Амьтан судлалын хичээл дээр багш нь Вовкагаас загасны тухай асуужээ. Вовка бөөснөөс өөр амьтны тухай уншаагүй ч ярьж гарчээ. -Загас усанд амьдардаг. Загас хэрвээ бөөстэй байсан бол... Юм л бол ядуурал гээд бүх сэдвийг нэг зүйл рүү чихээд байна гэж ундууцсандаа Ц.Элбэгдоржид бөөсний онигоог сануулсан Ерөнхий сайд “хэрэг”-т ороод байна. Ард түмнийг бөөс гэж хэлсэн хэрэгт С.Баярыг оруулснаар энэ онигоо бүр 2, 3-р ангитай болж үргэлжиллээ. Ц.Элбэгдорж, С.Баяр нарын хэрүүл ядуурлын хямрал гэдэг нэр томъёоноос болж эхэлсэн юм. Ядуурал угаасаа л хямрал бэрхшээл. Ядуурал хямарна гэвэл өөр агуулгатай болно. Ядуурал байдгаараа байхгүй хямраад унах юм бол эсрэгээрээ их олон зүдүү тарчиг айл өрх баяжаад байгаа бөгөөд түүнд нь С.Баярыг буруутгаж, Ц.Элбэгдорж бухимдаж буй гэж ойлгох болох нь. "Өөр мэдээ" сонин