Бичлэгийн тоо 3,329

Т.Цогт, Г.Маралмаа нар дахин нэг хүүхдийн хувь заяаг золиосолжээ


Дөрвөн настай балчир охины амийг хөнөөсөн Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал нийгмийн анхаарлын төвд байна. Өнөөдөр тэднийг шүүх хурал болох байсан ч прокурорууд сургалттай байсан тул зургадугаар сарын 03-ныг хүртэл хойшлуулаад байгаа юм.

Мөн прокуророос 15-25 жилийн хорих ял эсхүл цаазын ял оноохоор төлөвлөсөн Г.Маралмааг бие давхар, том гэдэстэй болохыг олон нийт өнөөдөр мэдлээ. Өмнө нь энэ мэдээллийг хохирогчдын зүгээс болон сэжигтнүүдийн өмгөөлөгч хуулийн байгууллагынхны талаас олон нийтэд огт мэдээлээгүй байсан юм.

Мөрдөн байцаалтын явцад талийгаач охины хойд эх болох 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг няцалснаас амь насанд нь хүрсэн гэдгийг тогтоожээ. Тодруулбал, түүнийг биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхдийг байнгын дарамтад байлгаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татжээ. Шүүхээс Г.Маралмааг буруутай гэж үзвэл 15-25 жилийн хорих ял эсвэл цаазаар авах ялаар шийтгэнэ гэдгийг прокурорын байгууллагаас мэдээлээд байгаа.

Ингэснээр Г.Маралмаа нь хэвлийдээ үрээ тээж байгаа хэрнээ нялх охиныг харгислан хөнөөж байсан нь тодорч байна. Шүүхийн зүгээс ялын дүгнэлтийг хүлээн авч хэлэлцэхдээ сэжигтнийг бие давхар байгаа тул харгалзан үзэж шийдвэртээ нөлөөлөл үзүүлж магадгүй тул ямартай ч цаазын ялнаас мултрах боломжтой хэмээн хуулийнхан үзэж байгаа аж.

Гэсэн хэдий ч хэдэн ч жилийн ял авсан Г.Маралмаа нь тээж яваа үрээ төрүүлэн хуулийн дагуу нэг нас хүртэл нь шоронд хамт байгаад бусдын асрамжид шилжүүлэн үргэлжлүүлэн ялаа эдлэх болно.

Ямар ч байсан энэ хэргээс дахин нэг хүүхдийн амь амьдрал шийдэгдэж, хатуу хувь тавилан амсах нь тодорхой болж байна. Г.Маралмаа хэдхэн сарын дараа амаржих тул жирэмсний хяналтад орохын тулд батлан даалтад гаргахыг шүүхээс хүссэн.

Харин шүүх бүрэлдэхүүн энэ удаад батлан даалтын талаар ямар нэгэн шийд гаргаагүй бөгөөд эмнэлгийн хяналтын асуудлыг эргэн хэлэлцэхээр болоод байгаа.

Энэ хэргээс шүүгчдийн бүрэлдэхүүнийг эргэлзүүлэх нэг учиг байгаа нь Г.Маралмаа, Т.Цогт нар нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгсөн явдал аж. Тухайлбал Т.Цогт “Миний охиныг тэр хүүхэн байнга зодож, намайг эзгүйд хоол өгдөггүй байсан гэсэн. Тэр ч бүү хэл бие засуулдаггүй байсан гэж охин минь хэлж байсан. Энэ хэрэгт Г.Маралмаа л буруутай. Охиныг минь зоддог байсныг даанч мэдсэнгүй” гэж мэдүүлсэн байх юм.

Тэгвэл Г.Маралмаа мэдүүлэгтээ “Т.Цогт охиноо ээж дээрээ очно гэхээр нь зодоод байсан. Би харин ч түүнийг болиулдаг байсан. Гэхдээ одоо бол Т.Цогт танил тал ихтэй залуу болохоор энэ хэргийг надад үүрүүлээд өөрөө ялгүй үлдэхээр шийдээд байгаа гэдгийг мэдсэн” гэж мэдүүлсэн байдаг.

Хэнийх нь мэдүүлэг үнэний ортой болохыг гагцхүү шүүх бүрэлдэхүүн дэнсэлж ял онооно. Г.Маралмаагийн хувьд хүнд ял авах нь тодорхой байгаа бол Т.Цогтод прокуророос Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар бусдын амь нас аюултай нөхцөл байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй хэмээн буруутгаж яллах дүгнэлт үйлджээ.

Үүнээс үзвэл Т.Цогтын шийтгэлийн дээд хэмжээ нь гурваас таван жил хорих ял гэнэ. Таван жилийн ял сонслоо гэхэд л гэмт хэрэг анх удаа үйлдэж байсан гэдгээр нь Өршөөлийн хуулинд хамруулан “өөхшүүлж” улмаар хоёр жилийн ял, эсвэл ялыг тэр чигт нь өршөө бүр торгоод өнгөрөх бүрэн бололцоо байгаа гэдгийг ч эх сурвалжууд дурдаж байна.

Ю.Халиун

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8590596/866/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Т.Цогт, Г.Маралмаа нар дахин нэг хүүхдийн хувь заяаг золиосолжээ 2015-05-22 2682
2728 Хятадууд хиймэл будаа хийжээ 2015-05-22 2306
2727 Зүүдний талаарх 10 үнэн 2015-05-21 2813
2726 Түүх өгүүлэх зураг амилав 2015-05-21 2732
2725 хамгийн аюултай зам 2015-05-19 2437
2724 Хямралыг “үл тоох” наадмын төсөв 2015-05-19 2492
2723 Харвинтай, том гэдсээ алга болгох алтан жор 2015-05-19 2672
2722 Хойд Солонгосын кибер арми 7000 хакертай 2015-05-18 2478
2721 Моди-гийн айлчлалын үр дүнд нэг тэрбум ам долларын зээл “авч чадав” 2015-05-18 2174
2720 Та хүүхдээ зөв унтуулж чаддаг уу? 2015-05-15 2465
2719 Ким Жон Уны тухай 17 баримт 2015-05-15 2175
2718 “Хөсөгтөн” Азийн авъяастнуудын дэд байрт шалгарлаа 2015-05-15 2315
2717 Оддын талаарх сэтгэл хөдөлгөм баримтууд 2015-05-14 2414
2716 "Гологдсон хүү" А.Мората "Реал Мадрид"-ыг гомдоолоо Спорт Хөлбөмбөг 2015-05-14 2347
2715 Леброн Батлерыг магтжээ 2015-05-14 2369
2714 Т.Санчир гараанд гарч тоглоно 2015-05-13 2422
2713 Тархи нь үхжээд 2 сар болсон эмэгтэйгээс эрүүл хүүхэд төржээ 2015-05-13 2344
2712 Алтан гартай эмч нар гэрт нь очиж эх үрсийн амийг аварчээ 2015-05-13 2403
2711 Үсийг хурдан ургуулах арга 2015-05-12 3029
2710 Америкийн цэргийнхэн үл үзэгдэх хувцас бүтээжээ 2015-05-12 2411
배너신청
자생병원

배너신청