Мэдээж ирээдүйн эх хүн бие болон сэтгэлзүйн хувьд зайлшгүй бэлтгэгдсэн байх ёстой. Хамгийн наад зах нь бие бялдар, сэтгэхүйн хувьд тодорхой түвшинд бэлтгэл хангагдаж, амьдрах нөхцөлөө бүрдүүлсэн байхаас гадна эх болж хүүхдээ асрах тодорхой ойлголт өргөн хүрээтэй болсон байх хэрэгтэй.

Мөн жирэмслэхээс өмнө ямар нэг БЗХӨ-өөс зайлсхийх чадвартай болсон байх төдийгүй гэр бүл, эцэг эх нь "миний охин гэр бүлж болж, үр хүүхэд төрүүлнэ" гэдгийг хүлээн зөвшөөрч, нэгдмэл нэг бодлоготой болсон нөхцөлд л бэлтгэл хангагдлаа гэж үзнэ дээ.

Өөр нэг чухал асуудал бол хэрхэн эрүүл хүүхэд төрүүлэх вэ? Миний бодлоор Монгол хүмүүс их бухимдуу, уур уцаартай байдаг. Энэ нь хүүхэд олох, тээх, өсгөх үед эхэд нөлөөлж буй гадаад, дотоод орчны нөлөөнөөс болдог гэж боддог. Тухайлбал европын улсууд хүүхэдтэй болохоосоо өмнө төлөвлөж эхэлдэг. Хэзээ хэрхэн хүүхэдтэй болох, тухайн үеэсээ эхлэн эм тан хэрэглэж цусаа цэвэршүүлэх нь хамгийн чухал байдаг. Гэтэл манайхан болохоор цусаа цэвэршүүлж, төлөвлөж хүүхэд олохоосоо илүү хэзээ хийснээ ч мэдэхгүй төрж байгаа хүүхэд олон шүү дээ. Энэ байдлаасаа болоод гаднаасаа мэдэгдэхгүй ч тархины цусан хангамж, цусны эргэлт муу, ... дутагдалтай хүүхэд олон төрдөг. Энэ нь тухайн хүүхэд уур уцаартай, бухимдуу, ой тогтоолт муу зэрэг үр дүнг үзүүлдэг байна.

Иймээс энэ тал дээр ихээхэн анхаарч чадвал таны хүүхэд эрүүл саруул төрж, сайн хүн болж хүмүүжнэ гэдэгт итгэж байна.