Бичлэгийн тоо 5,522
Хараацай шувуу нэг залууд дурлажээ. Өдөр бүр цонхны тавцан дээр сууж түүнийг хардаг байлаа. Нэг өдөр зоригоо чангалж байгаад түүнд "Залуу минь би чамд дурлажээ" хэмээн хэлсэн байна.
Залуу уурлаж "Чи бол шувуу, би бол хүн. Хүн шувуу хоёр яаж бие биедээ дурлах юм бэ?" гэж хэлээд хөөгөөд явуулсан гэнэ.
Хараацай эргэж ирээд "Би чамд ер саад болохгүй, хоёулаа зүгээр л сайн найзууд болцгооё" гэхэд залуу огт халгаасангүй бас л хөөжээ.
Хараацай дахин эргэж ирээд "Залуу минь гадаа хүйтэрч байна, чамтай найзууд болцгооё, намайг гэртээ оруулахгүй бол би хөлдөх нь байна, намайг аваач дээ" гэж гуйв. Гэвч залуу түүнийг дахиад л хөөж, бүх цонхоо хаасан гэнэ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа залуу ихэд гэмшжээ. Зун болж цэцэг навч дэлгэрэхэд залуу бусад хараацайнуудаас түүнийг асууж сурагласан боловч хэн ч түүнийг хараагүй байв. Эцэст нь залуу мэргэн ухаантан дээр очиж бүх учраа хэлсэн байна.
Мэргэн ухаантан "Хараацай 6 сарын настай байдаг. Амьдралд зарим боломж ердөө ганц л удаа гарч ирдэг. Ашиглахгүй бол нисээд явчихдаг. Түүн лугаа адил зарим хүмүүс амьдралд ганц л удаа учирдаг. Үнэ цэнийг нь мэдрэхгүй бол нисэж яваад хэзээ ч эргэж олдохгүй" гэсэн байна.
Мэргэн ухаантан мөн аливаа юмыг мэдэрч тунгааж бай, Чи амьдралдаа хэдэн хүний үнэ цэнийг мэдрэхгүй явуулсан бэ? Чамд эргээд ирэх болов уу? Эсвэл тийм хүн дахиж гарч ирэх болов уу? Энэ асуултанд хариулах гээд үзээрэй гэжээ.