Бичлэгийн тоо 5,522
Амьдрал гэж
Алимны мод байдаг юм
Алим нь харин
Авч идэхэд хэцүү
Асар өндөрт байдаг юм
Авах оролдлого нь
Амар байдаггүй юм
Авсан нэг нь
Аз жаргалаар бялхдаг ч
Арынхаа хүнийг
Алиманд хүрэхэд нь туслах ёстой
Ачий нь ч тэр мартах ёсгүй
Аимны амт нь
Аз жаргал байдаг юм
Аминдэм нь харин
Аливаа бүхний дээд байдаг
Амьдрал гэж
Алдаа онооны дундаас цухуйсан
Аз жаргалын мод байдаг
Амьд ертөнцийн аврал нь
Аз жаргалын амт байдаг
Алимы нь амталж
Аз жаргалы нь хүртсэн хэн ч
Алиманд хүрэхгүй байгаа
Аргагүйдсэн нэгэнд туслах ёстой
Авсан хойноо тэр чамтай хуваана
Аз жаргалыг нь
Амталсан даруйдаа л
Амьдрал бол гайхамшиг гэж дуу алдана
Алимны модноос унасан нэгэнд
Авралын гараа сунга
Ахин авирахад нь тусал
Авъяас байна гэж урам өг
Амжилтанд хүрвэл тэр чамайг мартахгүй
Аз жаргалаа чамтай харамгүй хуваана
Амьдрал ч чамайг үнэлнэ
Аз жаргалын модны нь
Алим нь өндөрт байдаг ч
Авах арга ухаан нь зөв байвал
Авахад ойрхон байх болно
Аяндаа чиний гарт өөрөө ирнэ
Авсан хойноо ганцаараа биш
Анд нөхөлтэйгээ хуваавал
Алим нь илүү амттай байх болно
Алимыг авахын тулд
Атаат муу санаа гаргавал
Аминд чинь халтай байх болно
Амьдрал ч чамайг
Ад үзэх болно
Амьдрал хэдий гайхамшиг ч
Аливаа зүй тогтол нь
Аз жаргал зовлон хоёр байдаг
Аз жаргалтай тал нь үргэлж нартай
Аливаа муу тал нь мөнхийн харанхуй байдаг
Алдаа оноо нь адилгүй байдаг
Аль нэг нь давуу байдаг
Алдаа нь л бага байвал
Аз жаргалын мод нь өнгөтэй
Алим нь улам амттай байдаг
Атаа жөтөө ариун сэтгэл хоёр
Амьдралд
Аль аль ньбайдаг ч
Аргалж болохгүй дотоод сэтгэл байдаг
Ард үлдсэн мөр нь
Аз жаргал зовлон хоёр байдаг
Амьдрал гэж
Аз жаргалын мод нь
Ахин төлждөггүй юм
Алдаж эндвэл тэр чигээрээ дуусна
Алдалр нэр нь сэвтэй
Арилгах аргагүй хэвээр үлдэнэ
Алт амалсан ч
Аз жаргал чамд гуйж очихгүй
Ад үзсэн ч
Аюул зовлон чиний хүссэнээр холдохгүй
Амьдрал өөрөө
Аз жаргал
Амь өрссөн аюул хоёрын хооронд оршдог тул
Алдсан нэгнийн нь
Аюулруу унахаас аварч
Амжилттай яваа нэгэнд нь
Аз жаргалын хаалгаа нээдэг
Амьдрал бол гайхамшиг
Аз жаргалтай он цагийн мөнхийн үргэлжлэл
Алимны мод байдаг юм
Алим нь харин
Авч идэхэд хэцүү
Асар өндөрт байдаг юм
Авах оролдлого нь
Амар байдаггүй юм
Авсан нэг нь
Аз жаргалаар бялхдаг ч
Арынхаа хүнийг
Алиманд хүрэхэд нь туслах ёстой
Ачий нь ч тэр мартах ёсгүй
Аимны амт нь
Аз жаргал байдаг юм
Аминдэм нь харин
Аливаа бүхний дээд байдаг
Амьдрал гэж
Алдаа онооны дундаас цухуйсан
Аз жаргалын мод байдаг
Амьд ертөнцийн аврал нь
Аз жаргалын амт байдаг
Алимы нь амталж
Аз жаргалы нь хүртсэн хэн ч
Алиманд хүрэхгүй байгаа
Аргагүйдсэн нэгэнд туслах ёстой
Авсан хойноо тэр чамтай хуваана
Аз жаргалыг нь
Амталсан даруйдаа л
Амьдрал бол гайхамшиг гэж дуу алдана
Алимны модноос унасан нэгэнд
Авралын гараа сунга
Ахин авирахад нь тусал
Авъяас байна гэж урам өг
Амжилтанд хүрвэл тэр чамайг мартахгүй
Аз жаргалаа чамтай харамгүй хуваана
Амьдрал ч чамайг үнэлнэ
Аз жаргалын модны нь
Алим нь өндөрт байдаг ч
Авах арга ухаан нь зөв байвал
Авахад ойрхон байх болно
Аяндаа чиний гарт өөрөө ирнэ
Авсан хойноо ганцаараа биш
Анд нөхөлтэйгээ хуваавал
Алим нь илүү амттай байх болно
Алимыг авахын тулд
Атаат муу санаа гаргавал
Аминд чинь халтай байх болно
Амьдрал ч чамайг
Ад үзэх болно
Амьдрал хэдий гайхамшиг ч
Аливаа зүй тогтол нь
Аз жаргал зовлон хоёр байдаг
Аз жаргалтай тал нь үргэлж нартай
Аливаа муу тал нь мөнхийн харанхуй байдаг
Алдаа оноо нь адилгүй байдаг
Аль нэг нь давуу байдаг
Алдаа нь л бага байвал
Аз жаргалын мод нь өнгөтэй
Алим нь улам амттай байдаг
Атаа жөтөө ариун сэтгэл хоёр
Амьдралд
Аль аль ньбайдаг ч
Аргалж болохгүй дотоод сэтгэл байдаг
Ард үлдсэн мөр нь
Аз жаргал зовлон хоёр байдаг
Амьдрал гэж
Аз жаргалын мод нь
Ахин төлждөггүй юм
Алдаж эндвэл тэр чигээрээ дуусна
Алдалр нэр нь сэвтэй
Арилгах аргагүй хэвээр үлдэнэ
Алт амалсан ч
Аз жаргал чамд гуйж очихгүй
Ад үзсэн ч
Аюул зовлон чиний хүссэнээр холдохгүй
Амьдрал өөрөө
Аз жаргал
Амь өрссөн аюул хоёрын хооронд оршдог тул
Алдсан нэгнийн нь
Аюулруу унахаас аварч
Амжилттай яваа нэгэнд нь
Аз жаргалын хаалгаа нээдэг
Амьдрал бол гайхамшиг
Аз жаргалтай он цагийн мөнхийн үргэлжлэл
2008 он 12/21
Эрдэнэт хот
Бичсэн Н .Тайванжаргал

I will love you forever. . .
Our love will last as long as our lives. . .
Te amo emmanuelle
Our love will last as long as our lives. . .
Te amo emmanuelle