Бичлэгийн тоо 2,391

Нийтэлсэн Гомбосүрэнгийн Галбадрах   

2009/01/03 - 11:46

Шинэ он гарлаа. Улирч буй он бүхэн нэгэн насыг минь, сайн муу дурсамжуудтай минь хамтад нь аван оддог болохоор, угтан ирж буй өдөр бүхнийг, учрал тохиолдол бүрийг ямагт сайн сайхнаар төсөөлж, байнга ийм байгаасай гэж хүсдэг.
Хүн энэ л амьдралд он оныг үдэж угтах бүрдээ ухаажиж, өөртөө тулгарсан олон олон асуултуудад хариулж, өөрийн оюуны ертөнцөө тэлнэ. Залуу, омголон хөөрүү насандаа анзааралгүй өнгөрөөсөн олон зүйлийн талаар эргэцүүлэн бодно.
Энэ гайхамшигт ертөнцөд хүн болж төрнө гэдэг дээш харуулж зоосон зүүний үзүүр дээр ширхэг будаа дэнжигнэн тогтох лугаа аугаа хувь заяа хэмээн бурханы сургаальд өгүүлдэг. Харин хүн болж төрчихөөд, энэ амьдралыг элээхдээ хэний төлөө, юуны тулд амьдарч буйгаа төдийлэн анзаардаггүй. Олон олон он жилийн дараа "би хэний төлөө, юуны тулд амьдарна вэ?" хэмээх асуултад өөрийн эрхгүй хариулах болдог. Заримдаа энэ амьдралын хатуу бэрхийн өмнө туйлдахдаа, өвдөж, ядарч зүдрэх тэр цагт ийн уулга алдах нь ч бий.
Бусдын төлөөх амьдрал гэж үү?

 

Өдөр бүр 3 ширхэг талх худалдан авдаг нэгэн, энэ тухайгаа "нэгийг нь би өрөндөө өгдөг юм, нөгөөг нь би өөрөө иднэ, харин нөгөөхийг нь зээлдүүлдэг юм' гэж тайлбарласан гэдэг. 3 ширхэг талхны тухай энэ түгээмэл яриа олон олон оронд дэлгэрсэн байдаг нь бас нэгийг бодогдуулна. Эцэг эх-би-үр хүүхэд гэсэн тулгын чулуу шиг энэ холбоос хүн төрөлхтөн даяар хүлээн зөвшөөрөгдсөн зүйл.
Гэхдээ монголчууд бид арай л элгэмсэг, садансаг, эх үрийн хүйн холбоог ихэд дээдэлж, үүгээрээ бахархдаг ард түмэн. Ээж аавын элбэрэлт ачлал, хайр халамжийн тухай, нэгэнтээ М.Саруул-Эрдэнийн бичсэнчлэн нэгэн хэв шинжит дуу шүлэг, бусад олон бүтээлүүдээс үүнийг мэдэрч болно. Харамсалтай нь монголчууд бидний ачлал, элбэрэлт хүмүүс болох гол төлөв хөдөөний, "тэрлэг нь хүндэдсэн", "араг шиг намхан", алсад суугаа хүүгээ "саравчлан, харуулдаж хүлээх" 'үс нь буурал" ээж, "тамхиа нэрээд" санааширч суух, дуу цөөтэй, "үггүй зэмлэсэн харцтай" ихэвчлэн морь унадаг аав байх хэв шинжтэй. Суурин амьдралтай, боловсрол мэдлэгтэй, өндөр гуалиг, хүүхдүүддээ анхаарал халамж тавидаг, хамтдаа байж зөвлөж тусалдаг аав ээжийн тухай дуулж шүлэглэсэн бүтээл өнөө хэр алга л байна. Төрүүлж өсгөн "гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ээж аавын ач буяныг нь хариулахын тулд "шүүдрийн мөнгөн дуслыг цуглуулан цай чанаж өгөх", " ингэн хавтгайн сүүгээр цай сүлж өгөх" нь ихэд чухал гэсэн санаа зөвлөлгөө бүхий дуунууд ч бас бий. Эцэст нь ер нь ээж аавын ачийг хариулж чадахгүй юм байна хэмээн санааширсан, бас харууссан байдлаар төгсөх жишээтэй. Олуул цугласан найр наадам дээр аягатай сархад гартаа барьж, найган ганхан, нулимс мэлмэрүүлэн дуулах дуу, магтаал маань нэг иймэрхүү. Эндээс бид их ухаарал авч ээж ааваа хайрладаг гэж хэлэхэд бас хэцүү.
Үр хүүхэд -залуу нас- эцэг эх гэдэг амьдралын энэ л гурвалсан холбоос, урвуу давтамжаараа эцэг эх-залүү нас-үр хүүхэд гэх ороомог хөгжлөөрөө хэдий үед хэнд илүү анхаарал тавих учиртайг илэрхийлнэ. Бид өсч нас биед хүрэх цагт ээж аав минь өтөлж, тэдэнд анхаарал халамж тавих хэрэгтэй болдог. Харин гэрлэж , өөрийн үр хүүхэдтэй болох тэр цагт үр хүүдүүддээ их анхаарал тавих хэрэгтэй болдог.


Амьдрал энэ л давтамжаар тасралтгүй үргэлжилнэ
Гэхдээ бодох зүйл бидэнд бас байнаа.
-Монголчууд бид өөрсдийн үр хүүхдээ хайрлаж халамжилж байна хэмээн ажил амьдралд нь хэт хутгалдаж, бүх зүйлийг зааж зэмлэж байдгаас энэ нь яваандаа дарамт болон хувирч өөрийгөө ч үр хүүхдээ ч зовоох нь олонтаа. Үр хүүхдээ багаас нь хэт эрхлүүлж, буруу өсгөснөөс, өөртөө итгэлгүй, эсвэл дураар нэгэн болгож орхиод, өсөх насанд нь итгэл өгч биейиг нь даалгаж чадалгүй эцэстээ цөхөрсөндөө "би хэний төлөө амьдарч байн вэ? " хэмээн халаглан дуу алдах нь бий.
-Бага наснаасаа эцэг эхийн үгнээс гардаггүй, дуулгавартай нэгэн болж, өсөх насандаа ч эцэг эхийн дэргэдээс холдож чадахгүй, бүх зүйлийг асууж, амаар нь шийдсээр эцэст нь өөртөө итгэлгүй, өөрөө шийдвэр гаргах эрхгүй нэгэн болж хувирна. Эцэг эхийн дуулгавартай сайн хүүхэд, алив асуудлаар эцэг эхтэйгээ санал зөрөлдөх бүртээ бухимдал цухлаа уураг тархи, уушиг зүрхэндээ нуун багтарч "би хэний төлөө амьдарч байгаа юм бэ?" хэмээн цөхрөн дуу алдах нь бий.
-Урсаж буй цаг хугацаа бүхэн өөрийн давтамжаар олон зүйлийг өөрчилдөг болохоор тэр л урсгалд эцэг эх, үр хүүхдүүдийн зөрчил, үл ойлголцох байдал нь хэн хэндээ дарамт, зовлон шаналал болж хувирах нь багагүй. Энэ л үедээ хүмүүс өөрийн бухимдлаа "би ер нь хэний төлөө амьдарч байгаа юм бэ? би тайван амгалан амьдрал үзсэнгүй" гэсэн үгээр илэрхийлнэ.
Ийм л байдлын уршгаар өнөө хэр гэрлэсэн мөртлөө, ээж ааваасаа ч холдож чадахгүй, тэдэнтэй хамтдаа бухимдал шаналгаатай амьдарч байгаа залуус олширч байна даа. Ажил олж хийн, амьдралаа өөд татахын оронд аав ээжийн тэтэгэвэрийн мөнгөөр амьдарч энэ л гундуухан сэтгэлээ сархадаар даруулж, өдөр хоног өнгөрөөж, энэ л буруугаа өөрөөсөө бус өрөөл бусдаас хайн бэдрэх залуус бас олширч байна даа. Эд бол Монгол орны иргэд бас ирээдүй нь шүү дээ. Энэ үедээ тэд "би ер нь хэний төлөө, юуны тулд амьдрах ёстой юм бэ?" хэмээн өөрөөсөө асуудаг. Өдгөө бид тэдэнд хатуу боловч үнэнийг хэлж ойлгуулах хэрэгтэй байна.

Хамгийн чухал нь ойлголцол бас итгэлцэл
Өндөр хадан халилд үүрээ засч, өндгөө төрүүлсэн бүргэд шувуу, өөрийн үрээ өсч өндийж даль жигүүр нь ургаж гүйцэх тэр үед өндөр хавцлаас түлхэн унагаадаг гэнэм. Даль жигүүр нь ургаж гүйцсэн тэр л бяцхан амьтан өндөр хаднаас унахдаа өөрийн зөнгөөр даль жигүүрээ дэлгэж, уудам энэ огторгуйд халин нисэхийн амт, хүч чадлыг олж авна. Бүргэд шувуу үргэлж өндөрт халин нисч, хязгааргүй энэ огторгүйг эзэгнэнхэн, омог бардам, хүч чадлаа бусдад мэдрүүлнэ. Хүмүүн бид энэ бүргэдээс дутуу гэж үү?
Өндөр хөгжилтэй орнуудад иргэд нь өөрийн боломжтой үедээ гэрлэж, хүссэн үедээ л үр хүүхэдтэй болж тэднийгээ сайн сайхнаар өсгөж хүмүүжүүлж, харин нас биед хүрэх үед нь аль болохоор биейиг нь даалгахыг хичээдэг. Тэд үр хүүдүүддээ, энэ амьдралд хэрхэн биеэ дааж тэнцрэх боломжийг нь өөрт нь олгоно. Тэд бүх зүйлд оролцож зааж, зэмлээд байхгүй хэдий ч хэрэгтэй үед нь зөвлөж тусалдаг ажээ.
"Нохой хамартаа хүрэхээр усч" гэдэгчлэн хүн өөрийнх нь өмнө бүх зүйл тулгараад ирэх тэр цагт толгойгоо ажиллуулж, өөртөө байгаа бодит боломжоо сайн ашиглахыг хичээнэ. Энэ бол анхны алхам.
Харин цаашдаа урам орж, өөртөө аажим аажмаар итгэлтэй болж, өөрт хэрэгтэй илүү олон боломжууд, бас сайхан ирээдүйг төсөөлж, мэдэрч эхэлнэ. Олон зүйлд мөрөөдлөөр бус бодитой хандаж эхэлнэ. Үгүйдээ л өөрийн орон сууцгүй байж эхнэр авч аав ээжийн гэрт амьдарч өөрсдийгөө болон өөрөөлийг зовоох хэрэггүйг ойлгоно. Мөнгөгүй болмогцоо аав ээжийн өмч болох адуу малыг нь, ямааных нь ноолуурыг зарж , үүгээрээ наргиж болохгүйг ухаарна. Бусдыг дуурайж, бусдад гайхуулахын тулд бус өөрийн авьяас сонирхол, чадвар боломжиндоо тааруулан сурч ажиллах хэрэгтэйг мэдэрнэ. Энэ бол дараагийн алхам.
Өөрийн хичээл зүтгэлээр, өөрийн амьдралаа босгож, амьдралд хөлөө олж, даль жигүүрээ дэлгэж чадсан тэр залууст энэ амьдрал утга учиртай болж, тэд аав ээж болон өөрийн үр хүүхэддээ илүү анхаарал халамж үзүүлэх боломжтой болно. Ттим залуус улам өөдрөг сайхан руу тэмүүлж, өөртөө төдийгүй өрөөл бусдад ч сайн сайхнаар нөлөөлж бас тусалж чадах болдог юм даа. Энэ бол дараа дараагийн алхмууд.
Ийм болохын тулд:
-Монголчууд бид үр хүүхдүүдтэйгээ бүр багаас нь илэн далангүй ярилцаж, ойлголцож байх нь тун чухал байна. Насанд хүрсэн хойно нь ч амьдралын нарийн ширийн бүхнийг, хүсэл мөрөөдөл, ирээдүйн тухай, өөрт нь байгаа бодит боломжийн талаар илэн далангүй ярилцаж, анхааран сонсож, хэн хэнийгээ чин сэтгэлээсээ ойлгож дэмжиж байх нь хэрэгтэй байна. Монголчууд бид алийн болгон үр хүүхэдтэйгээ ноён зангаар зайнаас харьцаж, болох болохгүйн олон хоригоор боолын сэтгэлгээнд сургах билээ. Эцэг эхээ хүндэлж бас зовоохгүй гэсэндээ хамаг бүхнээ нууж, амьдрал сайхан байгаа жүжгийн гол дүрд тоглож, адаг сүүлд нь хөшигний ард дахь зовлон шаналлаараа тэдний сэтгэлийг чилээж, элгийг нь эмтлэнэ. Хичээж тэсч байгаад ч болов сонсож ярилцаж ойлголцох нь энэ зовлон шаналлаас хэцүү гэж үү?
-Бага наснаас нь хэт эрхлүүлж дураар нь байлгаснаас бий болсон муу үр дагаварыг нь мэдрэхдээ өөрөөсөө ч холдуулахгүй, хатуу хяналтдаа байлгаж, хөдлөх хийх бүрийг нь зааж зэмлэн, өөртөө итгэх итгэлийг нь үгүй болгоно. "Чи үүнийг хийж чадна, яагаад чадахгүй гэж" хэмээн үр хүүхэддээ итгэл урам хайрлан зоригжуулж байх нь тун чухал байнаа. Энэ амьдралд хөлөө олон тэнцрэх даль жигүүрийн нэг нь өөртөө итгэх итгэл, өөдрөг сайхан тэмүүлэл юм шүү дээ. Таны баглаж хүлсэн их хайрын хариуд хожим таны хүүхэд амьдралд хөл алдахдаа, танд талархахаас илүү гомдож харамсах болдгийг бүү март. Хүүхэд залууст "чи бүхнийг чадна" гэж итгэл өгч зоригжуулан, алдаж буй алдаан дээр нь халаглаж зэмлэх бус, хайрлаж итгэх нь хэрэгтэй байна даа.
Өдгөө энэ цагт үр хүүхэд, эцэг эхтэйгээ төдийгүй өөр хоорондоо ч ойлголцож бас итгэлцэж сурах нь бидэнд их хэрэгтэй байна.


Хүн өөрийнхөө төлөө амьдардаг
Хүн өөрийг нь төрүүлж өсгөсөн эцэг эхийн ач буянаар өсч өндийж, өсөх насандаа гэр бүл үүсгэж өөрийн амьдралаа бий болгон, үр хүүхэд төрүүлж тэднийгээ үлдээдэгт л хүн болж төрсний утга учир оршино. Чамтай хүйн холбоотой эцэг эх, үр хүүхдүүд тань амьдралд тань тодорхой хэмжээгээр нөлөөлдөг хэдий ч эцсийн эцэст чи энэ етөнцөд өөрийнхөө төлөө л амьдардаг юм. Амьдрал тань сайн муу алин байх нь өөр хэнээс ч биш гагцхүү өөрөөс тань л хамаарна. Харин монголчууд бид арай л шаналгаатай амьдраад байх шиг.
-Цаг ямагт бусдад таалагдахыг хичээнэ. "Би ингээд хэлчихвэл бусад хүмүүс шоолох болов уу?" гэж үгээ цэнэнэ. "Би энэ хувцсыг өмсчихвөл бусдад таалагдах болов уу?' гэж бие барина. "Би үүнийг ингээд хийчихвэл буруудах болов уу?" гэж үйлдлээ хянана. Энэ ертөнцөд та өөртөө л таалагдаж амьдрах учиртай.
-Цаг ямагт бусадтай барьцаж, бас атаархана. "Тэднийх шинэ машин авчихаж, бид хуучин машинтай ичгэвтэр байна" хэмээн шанална. "Тэдний эхнэр богино булган дээл авсан байна, би уртыг нь олж өмсөнө" хэмээн тэвдэнэ. "Тэр Бээжин яваад ирж. би Сөүл явж ирнэ" хэмээн барьцана. Хүн болгон адилхан байх албагүй, харин хүн болгон өөрийн бодит боломжиндоо л тааруулан амьдарч байх учиртай.
Амар тайван, сэтгэл хангалуун амьдрахын үндэс нь таны эргэн тойронд байгаа эцэг эх ах дүүс, амраг хань алаг үрс, найз нөхөд , хамтран ажилладаг хүмүүстэйгээ харьцах найрсаг харьцаа, ойлголцол, тэдний хайр халамж, бүлээн дулаахан уур амьсгал билээ. Энэ бүхнийг бий болгохын тулд таны өөртөө итгэх итгэл, бусадтай ойлголцох чадвар, бусдад итгэж бусдын итгэлийг даах чанар хамгаас чухал. Өдөр тутам таны ойр байж, тантай санаа бодол , зовлон жаргалаа хуваалцдаг тэр хүмүүс тантай яаж харьцаж яаж хандах нь танаас их хамаарна.
Энэ гайхамшигт ертөнцөд хүн болж ирсэнийхээ хувьд та өөрийн хүсэл, боломжиндоо тулгуурлан өөрийнхөө төлөө, өөрийнхөөрөө амьдрах учиртай ажээ.


Төгсгөл
Шинэ юм болгон, өмнө минь намайг тосч буй нууцлаг бүхэн, надад гэгээн сайхан мэдрэмж, нэг л сайхан хүлээлтийг өгдөг. Монголчууд бид 9 тоог ихэд бэлэгддэг. Энэ он монголчууд бидэнд их ухаарал, их мөрөөдөл, гэгээн хүслийн сайхан биелэлийг авчрах болтугай. Урсан өнгөрч буй цаг хугацаа бүхэн бидэнд анзаарагдахгүй хэрнээ их ухаарал, эв нэгдлийг аажим аажмаар авчирч байгаа. Уншигч танд ч гэсэн эрүүл энх, саруул ухаан, амьдралын сайхан баяр баясгалан, санаанд оромгүй азтай учралуудыг бэлэглэх болтугай. Амьдралын сайн муу бүхнийг амтлах гэж ухаарч тэмцэх гэж хүн амьд явдаг. Амьдрал сайхан.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail: <SCRIPT language=JavaScript type=text/javascript> \n </SCRIPT> gala_mn@yahoo.com <SCRIPT language=JavaScript type=text/javascript> </SCRIPT> Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү <SCRIPT language=JavaScript type=text/javascript> </SCRIPT> 2009-01-03.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1075711/d0e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
456 Amidraldaa mordoj yavaarai zaluusaa [2] ismiraldo 2009-01-22 769
455 Гадаад явлаа, үүрд баяртай хань минь daruuhan01 2009-01-22 1143
454 Admi.d [3] Tsergiinbodol 2009-01-19 943
453 S.OYUN YURNKHIILUGCH bolokh uu? [12] Munkh-munkh 2009-01-19 1288
452 Хямрал хэмээх үгийг амтай болгон нь ярьсаар [2] Munkh-munkh 2009-01-19 921
451 Ireeduigees mendchilj bna....zaaval uz!!! [1] jaalhuu 2009-01-19 805
450 Монгол үндэсний цагаан сар сар шинийн баярт зориулсан хүчит бөxийн барилдаанд хүрэлтцэн ирэxийг уръя :::БӨХ::: 2009-01-19 914
449 student ink kangwondo 2009-01-18 725
448 90 хүртэлх хоногоор харилцан визгүй зорчих нь [5] finepix 2009-01-18 957
447 Монгол биш, хятадууд [7] oron_zai 2009-01-18 1078
446 Манайд нэн шаардлагатай мэргэжлvvд [1] finepix 2009-01-17 1308
445 Lkhagvaa-d: IL San -d baigaa Munkh-munkh 2009-01-17 802
444 Авсанд орох тэр л цагтаа [2] ....Badr Hari..... 2009-01-17 788
443 ajil haij bna [1] love star 2009-01-16 764
442 Захын нэг хятад хацар гоо охидыг хvчирхийлж, хэдэн арваар нь жирэмсэн болгож байгаагийн тод жишээ... oron_zai 2009-01-15 1105
441 duu [1] otog 2009-01-14 882
440 СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ [2] HENZA 2009-01-14 1338
439 ТУСГААР ТОГТНОЛЫН МӨН ЧАНАР [3] jaalhuu 2009-01-14 925
438 hey [1] otog 2009-01-13 770
437 Солонгос хэлний сургалт [1] ABAP 2009-01-13 712
436 Есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагыг урьдчилан хэлж байсан Ванга ирэх он жилүүдийг хэрхэн зөгнөсөн бэ? [2] finepix 2009-01-12 1080
435 Гиннесийн номд Монголыг ингэж бүртгэжээ Levi`s 2009-01-12 956
434 Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан! 나이키 2009-01-12 738
433 Xамгийн хямд зардлаар хэлний курст сурах боломж [1] .대학. 2009-01-10 739
432 BILLARDNI SHIREE [1] baya 2009-01-10 907
431 Монголын эмгэнэл. [3] daruuhan01 2009-01-07 2145
430 Монголын хамгийн баян 10 хүн [2] Ирмүүн 2009-01-07 2574
429 Энэ жилийн хамгийн үнэтэй жүжигчин [1] Ирмүүн 2009-01-07 927
428 Төрийн тэргүүнүүдийн цалингийн хэмжээ [1] Ирмүүн 2009-01-07 1169
427 2008 оны дэлхийн хамгийн баян хүмүүс [1] Ирмүүн 2009-01-07 1631
426 urgah naran adil [2] .Black Cat 2009-01-06 906
425 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА . 14 Munkh-munkh 2009-01-06 944
424 Зэсийн үнэ бага зэрэг нэмэгджээ [1] finepix 2009-01-05 769
423 solongos zuir tsetsen ug [3] n_zo 2009-01-05 6033
422 Тэнгэрлэг монголын цэвэр ичимтгий монголжингоо нар... [5] minii ehner miniih chinii ehner miniih 2009-01-05 5896
421 Avyaslag ohidod sonirhuulah zuil bna [6] Producer 2009-01-04 1107
420 Чингис хаан эргэж ирж байна [2] finepix 2009-01-04 1230
» "би хэний төлөө, юуны тулд амьдарна вэ?" хэмээх асуултад Munkh-munkh 2009-01-04 1025
418 tsagaan hool- eruul mend!! [2] vege 2009-01-04 2993
417 БӨХИЙН ӨРГӨӨНД ӨНГӨРҮҮЛСЭН БҮТЭЛГҮЙ ҮДЭШ [2] Munkh-munkh 2009-01-03 1053
416 Хятадын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өршөөл эрлээ [2] oron_zai 2009-01-03 973
415 hgoo saihanii bvteegdhvvn hudaldaalj bna [1] 고승민 2009-01-03 774
414 2009 оны өрнийн зурхай [1] finepix 2009-01-02 1671
413 Баян аав Ядуу аав. [3] jooyo 2009-01-02 1401
412 Муу ард түмэн гэж хэзээ ч байдаггүй юм! [1] nikes 2009-01-02 1032
배너신청
자생병원

배너신청