Та хайртай залуугаа алдахаас айдаг, эсвэл хоорондын харьцаагаа муутгахыг хүсдэггүй бол доорх хэдэн хэллэгийг хэзээ ч түүндээ буу хэлээрэй.

Надад яагаад энэ бэлгийг гэж?
Ихэнх эмэгтэйчүүд хайртай хүн нь яагаад түүнд ийм тэнэг зүйл бэлэглэж байгааг ойлгодоггүй. Тийм зүйл өгөхийн оронд зүгээр л мөнгийг нь өгөөд өөрөө гарч дуртай зүйлээ авсан бол хамаагүй дээр байхсан. Тэгээд ч тэд хайртай хүнийхээ чин сэтгэлийг огт гадарладаггүй. Мэдээж эрчүүд хайртай хүндээ бэлэг сонгох гэж маш их зовдог. Сонгож авсан зүйлдээ сэтгэлээ их шингээдэг. Харин талархлын оронд ийм тааламжгүй үг сонсвол эрчүүд дотроо дургүйцэж өөр нэгнийг хайж эхэлнэ.

Чиний энэ найз чинь ямар найрсаг юм бэ?
Найз залуу тань маш эелдэг найрсаг найзтай байж болно. Тэр найз нь чамайг сэтгэлээр уначихсан явж байхад нулимсыг чинь арчиж өгсөн байжээ гэж бодъё. үүнээс болж баярласнаа хайртдаа хэлэх хэрэггүй. Тэр тэртэй тэргүй найзынхаа сайн хүн гэдгийг мэдэж байгаа. Тэгэхээр таны зүгээс ирэх нэмэлт мэдээлэл түүнд огт хэрэггүй. Тэгээд ч тэр үүнээс болж чамайг найзтайгаа хардаж ч мэднэ. Энэ үед тэрээр хоёр дотныхоо хүнээс алийг нь сонгохоо шийдэж эхэлнэ. Мэдээж тэр чамтай биш, найзтайгаа харьцах харьцаагаа хадгалахыг хичээнэ шүү дээ. Тэр таныг сонгохыг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ тэр танд үүрд итгэхээ болих болно.

Танай ээж тэсэхийн аргагүй хүн юм аа!
Найз залуу тань танд ээжтэйгээ маргалдсанаа яриад байвал гайхах зүйлгүй. Энэ үед тэрээр түүний хэцүү зан ааш, утгагүй санаа бодлыг шүүмжилж ч болно. Гэхдээ энэ нь таныг ээжийг минь муулалцаад өгөөч ээ гэсэн үг биш шүү. Та зүгээр л найз охины ёсоор чимээгүй инээмсэглэхэд л хангалттай. Залууд таны тайлбар огт хэрэггүй. Тэр ээжийг минь муулаасай гэж огт хүсээгүй байгаа. Тэгээд ч ээж хүүгийн хооронд бүхий л амьдралын туршид ойлгомжгүй харилцаа байна гэж бараг үгүй. Хүү насанд хүрмэгц өөрийгөө ээжийнхээ хамгаалагч мэт үзэж эхэлдэг. Энэ бол байгалийн л хууль юм. Тиймээс ээжийн нь тухай түүнд муулах нь түүнийг өөрөөсөө улам л холдуулж байна гэсэн үг шүү.

Манай ажлын бүхий л харчууд надад дурласан!
үнэхээр үнэн байсан ч энэ мэдээг хайртай хүндээ дуулгах хэрэггүй. Ингэснээр та түүний нүдэн дээр өөрийн рейтингээ өсгөж хайртай хүнээрээ илүү үнэлүүлэхийг хичээж байгаа. Харин ингэснээр тэр танд эргэлзэж итгэхээ болиход хүрнэ гэдгийг та мэдээгүй яваа нь лавтай. "Би чамд хичнээн их хайртай гээч. Чиний төлөө би бусдын хайр халамжийг ч хайхрахгүй явж байна" гэж хэлсэн үгийг тэр "Хэрвээ чи надад яг миний хүссэн шиг хандаж чадахгүй бол би өөр хүн амархан олчихож чадна шүү" гэж л ойлгох болно. Энэ нь түүнд маш хүнд санагдаж салахаар шийдэх вий.

Чи миний урьд нь явж байсан хүнтэй адилхан (адилгүй) юм аа!
Одоогийн хайртай хүн чинь хуучин найз залуутай чинь адилхан ч бай, үгүй ч бай энэ нь тийм ч чухал биш гэдгийг та мэдэж байгаа. Тантай холбоотой байсан хоёр эрэгтэйг хооронд нь харьцуулахад хайртай хүн тань таагүйгээр хүлээж авдаг гэдгийг сана. Тэр танаас ялгаатай нь өөрийгөө "хуучин" хэмээн бодохгүй байгаа. Тэгээд ч тэр хэзээ нэгэн цагт түүний оронд байсан тэр хүнийг дурсаж байгаад таагүй ханддаг. Тэгэхээр та хуучин найз залуутайгаа өнөөгийн хайртай хүнээ харьцуулахад тэр дотроо таны зүрх сэтгэлд өөр хүнийг дурсах зай байдаг юм байна хэмээн хардаж эхэлнэ.
profile
I will love you forever. . .
               Our love will last as long as our lives. . .
                              Te amo emmanuelle