Articles 5,522
Миний хот
Нэгэн дусал нулимс алдуурч
Сэтгэл норгох адил
Эгэл гашууныг мэдрэх
Эс бүхэн минь согтуу
Эмээ минь энгэрийн гурван товчоо
Элж мөлийтэл хүлээсэн
Энэ хот суурингаа би
Эх удаан бодож сэтгэлдээ бүтээсэн юм
Нэргүй урланд минь
Нэргүй хүмүүс үй олноороо цуглаад
Нэгдэж сарнин нэг л гашуун инээж
Нялуун үг шинвэлдэх нь эрүүл бус
Нар зурагч сормуусаа дотоод огторгуйдаа шингээж
Ном уншин суугч эгэл хөвгүүдээр чимсэн юм
Нэгэн дусал нулимс алдуурч сэтгэл норгох ахуйд
Нөхөд минь үзгээ тэвэрч
Эмх замбраагүй хотын, чимээ шуугиан дунд
Эс бүхэн нь шинлэг, шүлэг тэрлэж суугаа
Миний хотод

<img style="visibility:hidden;width:0px;height:0px;" border=0 width=0 height=0 src="http://counters.gigya.com/wildfire/IMP/CXNID=2000002.0NXC/bT*xJmx*PTEyNjU1ODQwNjQxNDAmcHQ9MTI2NTU4NDA2OTg1OSZwPTMyMzAwMiZkPWltYWdlZnJhbWUmZz*xJm89ZThmN2EzMTE2/OGQ2NDE4Nzg3NGU3OWE2NDRhMWY2ZGE=.gif" /><a href="http://imagefra.me/" target="_blank"><img src="http://img37.imagefra.me/img/img37/2/2/7/puujee/f_rtnfwm_db6820e.jpg" border="0" alt="Image Hosting by imagefra.me" /></a>