Ерєнхийлєгч ард тvмэндээ хандаж мэдэгдэл хийлээ

Нийтэлсэн: 2008-07-01 21:25:35 , Мэдээний дугаар: #109048

Дєнгєж сая Монгол Улсын ерєнхийлєгч Н.Энхбаяр Тєрийн ордонд Хэвлэл Мэдээллийн хэрэгслийнхнээр дамжуулан ард тvмэндээ мэдэгдэл хийлээ.






Тэрээр улс оронд vvсээд байгаа эмх замбараагvй байдлыг яаралтай зогсоохыг шаардаж байна. Хэрэв зогсохгvй бол Тєрийн тэргvvний эрх мэдлийн хvрээнд байдаг авдаг арга хэмжээ бий. Тэр алхмыг хийхэд хvрч болзошгvй байдалд хvрээд байна. Гэвч vvнийг хиймээргvй байна. Гэхдээ энэ замбараагvй байдал зогсохгvй бол шаардагдах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.

Мэдэгдлийг бvхэн эхээр хvргэж байна.

Зургадугаар сарын 29-нд УИХ-ын сонгууль болж єнгєрсєн. Гэтэл єчигдєр болон єнєєдрєєс эхлэн зарим улс тєрийн хvчин сонгуулийн vр дvнтэй санал нийлэхгvй байгаагаа илэрхийлсэн. Ийм байж болно. Энэ бол тухайн улс тєрийн хvчний бvрэн эрхийн асуудал. Гэхдээ энэ ажил зєвхєн хуулийн хvрээнд явагдах ёстой. Харамсалтай нь єнєєдєр санал нийлэхгvй байгаа зарим хvмvvс турхирч МАХН-ын байр луу дайрч, хууль бус vйл ажиллагаа явуулж байгаа учир Монгол улсын тєрийн тэргvvний хувьд ард тvмэндээ хандаж vг хэлж байна. Энэ хууль бус vйл ажиллагааг зохион байгуулж байгаа хvмvvс, оролцож байгаа хvмvvс энэ vйл ажиллагаагаа даруй зогсоохыг Монгол улсын Ерєнхийлєгчийн хувьд шаардаж байна.

Дахин хэлье. Сонгуулийн vр дvнг эсэргvvцэж болно. Гэвч энэ байдлаа хуулийн дагуу шийдэх ёстой. Монгол улсын Ерєнхийлєгчийн хувьд аль нэгэн тойрог дээр сонгуулийн vр дvн будлиантай болсон гэж vзвэл би Ерєнхийлєгчийнхєє эрх vvргийн хvрээнд асуудлыг хуулийн дагуу шудрага, шуурхай шалгаж тогтоохыг vvрэг болгож байна. Хэрэв vнэхээр тэр тойргууд дээр луйвартай сонгууль болсон байна гэдэг нь тогтоогдвол хуулийн дагуу хvчингvй болгож дахин сонгууль явуулах ёстой гэсэн хуулийн заалт байгаа. Хэрэв тийм биш бол тухайн сонгуулийн дvнг хvлээн зєвшєєрєх ёстой. Энэ бол бичигдсэн хууль. Мєн бичигдээгvй ёс суртахуун. Би ард тvмэндээ хандаж, монголчууд ухаантай, эвтэй нэгдэлтэй байна гэж найдаж байгаа. Тиймээс энэ хууль бус vйл ажиллагаа явуулж байгаа хvмvvст хандаж энэ vйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна.

Хэрэв энэ ажиллагаагаа зогсоохгvй бол Монгол улсын Ерєнхийлєгчийн эрх хэмжээнд байдаг алхам хийх шаардлага гарч магадгvй гэж ойлгож байна. Тийм алхам хиймээргvй байна. Гэвч шаардлага гарвал хийнэ. Ингээд сонгуулийн будлиантай асуудлаа хуулийн дагуу шийдье. Энэ асуудлаа зогсооё. Эе эвээ хичээе. Бvх зvйлийг бид харж, мэдээлэл авч, хяналтандаа байлгаж байна. Гэхдээ энэ нь хэрээс хэтэрч байгаа тул би Монгол тvмэндээ хандаж vг хэлж байна. Бvх зvйл хуулийн дагуу байх ёстой.

Монгол улсын Ерєнхийлєгч Намбарын Энхбаяр.







Энэхуу   мэдэгдлийг   юу   гэж    ойлгох  болж  байнаа.

Шудрага   бус   сонгуулийг   эсэргүүцэж   буй   ард   түмнийхээ   төлөө     эрх   мэдлээ   ашиглаж      заналхийлж  байгаа   юм  шиг   л   санагдаад  байх   юм.  Би    андуураад    буруу   сэтгээд  байгаа   юм  болов  ууemoticon.Интэрнэтэд    тавигдсан    шууд   бичлэгүүдийг   үзээд   сэтгэл  шимширч     байна.Миний     МОНГОЛЧУУД     их  л    тэвчээртэй   ард   түмэн   дээ.   МОНГОЛ    түмний   минь   заяа     буян   тэгш     байх   болтугай.