Найз минь бүү гутар

Нарт ертөнц намайг чамайг орхих л болно

Тэр нэгэн цагт тэнгэрийн дуудлагаар явахгүй гээд чиг хаачихавдээ

Тэнгэрлэг амьдарсаныг чинь тэртэй тэргүй мэдэхээс хойш

 

Мөнх бус энэхэн хорвоод

Мөрөө үлдээсэн л бол чи хүн мөн

Мөдхөн биднийхээ сэтгэлд

Мөнх байх болно миний найзаа

 

Үзээд өнгөрсөн амьдрал минь миний ч чиний ч хувьд

Үлгэр шиг гоё байгаагүйд битгий харамс

Үйлээ дагаад бид чинь

Үнэний хатуу шуурганд хийснэ шүү дээ

 

Халаглаж болохгүйшүү найзааа

Хатан зүрхээн чангал

Хатуу хорвоо намайг чамайг шийтгэсэн ч

Хаттай сэтгэлээр үхлийг сөр зүрхээ чангал чагтал.

..........