Бичлэгийн тоо 4,493
Улсын нэртэй хүчтэй гарьдуудын нэг Б.Гантогтох чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагчийн үүрэгт ажлыг аваад удаагүй байгаа. Ер нь хүмүүс “Гацуурт” компанийн захирал Чинбатыг Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч болсоноос хойш чөлөөтийн тамирчидыг амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа ба улсын гарьд Гантогтохыг ахлах дасгалжуулагч болсоноос хойш илүү их найдлага тавих болсон. Чөлөөт бөхийн шинэхэн удирдлагууд Дэлхийн аваргаас медаль авна гэсэн том зорилт тавьж ажиллаж байгаа. Ахлах дасгалжуулагч Гантогтохын хувьд тамирчидаа дэлхийн аваргад амжилттай оролцуулахын тулд хувийн бизнесийн ажлаа хойш нь тавьж чөлөөт бөхдөө бүх анхаарлаа хандуулсан гэсэн. Тэр ч бүү хэл чөлөөт бөхөд хэт анхаарсан гарьд маань энэ жилийн наадмын бэлтгэлээ ч базааж чадахгүй байгаа учраас зодоглохгүй байж ч магадгүй болоод байгаа гэсэн. Арслангийн энэтэй бөх хэмээн ард түмэндээ хүндлэгддэг гарьд Гантогтох дэлхий аварга төрүүлэхийн тулд өөрийгөө хүртэл золиослон ажиллаж байгаа нь амжилтанд хүргэх биз ээ
lollipop976
- Санал болгох
- 1
- Санал болгохгүй
- 0
Chinbaa ah anh buhiin urguund Dayn nertei chuluut buhiin klubtei bsiishd bas l ajilsag hvn sharguu hvn shvv chinbaa ahd neleeen guwuulsundee xexe
AZ JARGAL HUSIE