єєгєнцрєєс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Нийт 280 удаа уншсан

http://www.greatandhra.com/newsimages/mona631232045725.jpg

Дэлхийн таван хvн тутмын нэг нь мєєгєнцрєєр євчилдєг гэж Дэлхийн Эрvvл Мэндийн Байгууллага vзэж байна.
Томчуулд тавхай, сарвууны микоз, эмэгтэйчvvдэд бэлгийн кандидоз, хvvхдvvд vлд, хижээл насныханд хоол боловсруулах эрхтнvvд ба дотор эрхтнvvдийн мєєгєнцєрт євчин илvvтэй тусдагбайна. Ялангуяа хавар. Хавар хvний биеийн дархлаа суларсан vед євчин даамжирдаг байна. Хvний арьсны єєхний булчирхай мєєгєнцєртэй тэмцэх хvчил ялгаруулдаг боловч бодисын солилцооны хямрал, дархлаа буурах, стресс зэрэг нь мєєгєнцєр vvсэх таатай хєрс болдог байна. Мєєгєнцєр их тэсвэртэй, хvйтэнд ч устахгvй, чийглэг дулаан орчинд єсєж vрждэг. Ялангуяа гэрийн хуучин шаахай, гутал, ботинк дотор єсєж vрждэг. Угаалгын єрєєний хивсэнцэр мєн мєєгєнцєр тараах аюултай байдгийг анхаар. Микоз-мєєгєнцєр нь арьсан дээр толбо vvсэх, арьс загатнах, хуурах зэргээр эхэлдэг. Гэхдээ єєр бусад євчний vед ч эдгээр шинж илэрдэг тул шууд арьс єнгєний эмчид vзvvлж шалтгааныг тодруул. Мєєгєнцєр нь кератомикоз, дерматомикоз, кандидоз гэж гурван бvлэгт ангилагддаг. Кератомикозын vед мєєгєнцєр арьсны гадаргуу дээр vрэвсэл vvсгэдэггvй, хvрэн єнгийн толбууд голдуу нуруу, цээж дээр гардаг. Дерматомикозын vед хєлийн тавхайны арьс гуужиж, хурууны завсар хагарал vvсч, нурдаг. Даамжирвал хумс гэмтэж, шар зураас гаран єнгєє алдаж, зузааран, vзvvр нь бутардаг. Кандидоз амны салслаг, бэлэг эрхтэн, алга, хєлийн ул, биеийн нугалаан дээр гарч, хумс харлан овон товон болдог. Эдгээр євчнєєс сэргийлэхийн тулд гаднаас орж ирээд гараа сайн савандаж угаа, гадаа, тээврийн хэрэгсэл дотор бvv юм ид. Усан сан, шуршvvр, саун, нийтийн халуун усанд орсны дараа хєлєє савандаж угаа, экзодерилд хєвєн дvрж арч. Мєн ланизил, низорал ашиглаж болно. Мєєгєнцрєєр євчилсєн бол алчуур зэрэг хувийн ариун цэврийн хэрэгсэл тусдаа байх шаардлагатай. Алчуурыг заавал буцалгаж ариутга, усанд орсны дараа угаалгын онгоцыг сайн угааж ариутга.