Бэлчээрт унаж ,малын хөлд хоргол хомоолон дунд өссөн
Бичиг үсэг , бийр бэхтэй нөхөрлөж бага насаа үдсэн
Биедээ тээсэн сүнс сүүдэр хоёроос өөр өмчгүй
Би холын гийчин
Үзүүр нь үгүй амьдралын
Төгсгөл нь үгүй сунгаанд
Үй мянган жил
Үймэрч тэнэж төөрсөн
Үе үехэн бодолдоо солиорч
Өнгөрсөн одоо ирээдүйг
Өөрөө үзсэн сонссон туулсан юм шиг
Өрөөлийг уймартал уйлтал ухаартал бурдаг
Би холын гийчин
Ёроолгүй сав ёртөнцийн
Тоолшгүй эд эсийн нэг болж
Ёолж бас тачаадаж
Ёс бус ёр адтай шөргөөлцөж
Тайлж баршгүй нууц бүхний гогцоог атгаж
Таниж мэдсэнээ хүмүүнд хүртээх гэж
Тавилангаа өөрөө зурж
Тамд туучсан
Би холын гийчин...
korea, seoul,menmug dun 2010-11-20
mmm