Эхэнд нь хэлхэд би би ямар нэгэн улс төрийн нам эвсэлд харъяалагддагүй бөгөөд аливаа улс төрийн сонгуульт ажил идвэхтьэй үйл ажиллагаанд хамрагдадгүй нэгэн. Өчдөр би орой МАХН намын байрны гадаа байж байгаад орой нь гэртээ зурагтаар харсан. Нөхцөл байвал зурагтаар үзэх 2 шаал өөр юмаа. Хэвлэлийн хүчирхийлэл нэлээд газар авчихсан болттой. 

Тэр олон мянган залуус дотор үнэхээр шудрага үнэний төлөө тэмцэж байгаа муу муухайг зогсоохын төлөө ирээдүйнхээ үр хүүхдийнхээ төлөө тэнд дэмжиж байгаа иргэд маш олон байсан. Би лав тэр олон хүн талбай дээр цуглахыг хараагүй. Тэднүүсийг хүчээр авчраагүй өөрснөө ирсэн.

Тэгтэл зурагтаар юу гарч байна, ХУ намын мэдээллийн хэрэгслээр юу гарч байна тэнд байсан хэсэг бүлэг доргисон залуусыг гарагж байна. Тэнд ганц нэг байсан согтуу хүмүүсийг гаргаж байна ганц нэг дээрэм тонуул хийж байгаа улсыг гаргаж байна. Чоно борооноор гэсэн хэсэг бүлэг этгээдийг л гаргаж байна. Тэдгээр нь зохион байгуулалттайгаар ард иргэдийн цуглааныг муу муухай болгож харагдуулах гэсэн ХУ намыхнаы албаар оруулсан хөлсний этгээдүүд байхыг үгүйсгэхгүй.

Ер нь ядуу иргэд тийм юмнаас хүртэл дээрэм хийх дээрээ тулсан байшд

Одоо эргээд иргэдийн тархийг угааж байна. Тэр жагсаал цуглаанд авах юм байгаагүй бөгөөд зөвхөн ХУ намын нөхөд арай гэж дарлаа шүү таминь бид таныг аварлаа гэж харуулж байна. Луйвар хийчээд одоо бүүр иргэний баатар болцгоож байна. Эхнээсээ угаалгацан л байгаа доо. ЭНд орж ирээл харааж загнана биз.

Хэдэн мянган иргэд ирж жагсаж байхад тэнд байсан хулгайч дээрэмчин тонуулчин нөхдөөр үлдсэн иргэдийг бүгдийг нь тийм болгож харуулж байна. Иргэдрүү буудсан байдлаа дээрэмчдийг буудсан мэтэээр ухуулж байна. Тэнд буудуулсан л бол архичин дээрэмчин болгож байна. Бүүр бүгд л архичин дээрэмчин болж харагдаж байна.

Дахиад шудрага бус зүйлийн хойноос тэмцвэл архичин дээрэмчин болий шүү гэж иргэдээ сүрдүүлж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хааж байна. Яагаад саналын хуудсаа дахин тоолохоос айж иргэдийг тийм байдал хүргэсэн юм. Иргэдрүүгээ галт зэвсэг хэрэглэж байгаа улс одоо АФрикийн хэдэн улс л байгаа байх. Манайх одоо бол хятадаас ялгаагүй болчлоо доо. Гудамжинд нохой мэт буудаад унгаачиж байхын. Нохойг ч гудамжинд буудахаа больцон шүү дээ. Би над дээр ийм үе ирүүл яанаа гэдгээс айж байна. Үхсэн баасных нь ардчилал энэ ардчилал юмуу. МАХН хэзээ ч ардчилал хэрэгжүүлж чадахгүй гэдэгээ урьд шөнийн явдалаар харуулчихлаа даа.

Аливаа нэг болж бүтэхгүй зүйлийн төлөө иргэд эвэлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлж нийгэмд дохио болж засаж залруулах шалтаг нь болдог эрүүл нийгмийн үзэгдэл. Гудамжинд буудуулчаад одоо хэн эвлэлдэн нэгдэхийн. Хэн энэ нийгмийн болж бүтэхгүй зүйлийн төлөө үгээ хэлэхийн. Одоо цаашдаа муугаар бодход энэ явдлыг ашиглаад өөрсдийн дайснааа шоронд хийж дарж авах шалтаг болгох нь гарцаагүй. Одоо зурагтаар хамгаалуулсан Баяр гарж байна үл ялиг гэмтсэн цагдаа гарч байна шатсан намын байр гарч байна.тэднийг дагалдагчдын үг намын хөгшин кадруудын үг гарч байна.

Тэнд буудуулж үхсэн иргэнийг гаргахгүй байна, тэнд цагдаад зодуулсан иргэнийг гаргахгүй байна, тэнд үзэл бодлоо илирхийлэх иргэдийг гаргахгүй байна. Тэнд жирийн залууусаас яагаад яриа авч болохгүй байна. Төвдийн бослогыг хятадууд нэг ингэж дарсан байхдаа л гэж бодогдож байна.

МАХН үнэхээр бүдүүлэгээр асуудлыг шийдэж иргээд иргэдийнхээ тархийг угаах ажилдаа орчлоо. За би ч бас давхар угаалгы доо. Одоо бүүр хятадууд мөнгө өгж ийм юм хийлгэлээ юу юу гэсэн яриа гарах бол. Зүгээр бүгдээрээ сонсоод тэрэндээ итгээд коммунист нийгэм нэг үзэл бодолтойгоор нэг чигтээ маршаар гэрэлт ирээдүйрүү алхацгаая