center>

Дээшээ зүтгэсэн нэгнээ
Жадаар дэмнэдэг Монгол
Дэгжиж тэр нь чадвал
Тэрэгтэй очдог Монгол
Түмэн газрын чандыг
Түймэрдэж явсан Монгол
Дөрвөн уулын голдоо
Утаа нь л үлдсан Монгол
Дөрөө зурам өвсийг
Наадмаар сольдог Монгол
Дараа өвлийн зуднаар
Суурин барааддаг Монгол
Өнгөтэй мөнгөтэй дээдэс нь
Зах зээлд тухалсан Монгол
Эгэл жирийн түмнээ
Бор зээлд буулгасан Монгол
Ажилтай чадалтай нэгнээ
Тулаад ч танидаггүй Монгол
Агсам дээрэлхүү бөхөө
Элэнцийг нь ч андахгүй Монгол
Дэлхийн олонд гайхагдсан
Үүцээ нээсэн Монгол
Дэргэд нь байгаа ард нь
Дээлээ ч солиогүй Монгол
Дэндүү хатуу амьдралаа
Баглаад үүрсэн Монгол
Дөрвөн зууны тэртээгээс
Холыг зорилоо доо зайлуул.........