чийг үнэртэж бороо шивэрсэн үдэшээр
чимээгүй орчинд би ганцаараа суух дуртай
цэн цэнгийн нулимсаар бороотой хамт уйлж
цээжин доторхи гунигаа гадагш нь асгаж цэлмэдэг
       сар мэлмэрч салхи тогтсон үдэшээр
       сайхан ханьтайгаа би хамт алхах дуртай
       санаан зоргоор орчилонгийн амьдралыг ярилцаад
       сажилж явах бүр дуртай

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар