МАХН -ЫН БАЙРЫГ ЖАГСАГЧИД БҮРЭН ШАТААЛАА


2008-07-02 Жагсагчид МАХН-ын байрыг бүрэн галдан шатаалаа. Одоогийн байдлаар ямар ч эд зүйлс үлдэхгүй бүрэн шатаад байна. Байран дотор эд зүйлсийг дээрэмдэн, мөн үүдэнд нь овоолон шатаасан нь ассаар байна. Шатаж байгаа байран дотроос бүтэн үлдсэн зүйлсийг хулгайлан хоорондоо булаацалдаж, телевизийн зураглаачийг “Наад камераа болиоч”зэргээр хашгиралдан дээрэм хийцгээж байна. Байрны гадаа нилээн хэдэн машиныг галдан шатаажээ. Голлон уриалж, зохион байгуулж байгаа хүмүүс нь ихэнхи нь нүүрээ хаасан харагдаж байна. Цагдаагийн мэдээллээр баривчлагдсан хүмүүсийн дунд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан эрүүгийнхэн оролцож байгаа ньмэдэгджээ. Ер нь өнөөдөр болсон үйл явдлийг харахад маш дээд түвшинд нарийн зохион байгуулсан ажиллагаа байж болзошгүй харагдаж байна. Хэвлэх 6 уншигдсан
profile


hi