Бичлэгийн тоо 5,522
Гүн цэнхэр тэнгэрт нь мэргэдийн дүр одод болгон түгсэн
Гүйгүүл холын газраас онгодын хүлэг үүрсээр ирдэг
Хөх толботой бурхад хойморт нь чуулсан миний их хотын
Дөрөөн чимээтэй хааяанд нь эр унага босоо төрдөг
Миний хот
Хийморийн даллагатай хот
Тэр хотноо үлэмжийн чанарыг зөөлөн аялсан санааширлын цагаан салхитай
Тэр хотноо үргэлжийн мөнхөд үүлс саамшиссан наргийн цэнхэр бороотой
Тэр хотноо үлгэрийн гоо дагинийг болзоонд хүлээсэн хайрын гэгрэн дуутай
Тэр хотноо үүрийн цайвар гэгээгээр хөх чоносын улиатай
Миний хот хийморийн сахиустай хот
Миний сэтгэлийн энэ хотонгодын салхитай хот

<img style="visibility:hidden;width:0px;height:0px;" border=0 width=0 height=0 src="http://counters.gigya.com/wildfire/IMP/CXNID=2000002.0NXC/bT*xJmx*PTEyNjU1ODQwNjQxNDAmcHQ9MTI2NTU4NDA2OTg1OSZwPTMyMzAwMiZkPWltYWdlZnJhbWUmZz*xJm89ZThmN2EzMTE2/OGQ2NDE4Nzg3NGU3OWE2NDRhMWY2ZGE=.gif" /><a href="http://imagefra.me/" target="_blank"><img src="http://img37.imagefra.me/img/img37/2/2/7/puujee/f_rtnfwm_db6820e.jpg" border="0" alt="Image Hosting by imagefra.me" /></a>