Зуун мянган хорхойн амь сэмлэж нэхсэн

Зуны торгон цамцаар гурван сар л гоёно

Зун хүн хоёрыг дараа жил уулзахад

Зуун мянган амь  эргэж төрөх болов уу?

Зуун найман цөгцний амсар мэлтэлзүүлж өргөсөн

Зулын шаргал гэрэл гурван цаг л бадамлана

Зул сүнс хоёрыг диваажингын замд  уулзахад

Зуун мянган эрвээхэйн далавч хаах болов уу?


profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар