Бичлэгийн тоо 5,522
Дорнын гэрэлт шөнөөр нүцгэн гоо бүсгүй
Донж төгс галбираа мэдрэн ихэмсэг янаглана
Дэндүү тачаангуй амраг хос загас наадаж
Дэвүүр сормуус шиг сарны гэрэлд ойж бууна
Удвал уруулын амтанд ухаангүй шунан тачааж
Улайрсан бух шиг эрийн бүх бие хөвчирнө
Хүдэр эрийн цээжинд хярсан гоо бүсгүй
Хүсэл тачаалын урхинд хөлөртөлөө хөдөлнө
Бумбан хөх нарийн бэлхүүс тонтгор бөгс
Булбарай торгон арьсыг өндгөөрөө илэн тэмтрэж
Бүсгүй галбир таалан эрийн сэрэл дзрэлзэнэ
Бүгээн шөнө хайрын галд шатмаар санагдана
Энгэр зөрүүлэх шиг жаргал орчлонд алга гэж
Эр эмийн амтыг мэдэрсэн амраг хос тачаахад
Орчлонгийн явдлыг умартаж янагийн ертөнцөд очмоор
Огт өөр диваажингийн орноо жаргаж үзмээр
Шав шалдан гоо бүсгүй нүцгэн эр хүнтэй
Шар сарны дор ухаан жолоогүй янаглана
Хөлөрсөн биесийн үнэрт эр эм мансуурч
Хөлгүй сансарын мандалд хөвөх шиг санагдана
Дурлалын бал бурам хайрын гал ус нэвчин шингэж
Дуртмал харц будангуйрч ичингүйрлийг мартан амьсгаадна
Янаглан таалж ялгуун амтыг мэдрэн дур тавина
Янаг хорвоод тачаалын эрхэнд дахин автана
Дорнын гуа шөнө нүцгэн амраг залуус
Дурлалдаа мансуурч дуу алдан загас наадна
