2009 оны 3 дугаар сар 15-нд бүтэн сайн өдөр үзүүлэх үйлчилгээ
1. Ардын эмчилгээ
2. Шүд
3. Дотор
혜화역 (цэнхэрийн 420) 2-р гарцаар гараад чигээрээ явахаар дөрвөн замын уулзвар байгаа. Тэндээс зүүн гар тийшээ эргээд чигээрээ явахаар Hana(하나은행) тэй байшингийн 5 давхарт 열린의사회 (Нээлттэй эмч нарын нийгэмлэг) байгаа. Уг нийгэмлэг нь сайн дурын мэргэжилийн эмч нар үнэ төлбөргүй эмчилгээг сард 2 удаа, сар бүрийн сондгой буюу 1, 3 дахь бүтэн сайн өдрүүдэд өдрийн 13-17 цагийн хооронд хийдэг. Тухайн 7 хоног бүрд өөр өөр мэргэжилийн эмч нар үзлэг хийдэг юм байна. Шүд, нүд, үе мөч, дотор, эмэгтэйчүүд, ардын эмчилгээ болон бусад эмчилгээг хийхээс гадна үнэгүй эм олгоно. Та бүхэн нэг удаа очоод болих биш сар бүрийн сондгой буюу 1, 3 дахь бүтэн сайн өдрүүдийг тооцож байгаад байнга очиж байгаараа.
Холбоо барих утас: 011-9010-5576 (박인철) /Энэ хүн Монгол хэл мэдэхгүй болно/
Жич: Сүм, цуглаантай ямар нэгэн холбоогүй болно. 

Та бүхэн хамт ажилдаг гадаад хүмүүстээ хэлээд хамт ирээрэй.

Эрүүл биед саруул ухаан оршино...

Доорх хаягаар орж хаягаа нягтлан харна уу.
http://www.opendrs.or.kr/about/about_map.asp