Ургах нартай хамт чиний тухай бодол минь сэрдэгшүү

Ундрах ажилтай минй хамт чи минь л байдаг

Урагш тэмүүлэх урам зоригыг минь чиний л тухай бодол сэргээдэгшүү

Унтах нойронд минь сайхан чиний минь тухай амттайхан зүүд намайг хөглөдөгөө

 

Дурласан сэтгэлээ чамдаа би хэлнэ

Дуугүй өнгөрч харин чадашгүйнэ

Үнэн сэтгэлийнхээ үгийг

Үнэхээр би чинь чамдаа зориулахыг хүснэм

 

Өөр хэнд ч хэлэмгүй чимэгтэй үгсээ

Өр зүрхээн догдлуулан байж зөвхөн чамдаа л хэлж чаднаа

Өнчин зүрх,сайхан үгсийг минь

Өмчилж аваач би чөлөөтэй өөр хэн нэгнийх биш

 Үнэн үгийг минь чи минь уншаад битгий гайхаарай

Үнэхээр би чинь чамдаа дурлачихжээ.

 

..........