Түмэн олон адууны дундаас төгрөг сартай манхан шарга нь түрүүлсхийгээд ирэхэд ногоолин харагдах номин эрдэнийн ууландаа сэтгэлийн амрагтайгаа зугаалмаар.. хэхэ дууны үг эвлүүлэх гэсэн болсонгүйэ.
Адуучин
Түмэн чиг олон адууны дундаас
Төгрөг сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ дэ хө
Түмэн чиг олон хүний дундаасаа
Миний зүрхний бяцхан тэр маань тормойж харагдана аа хө
Мянган чиг олон адууны дундаасаа
Магнай сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ ээ хө
Мянган чиг олон адууны дундаасаа
Миний зүрхний бяцхан тэр маань тормойж харагдана аа хө
Алхан чиг хээтэй бугуйвчийгээ хө
Арслан хотын урчуудаар сийлүүлсиймаа хө
Асгаруулан мэлмэрүүлэн уйлаад яах вэ хө
Амар болоод мэнд л явбал уулзна шү дээ хө...гэж.
Гандан уулын цэцэг
Гандан уулын цэцгийг
Гандана чинээ санасангүй
Ганихарсан хоёр сэтгэлийг
Гажина чинээ санасангүй дээ хө
Уулын маань улаан цэцгийг
Унана ч гэж, ай ай санасангүй дээ хө
Учирсан хоёрын сэтгэлийг
Уйдна ч гэж, ай ай санасангүй дээ хө
Туулын голын маань бургас нь
Тунарч хөхрөөд ай ай байна уу даа хө
Тун чиг хайртай хүний үр чамайгаа
Туйлдана ч гэж ай ай санасангүй дээ хө...