07сар 02 “Женко” Баттулга сайд жүдочдод Баянголоо амлав
Бичсэн: Сэрүүлэг, 2009 он | |
Монголын бөхийн хөгжлийн түүхэнд чөлөөт, жүдогийн бөхчүүд хоорондоо өрсөлдсөөр ирсэн. Манай толгой баяны нэг “Женко” Х.Баттулга сайд олон жил жүдогийн хэдэн бөхчүүдийнхээ зардал мөнгийг дааж ирсэн ч сүүлийн үед чөлөөтийнхэн хангалт, хангамжаараа давж гарчихаад байгаа. “Гацуурт” компаний захирал, шинэхэн тодорсон баян бизнесмэн Чинбат чөлөөтийнхэндөө хөрөнгө мөнгө харамгүй шидэж Х.Баттулга сайдаас дутахгүй бийлэгжүү эр гэдгээ харуулсан. Хамгийн сүүлд гэхэд л чөлөөтийн улсын аваргаар жин тус бүрд эхний 8-д орсон залуу бөхчүүдийг 80 мянган төгрөгөөр шагнасан. Одоо гадагшаа тэмцээнд явах бол нэг жинд доод тал нь 3-5 бөх авч явах шийдвэр гаргаж зардал, мөнгийг нь холбооноос гаргана гэдгээ амлаад байна. Дээр нь дэвжээ, хувцас, хэрэглэлийн хувьд эрс сайжруулжээ. Чөлөөтийнхэн хэд хэдэн дэвжээтэй болсон жүдоийнхон ганц татамаа кураш бөхийн холбоотой булаацалдаж ирсэн. Ингээд атаархсан бөхчүүд “Женко” Баттулгад хов мэдүүлсэнд тэрээр “санаа зоволтгүй, сайн барилдахаа л бод, хөрөнгө мөнгийг би гаргана, ганц Баянголоос орох орлого л та нарт элбэг хүрнэ” хэмээн санааг амраажээ.
|