Бичлэгийн тоо 5,522
Нойргүй хоносон шөнө бүхэн
Надаас л болсон шүү дээ
Бага насандаа ээжийгээ зовоож
Бас одоо чамайгаа зовоож
Хүний л төлөө л юм шиг амьдарч байна
Хүний биш өөрийн төлөө гэдгээ мэдэхгүй
Уур хүрч, гомдож хорсож уйлж уйчилж уярч
Унтахгүйн зовлонгоор өөрийн төлөө өөрийгөө зовооно.
Аав ээжийн ачыг хариулья гэж мөрөөднө, тэдний төлөө л сурна
Ард олонд ачтай нэгэн болоё гээд тэдний төлөө л мэрийнэ
Хайрtаа хамгийн аз жаргалтай байлгая гээд л түүнийхээ төлөө зүтгэнэ
Хүүхдийнхээ төлөө гээд л цаг үргэлж золиосолно бусдыг
Эцсийн эцэст энэ бүгд зөвхөн миний төлөө миний л амьдрал
Аав, ээж, ард олон,хайрласан бүсгүй, хүүхдийн аз жаргал
Миний л кайф, өөр хэний ч биш, миний л аз жаргал
Өөрөөсөө юу ч битгий харамлаарай...

goe shuleg bna !!!