Эх орноо би яагаад хайрладаг вэ
Элэг зүрхэндээ ингэтлээ дээдлэхийн учир юу вэ
Мөнхөд дагах үзэсгэлэнт хий үзэгдэл мэт – Эх орон мин нь
Мөрөөдмөөр соньхон сүүдэр ший мэт – Эх орон минь
Чухам яагаад чамайг л эрдэнэсээс ч илүү үнэлж
Чамламаар ганцхан насаан чамд л өргөнөм бэ ?
Эрсдэж унахдаа ч эх орон чамайг л дуудах
Эрэлдэх хөвгүүд охид энгэрээс чинь төрдгийн учир юу вэ?
Манлай ван Дамдинсүрэн босоогоороо нөгчиж
Мандухай сэцэн эмээл дунчин амаржихдаа
Мохошгүй туг сүлдэндээ алсыг минь даагаж
Морьтны заяаг хиймортой нь хямгадаж өлгийдсөн байнам
Хатуу бэрхийг өвгөдөөрөө зөөллүүлж өндийсөн
Хамаг хэцүүг дээдсээр үргээлгэж өссөн
Хөгжил дэвшлийн гэрч би Эх орон хүн мөн үү?
Хайртайгаан баталт амираа дэнгчигнэх зоригчин мөн үү?
Эргэлдэж тээнэгэлзэхийн учир юухан ч үгйн ээ
Эргэлдэх аньсага ангилдуун гангарах ч үгүй
Эх оронд минь хэрэгтэй бол би юуг ч хийнээ
Эх орон гэгч хий үзэгдэлтэй нөхцөж чадна
Эх орон гэгч хий сүүдэр шийн салбадайхны дүр бүтээж чадна
Энхрий уяхан хүүхэн хонгор гэдгээ ч мартаж чадна
Энэ биеэ эр нөхрөө эцэст нь ганц хүүгээ ч өгч чадна
Халуун нулимс цээжнээ эгшиж хэчнээн харууслаа ч
Хамгаас хайрлам дотно бүхнээс чамд ч зориулна
Халуун хувиршгүй ингэж л би андгайлна
Хайрлана зориулна гэдэг угаас ижийхэн миний ажил аа
Чамайг яагаад хайрладгийг мэд дээ эх орон минь
Чин зүрхэндээ ингэтлээ дээдэлдгийн учрыг ухаар даа
Мөнхөд миний торомгор ганц хүү шиг минь чи
Мөрөөдөл хайрын дээд шүтээн Эх орон минь чи
Энэ биеэ эр нөхрөө эцэст нь ганц хүүгээ ч
Эх орон чамд л би харамгүй өгнө өө. 2000 он

minii eh oron agaar n amisgalahad hvrtel uujim