн хамгийн том , хамгийн орчин vеийн , хамгийн аюулгvй аврага том нисэх онгоцны буудал бариадах жээ. Одоо энэ нь Хитроугийн дараа ордог гэсэн.Нєгєє жижигхэн манайхтай адилхан хоёрхон сая хvнтэй улс Сингапур шvv дээ. Дараа нь дэлхийн хамгийн том нефть боловсруулах нефть химийн vйлдвэрийг бариадах жээ. Энэ vйлдвэр нь одоо ч гэсэн Баруун германы химийн vйлдвэрийн дараа хоёрдугаарт ордог гэсэн. За тэгээд дэлхийн хамгийн том усан дорхи аквариаум, дэлхийн хамгийн том бєєний барааны дэлгvvр гээд яг л биднийгээ дууриагаад эхэлж дээ. Yvнийг нь Сингапурын хамгийн туршлагатай мэдлэгэтэй удирдагч Ли Кван юу удирдаж гэнэ дээ. Одоо сингапурын нэг хvнд оногдох бvтээгдэхvvн нь 40000 доллар буяу дєчин монголын нэг жилд хийдэг ажлыг нэг Cингапур хийдэг гэсэн vг л дээ. Ємнєд солонгос яг энэ л замаар явсаар дэлхийн хамгийн том усан онгоцны vйлдвэр бариад, дэлхийн хамгийн том комьюторын хатуу дискний, рам-ны vйлдвэр гээд тоочих нь илvvц биз ээ. Харин энэ vед нь бид тэр том vйлдвэрvvдээ шинэчлэхийн оронд зvгээр л хувьчлах нэрээр задлаад , устгаад, vгvй хийчихсэн шvv дээ. Хэн vvнийг хийснийг захын бацаан ч мэднэ дээ.

Эхлэл....

Хvн тєрєлхтєний хєгжлийн тvvхийн нэг том эргэлтийн vе нь манай Чингис хааны байлдан дагуулалт байлаа л даа. Манай Чингис хаан чинь зvгээр нэг байлдан дагуулагч байгаагvй , мєн агуу их эрдэмтэн хvн байсан юм байна лээ. Тиймээс хvний нийгмийн тvvхийг vндсэндээ Чингисийн байлдан дагуулалтын ємнєх vе ба тvvний байлдан дагуулалтаас хойшхи vе гэж хоер хуваадаг юм байна лээ. Чингис хаанаас ємнє дэлхийн улсуудын хооронд захидал харилцаа гээд байх юм байгаагvй. Зєвхєн тагнуул туршуулуудаа илгээж л тухайн улсынхаа тухай мэдээлэл олж авдаг байсан ба харин хоорондоо хаад ноёд нь харилцахаасаа айдаг, Тиймээс нэг нэгийгээ ойлгодоггvй байсан гэж байгаа. Зєвхєн найрсаг улсын хаадууд л хоорондоо харилцахаас биш огт таньж мэдэхгvй vлсvvд, дайсагнасан улсууд бол хоорондоо бvр ч харилцдаггvй байсан гэж байгаа юм. Тиймээс дэлхийн Чингисээс ємнєх тvvх нь зєвхєн хоорондоо ямарч холбоогvй тасархай бутархай бие даасан улсуудын тvvхийн нийлбэр л байсан байгаа юм. Харин Чингис хаанаас хойш дэлхийн тvvхэнд дипломат харилцааны дэг журам гэж цоо шинэ зvйл бий болсон гэсэн. Улс орнууд хоорондоо дайтаж дайсан ч, найрсаг байсан ч, нэг нэгнийгээ огт мэддэггvй байсан ч хаадууд нь хоорондоо заавал харилцаатай байдаг, харилцан илч илгээн захидлаар харилцдаг шинэ дэг журам бий болсон юм байна лээ. Энэ нь дэлхийн тvvхэнд маш том эргэлтийг авчирсанаар барахгvй Дэлхийн улсуудын хєгжлийг цоо шинэ шатанд гаргасан байгаа юм. Yvнийг одоо л дэлхийн их гvрнvvд хvлээн зєвшєєрч эхэлж байгаа боловч бид монголчууд чухам юу болоод байгаагийнх нь нарийн учрыг нь сайн мэдэхгvй л сууцгааж байх юм даа. Энэ хаадуудын захидлаар харилцах шинэ дэг журам нь жирийн ардуудын дунд ч маш єргєн дэлгэрч хаана сайн хэрэгтэй юм зохион бий болгоно , тэр нь технолого ч юм уу юу ч байж болно шдээ. Тэр бий болсон юм нь бусад улсууддаа дорхоноо тардаг болсон байгаа юм. Харин Энэ Дипломат харилцааны дэг журмыг анх Чингис хаан яагаад тогтоосон бэ гэхээр ганц хан юмыг л дэлхийн бvх хаадуудад тулган хvлээлгэсэн байгаа юм. Тэр нь юу бэ гэхээр элчийг алж болохгvй гэсэн ганц л єгvvлбэр ийг тулган хvлээлгэсэн байгаа юм.

Элчийг алсан улсын бvх ард иргэдийг нь хvйс тэмтрэн устгадаг байсан учир vvнээс нь дэлхийн бvх хаадууд vхтэлээ айгаад энэ л цаг vеээс эхлэн яаж ч vзэн яддаг байлаа ч уг элчийг алж хороохоо больсон юм байна лээ. Ингэж элчид хэн ч гар хvрч болохгvй гэдгийг дэлхийн захын муу тариачин ядуус хvртэл мэддэг болсон учраас л одоогийн дипломат харилцааны дэг журам бий болсон гэнэ лээ . Харин нэг муу элчийг алсны тєлєє бvхэл бvтэн ард тvмнийг хvйс тэмтэрдэг байсан нь зарим хvмvvст одоо ч гэсэн ойлгогддоггvй юм шиг байгаа юм. Энэ нь Чингис хааны єєрийнх нь нээсэн нээлттэй холбоотой юм. Чингис хаан энэ нээлтээ хоёрхон єгvvлбэрээр хэлсэн. Толгой буруудвал нурууг нь зод. Хаан буруудвал ард тvмнийг нь шийтгэ. Анх сонсоход их л харгис мэт сонсогдож байгаа юм. Учир нь яахаараа тэр дээр байгаа хаан буруу шийдвэр гаргахад хэнд ч падгvй мєрөөрөө явж байгаа намайг алах ёстой гэж. Харин Чингис хаан тухайн улсынх нь хаан нь буруу шийдвэр гаргасных нь тєлєє хааныг нь бус харин ард тvмнийг нь шийтгээд хvйс тэмтэрдэг байсан ба сайндаа л боол болгодог байжээ. Yvнийгээ мєнх тэнгэрийн зарлиг ёсоор гэж хэлдэг байсан байгаа юм. Харин одоогийн хэлээр хэлвэл хvний нийгмийн хєгжлийн зvй тогтол ёсоор гэж хэлж болмоор юм л даа. Аливаа улсын уруудах, єєдлєх нь тухайн улсыг удирдаж байгаа тєрийнх нь тэргvvний гаргаж байгаа шийдвэрээс зуун хувь хамаардаг гэсэн vг. Тэнэг хаантай байвал Чингис хаантай хаангvй тэр vндэстэн доройтно гэсэн vг л дээ.

Тєрийнхєє тэргvvнээр хэнийг тавьсанаас бидний сайн муу амьдрах зуун хувь хамаардаг хvний нийгмийн ийм хачин хуулийг л анх манай Чингис хаан нээсэн байгаа юм л даа. Сталины vед оросуудын шоронжсон амьдрал Хрушевийн vеийн цатгалан амьдрал, Манай Цэдэнбалын vеийн эрчимтэй хєгжсєн vе, харин очирбат, ардчиллынхны vйлдвэрvvдээ хувьчлах нэрээр устгасан хvмvvс vй олноороо ажилгvй болж гудамжинд гарсан, ,ядуурсан, голдуу гуч хvрээгvй залуусын булшаар Нарангийн энгэр дvvрсэн vе, гээд , Маогийн vеийн хятадуудын тамын амьдрал, Дэн даргаас хойшхи хятадын эрчимтэй vйлдвэржсэн, хvчирхэгжсэн, vе, гээд энэ хvvлийн vнэн болох нь одоогийн жишээнээс ч харж болж байгаа. Манай монголчууд Чингис хаанаа тєрийнхєє хойморт нь залчихсан мєртлєє, тvvний энэ тэнэг хvнээр удирдуулж хэрхэвч болохгvй, энэ нь vхэлтэй адил гэсэн энэ vзэл санааг нь тєрийн бодлогийнхоо хойморт нь залахгvй vл ойшоосоор л байна шvv дээ.. Өнөөдєр хvний нийгмийн ийм том гол хуулийг нь аль найман зуун жилийн ємнє их хаан маань хоёрхон єгvvлбэрээр маш тодоор . ойлгомжтойгоор томьёлчихсон байхад бид тvvнийх нь эсрэг явж л байх юм даа.Батлан Хамгаалахын Салбарыг Иракт байлдаж байгаагvй, Сансарт нисч байгаагvй , Хил дээр тагнуул, хил зєрчигч ч барьж vзээгvй Лу. Болд толгойлж байх юм даа. Тэгээд цэргийн салбарт ямар ч гавьяа байгуулаагvй хvний гаргасан хачин хачин шийдвэрээр цэрэг, офицерууд баахан савлаж заримдаа учраа олохгvй тэнэг байдалд орж байх.

Энэ нь нєгєє л сvйрлийг ёрлоод байгаа хэрэг шvv дээ. Гэтэл хамгийн хачирхалтай нь нєгєє Лу . Болд нь тэнэг юм уу гэхээр тийм тэнэг хvн биш юм шиг байгаа юм. Энэ Лу . Болд гэдэг хvн огт єєр салбарт гайхамшигтай гавьяа байгуулчихсан байгаа юм л даа. Энэ л гавьяаг нь бодоод тэр гавьяатай нь шууд холбоотой салбарт нь тvvнийг сайд болгох ёстой байсан юм. Жараад далаад онд Монголчууд учир зvггvй том том vйлдвэрvvд бариад, бариулаад эхэлж л дээ. Тэр vед нь монголд мэргэжлийн ажилчин инженер гэхээр хvмvvс бараг байсангvй. Ази тив дээ хамгийн том, хамгийн орчин vеийн цемэнтийн vйлдвэрийг Хєтєлд, азийн хамгийн том махны vйлдвэрийг Улаанбаатарт мах комбинат нэрээр, азийн хамгийн том хивсний vйлдвэрийг Эрдэнэтэд, азийн хамгийн том нэхий дээлний vйлдвэрийг Дарханд, азийн хамгийн том гутлын vйлдвэрийг , Азийн хамгийн том цахилгаан станцыг улаан баатарт дєрєвдvгээр цахилгаан станц,. азийн хамгийн том угсармал байшин vйлдвэрлэх vйлдвэр одоогийн Эрэл vйлдвэр. азийн хамгийн том Баяжуулах vйлдвэрийг Эрдэнэтэд гэх мэтчилэн, жижиг хэн ганц хан сая хvнтэй Бvгд найрамдах Монгол ард улс барьж босгосон байх юм. Энэ vед долоон зуун сая хvнтэй Хятад , таван зуун сая хvнтэй Энэтхэгийг ардаа орхин юун ємнєд , хойд солонгос , тайван, малайз , сингапур бэ энэ жижиг улсууд бараа ч vгvй байсан байгаа юм. Тэр vед нэг монгол хvнд 700 долларын дотоодын бvтээгдэхvvн оногдож байсан бол ємнєд солонгос , сингапурт нэг хvнд 20 доллар оос 30 доллар л оногдож байсан байгаа юм. Єєрєєр хэлбэл Жар, дал, наяад онуудад нэг жилд нэг монгол хvний хийж байгаа ажлыг хорь гучин сингапур , ємнєд солонгос хvн хийж байсан гэсэн vг л дээ. Ингээд азийн хєгжиж байгаа улсуудын тєрийн удирдагчид нь туршлага судлах гээд монголоос салахаа больсон байгаа юм. Манайхан хамаг юм аа vзvvлээд л гайхуулаад л байдаг байж дээ.

Ингээд Хамгийн тvрvvнд Cингапурчууд монголыг дууриагаад , бvр давж дууриагаад азид биш дэлхийн хамгийн том, хамгийн орчин vеийн усан боомтыг бариад эхэлж дээ. Дараа нь дэлхийн хамгийн том усан онгоц засварлах vйлчилгээ хийх vйлдвэр барьчихаж. Дараа нь дэлхийн хамгийн том , хамгийн орчин vеийн , хамгийн аюулгvй аврага том нисэх онгоцны буудал бариадах жээ. Одоо энэ нь Хитроугийн дараа ордог гэсэн.Нєгєє жижигхэн манайхтай адилхан хоёрхон сая хvнтэй улс Сингапур шvv дээ. Дараа нь дэлхийн хамгийн том нефть боловсруулах нефть химийн vйлдвэрийг бариадах жээ. Энэ vйлдвэр нь одоо ч гэсэн Баруун германы химийн vйлдвэрийн дараа хоёрдугаарт ордог гэсэн. За тэгээд дэлхийн хамгийн том усан дорхи аквариаум, дэлхийн хамгийн том бєєний барааны дэлгvvр гээд яг л биднийгээ дууриагаад эхэлж дээ. Yvнийг нь Сингапурын хамгийн туршлагатай мэдлэгэтэй удирдагч Ли Кван юу удирдаж гэнэ дээ. Одоо сингапурын нэг хvнд оногдох бvтээгдэхvvн нь 40000 доллар буяу дєчин монголын нэг жилд хийдэг ажлыг нэг Cингапур хийдэг гэсэн vг л дээ. Ємнєд солонгос яг энэ л замаар явсаар дэлхийн хамгийн том усан онгоцны vйлдвэр бариад, дэлхийн хамгийн том комьюторын хатуу дискний, рам-ны vйлдвэр гээд тоочих нь илvvц биз ээ. Харин энэ vед нь бид тэр том vйлдвэрvvдээ шинэчлэхийн оронд зvгээр л хувьчлах нэрээр задлаад , устгаад, vгvй хийчихсэн шvv дээ. Хэн vvнийг хийснийг захын бацаан ч мэднэ дээ. Харин монголд анх удаа нєгєє тэнэг ч юм шиг, батлан хамгаалахын сайд хийгээд манаргаж байгаа Лу Болд чинь Сингапурыгаа бас дууриагаад Дэлхийн хамгийн том уул уурхайн корпорац байгуулах саналыг тавиад нарийвчилсан тооцоо судалгааг нь хийчихэж дээ. Энэ Баян монгол гэдэг дэлхийн хамгийн том уул уурхайн корпорацийнх нь хувь нийлvvлэгчид нь монголын бvх ард тvмэн байна. Гээд жил болгон энэ хувцааны ашиг гэж монгол иргэн бvр доод тал нь 1000 доллар авч байхаар тооцоо хийжээ. Монголын стратегийн ордуудын газар доорхи баялагийг vнэлээд энэ Баян монгол гэгч корпорацийн ємч болгоход л автоматаар тэр корпорац нь Нокиа, Тоёота-гаас хэд дахин том аврага корпораци болчих юм байна лээ л дээ.

Энэ л тооцоог хийж, анх санал тавьсаныг нь би Лу Болдын єєр салбарт хийсэн гайхамшигтай гавьяа гээд байгаа юм л даа. Ийм гавьяа байгуулсных нь тєлєє Лу Болдыг харин батлан хамгаалахын сайд хийлгэж маанагтуулах биш, шууд ерєнхий сайд болгож тэр аварга корпорацийг нь єєрєєр нь хийлгэх ёстой юм даа. харин одоо энэ газрын доорхи баялагийг 51 хувийиг эсвэл 34 хувийг нь монголчууд аваад vлдсэн хэсэг нь гадаадынхны ємч болох гэж байгаа ч юм шиг тунч бvрхэг тогтвортой байдлын гэрээ хийгдэх шатандаа орсонд л маш их харамсаж байна. Ингэснээр стратегийн ордуудын одоо байгаа газар дорхи баялагийг мєнгєєр vнэлээд тvvнийгээ Баянмонгол корпорацийн vндсэн хєрєнгє болгоод дэлхийн хамгийн том , хамийн их vндсэн хоронгєтэй оорєєр хэлвэл 180 миллиард долларын хєрєнгєтэй уул уурхайн корпораци байгуулах тєсєл будаа болж байна даа. Энэ корпорацийн бvх хувь нийлvvлэгчид нь монголын бvх иргэн байх ба жил бvр нэг хvн доод тал нь 1000 доллар дээд тал нь 8000 долларын хувьцааны ашиг аваад сууж байх тєсєл л будаа боллоо доо. МАХН-ын сая таванзуун мянган тєгрєг хvн бvрт єгье гээд байсан нь энэ Баянмонгол тєслийг л давж гарах гэсэн ямарч тооцоогvй амлалт байсан юм шvv дээ. Хаан буруудвал ард тvмэн нь шийтгvvлдэг гэсэн их Чингис хааны маань цаг хугацаанаасаа хамаагvй тvрvvлж нээсэн энэ л хуулиар монголчууд бид муугаа vзэх жилvvд цаашид ч vргэлжэх нь нэгэнт тодорхой болов оо хєєрхий. Мєхчихгvй л юмсан даа. Одоо энэ сая таван зуун мянган тєгрєг нь жил бvр биш харин ирэх гурван жилдээ л багтаж ганц удаа єгєх мєнгє болж хувирч байх шиг байна даа. Тэгээд ч аврага том vйлдвэр л барьж чадахгvй юм бол Монголчуудын амьдрал энэ сая таван зуун мянган тєгрєг оор л сайжраад Сингапурыг гvйцэнэ гэдэг юу л бол доо. Дэлхийд нолоолохоор , дэлхийн интеграцад чухал vvрэг гvйцэтгэж чадах тийм л аварга том зvйлийг бид хийхгvй юм бол бидний амьдрал олигтой сайжрахгvй гэдэг нь MУ-ын эдийн засагтаа олсон гайхамшигтай амжилтууд харуулж байгаа шvv дээ. Монголын ард тvмэн яавал баян болж чадахыг Цэдэнбал дарга аль далаад онд vзvvлсэн ш дээ. Ганц монголчуудад ч биш бvх азийн баруудад хичээл заасан байгаам даа.

Батаа

Сэтгэл байвал сэрээгээр газар хагална

Зүтгэл байвал зүүгээр худаг ухна

Итгэл байвал индүүн дээр хуушуур хайрна аа гэж...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1075788/aae/trackback

profile

эди хугда

2012.11.30 18:48:31
*.199.159.181

profile

эди хугда

2012.12.02 20:59:30
*.199.167.59

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
456 Amidraldaa mordoj yavaarai zaluusaa [2] ismiraldo 2009-01-22 769
455 Гадаад явлаа, үүрд баяртай хань минь daruuhan01 2009-01-22 1143
454 Admi.d [3] Tsergiinbodol 2009-01-19 943
453 S.OYUN YURNKHIILUGCH bolokh uu? [12] Munkh-munkh 2009-01-19 1288
452 Хямрал хэмээх үгийг амтай болгон нь ярьсаар [2] Munkh-munkh 2009-01-19 921
451 Ireeduigees mendchilj bna....zaaval uz!!! [1] jaalhuu 2009-01-19 805
450 Монгол үндэсний цагаан сар сар шинийн баярт зориулсан хүчит бөxийн барилдаанд хүрэлтцэн ирэxийг уръя :::БӨХ::: 2009-01-19 914
449 student ink kangwondo 2009-01-18 725
448 90 хүртэлх хоногоор харилцан визгүй зорчих нь [5] finepix 2009-01-18 957
447 Монгол биш, хятадууд [7] oron_zai 2009-01-18 1078
446 Манайд нэн шаардлагатай мэргэжлvvд [1] finepix 2009-01-17 1308
445 Lkhagvaa-d: IL San -d baigaa Munkh-munkh 2009-01-17 802
444 Авсанд орох тэр л цагтаа [2] ....Badr Hari..... 2009-01-17 788
443 ajil haij bna [1] love star 2009-01-16 764
442 Захын нэг хятад хацар гоо охидыг хvчирхийлж, хэдэн арваар нь жирэмсэн болгож байгаагийн тод жишээ... oron_zai 2009-01-15 1105
441 duu [1] otog 2009-01-14 882
440 СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ [2] HENZA 2009-01-14 1338
439 ТУСГААР ТОГТНОЛЫН МӨН ЧАНАР [3] jaalhuu 2009-01-14 925
438 hey [1] otog 2009-01-13 770
437 Солонгос хэлний сургалт [1] ABAP 2009-01-13 712
436 Есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагыг урьдчилан хэлж байсан Ванга ирэх он жилүүдийг хэрхэн зөгнөсөн бэ? [2] finepix 2009-01-12 1080
435 Гиннесийн номд Монголыг ингэж бүртгэжээ Levi`s 2009-01-12 956
434 Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан! 나이키 2009-01-12 738
433 Xамгийн хямд зардлаар хэлний курст сурах боломж [1] .대학. 2009-01-10 739
432 BILLARDNI SHIREE [1] baya 2009-01-10 907
431 Монголын эмгэнэл. [3] daruuhan01 2009-01-07 2145
430 Монголын хамгийн баян 10 хүн [2] Ирмүүн 2009-01-07 2574
429 Энэ жилийн хамгийн үнэтэй жүжигчин [1] Ирмүүн 2009-01-07 927
428 Төрийн тэргүүнүүдийн цалингийн хэмжээ [1] Ирмүүн 2009-01-07 1169
427 2008 оны дэлхийн хамгийн баян хүмүүс [1] Ирмүүн 2009-01-07 1631
426 urgah naran adil [2] .Black Cat 2009-01-06 906
425 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА . 14 Munkh-munkh 2009-01-06 944
424 Зэсийн үнэ бага зэрэг нэмэгджээ [1] finepix 2009-01-05 769
423 solongos zuir tsetsen ug [3] n_zo 2009-01-05 6033
422 Тэнгэрлэг монголын цэвэр ичимтгий монголжингоо нар... [5] minii ehner miniih chinii ehner miniih 2009-01-05 5896
421 Avyaslag ohidod sonirhuulah zuil bna [6] Producer 2009-01-04 1107
» Чингис хаан эргэж ирж байна [2] finepix 2009-01-04 1230
419 "би хэний төлөө, юуны тулд амьдарна вэ?" хэмээх асуултад Munkh-munkh 2009-01-04 1025
418 tsagaan hool- eruul mend!! [2] vege 2009-01-04 2993
417 БӨХИЙН ӨРГӨӨНД ӨНГӨРҮҮЛСЭН БҮТЭЛГҮЙ ҮДЭШ [2] Munkh-munkh 2009-01-03 1053
416 Хятадын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өршөөл эрлээ [2] oron_zai 2009-01-03 973
415 hgoo saihanii bvteegdhvvn hudaldaalj bna [1] 고승민 2009-01-03 774
414 2009 оны өрнийн зурхай [1] finepix 2009-01-02 1671
413 Баян аав Ядуу аав. [3] jooyo 2009-01-02 1401
412 Муу ард түмэн гэж хэзээ ч байдаггүй юм! [1] nikes 2009-01-02 1032
배너신청
자생병원

배너신청