Эрчүүд, хүүхнүүд огт өөрөөр харддаг байна. Хэрвээ эрэгтэй нь үнэнч бус зан гаргахыг мэдэрвэл эмэгтэй нь хардаж эхэлдэг. Шалиг зан гаргасан эхнэртээ эрчүүд илүү бодитой ханддаг. Судлаачид үүний шалтгааныг хүн төрөлхтөний хувьслаар тайлбарлаж байна. Хүүхнүүд хамгийн түрүүнд эрэгтэйгээ өөр бүсгүйд сэтгэлтэй болсныг мэдэрдэг. Харин эрчүүд эхнэр нөхрийн элбэрэл журмыг зөрчсөн эхнэртээ дор нь хариу барьдаг байна. Германы Билефельдийн их сургуулийн сэтгэл судлаачдын явуулсан цуврал судалгаанд 206 сайн дурынхан оролцжээ. Тэд хардалтын шалтгаан нь хүн төрөлхтөний түүхийн эрт үеэс гаралтай бөгөөд үүний үр дагавар нь өнөөдөр ч үргэлжилсээр байна гэж үзэж байгаа юм байна. Туршилтын явцад судалгаанд оролцогчид тэдэнд санал болгосон хувилбаруудаас аль нь хамгийн их ,,тэвчиж боломгүй,, санагдсаныг заах ёстой байлаа. Эрчүүд сэтгэл санааны хувьд үнэнч бус байгаа нь хүүхнүүдэд ,,тэвчиж боломгүй,, санагдсан бол эрчүүдийн хувьд эмэгтэй нь ор дэрний асуудалд үнэнч бус байгаа нь тэдэнд жинхэнэ цохилт болсон байна. Эмэгтэйчүүдийн үржих функцид эрчүүдийн сексийн үнэнч бус байдал сөргөөр нөлөөлдөггүйгээр үүнийг тайлбарлаж болно хэмээн эрдэмтэн Ахим Шютцволь үзэж байна. Хөгжлийн эрт үед эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйнх нь үнэнч бус байдал огтхон ч хамаагүй байж. Гэхдээ тэр үед эр хүн үр удмынхаа төлөө санаа тавихаас зальсхийдэг байсан бол эхнэр хүүхэд нь үрэгдэх байсан байна. Өөрийн эрхгүй айдаст автах нь өнөөг хүртэл үргэлжилсээр. Эрчүүдийн хувьд хувьслын нөхцөл байдал огт өөр байжээ. Хүүхдүүдээ минийх мөн гэдэгт итгэлтэй байхын тулд эмэгтэй нь үнэнч байх нь эрчүүдэд тун чухал байж. Тэд өөрийнх нь биш байж магадгүй өсвөр үеийнхнийг өсгөхөөс айдаг байж.
profile
I will love you forever. . .
               Our love will last as long as our lives. . .
                              Te amo emmanuelle