Бичлэгийн тоо 3,329

Хойд Солонгосын кибер арми 7000 хакертай

558gdvl9502srm1f8dhhaj00ehХойд Солонгосын дэг­лэм цөмийн хөтөлбөрөө урагшлуулахын зэрэгцээ мэдээллийн дайн өрнүү­лэх хүчин чадлаа нэмэг­дүүл­­сээр байна хэ­мээн Сөүл үзэж бай­на. Ким Чен Унаар удир­дуулсан хойдууд кибер довтолгоо буюу бусад ул­сын компюьтер, цахим сүлжээнд нэвтэрч хорлон сүйтгэх ажиллагаа явуу­лах чадвартай ажилтнуу­дынхаа тоог мэдэг­дэхүйц нэмэг­дүүл­жээ. Өмнөд Солонгосын цэр­гийн төлөөлөгчийн мэдээлс­нээр, Пхеньяны кибер арми долоон мянга орчим хакертай болжээ. Ким Чен Уны дэглэм өнгөрсөн аравдугаар сард компьютерийн сүл­жээнд элдэв ажиллагаа явуу­лахын тулд энэ сал­барын мянга орчим мэргэжилтнийг бэлтгэж эг­нээндээ нэгтгэснээр тус улсын кибер армийн цэр­гийн бие бүрэлдэхүүн зур­гаан мянга 800-д хүрчээ.

“Хойд Солонгос мэ­дээл­лийн дайн өрнүү­лэх хүчин чадлаа нэмэг­дүү­лэхэд анхаарлаа хандуулж байх шиг байна. Мэдээж тэд цөмийн, пуужин­гийн хөтөлбөрөө хөг­жүү­лэх санаархлаа ор­хиогүй” хэмээн Өмнөд Солонгосын цэргийн тө­лөөлөгч “Ионхап” агент­лагт ярьжээ. Мөн Хойд Солонгосын зэвсэгт хүчин цахим сүлжээ, зэвсгийн удирдлагынхаа аюулгүй байдлыг хамгаалах болов­сон хүчнийхээ тоог хэдэн зуугаар нэмжээ.

Өнгөрсөн оны арав­ду­гаар сард Өмнөд Солон­госын хэд хэдэн цөмийн цахилгаан станцын цахим сүлжээнд нэвтэрч, эдгээр байгууламжийн талаарх нууц мэдээлэл алдагдсан цахим довтолгооны ард Хойд Солонгосын дэглэм байгаа хэмээн Сөүл хардаж байна. Бас АНУ-ын “Sony Pictures Entertainment” кибер довтолгоонд өртсөн нь Пхеньянаас улбаатай хэмээн Вашингтон үзэж байсан билээ. Хакерууд “Sony”-ийн ца­хим сүл­жээнд нэвтэрч ком­па­нийн гурван мянган ажилт­ны хувийн мэдээлэл бо­лон дэлгэцэнд гараагүй хэд хэдэн киноны талаарх мэдээллийг хуулж авсан юм. Энэ довтолгоог хий­сэн кибер дээрэмчид өөрс­дийгөө “Энх тайвныг хам­гаалагчид” хэмээн нэр­­лэж, “The Interview” хэмээх Ким Чен Уны амь насанд халдаж буй тухай киног дэлгэцэнд гар­­гахгүй байхыг са­нуулж сүрдүүлсэн аж. Хол­бооны мөрдөх тов­чоо­ноос явуулсан мөр­дөлт, шалгалтын эцэст дээрх довтолгоог Хойд Солонгосоос удирдаж най­руулсан хэмээн үзсэн юм. Ким Чен Уныг гутаан доромжилсон “The Interview” хэмээх уран сайхны киног дайнд өдөн дуудсан яв­дал хэмээн үзсэн Пхеньяны засаг захиргаа “Sony”-г хакердсан хэ­рэгт оролцоогүй хэмээн мэдэгдсээр байна.

Н.МӨНХЖИН

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8585397/44a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2729 Т.Цогт, Г.Маралмаа нар дахин нэг хүүхдийн хувь заяаг золиосолжээ 2015-05-22 2682
2728 Хятадууд хиймэл будаа хийжээ 2015-05-22 2306
2727 Зүүдний талаарх 10 үнэн 2015-05-21 2813
2726 Түүх өгүүлэх зураг амилав 2015-05-21 2732
2725 хамгийн аюултай зам 2015-05-19 2437
2724 Хямралыг “үл тоох” наадмын төсөв 2015-05-19 2492
2723 Харвинтай, том гэдсээ алга болгох алтан жор 2015-05-19 2672
» Хойд Солонгосын кибер арми 7000 хакертай 2015-05-18 2478
2721 Моди-гийн айлчлалын үр дүнд нэг тэрбум ам долларын зээл “авч чадав” 2015-05-18 2174
2720 Та хүүхдээ зөв унтуулж чаддаг уу? 2015-05-15 2465
2719 Ким Жон Уны тухай 17 баримт 2015-05-15 2175
2718 “Хөсөгтөн” Азийн авъяастнуудын дэд байрт шалгарлаа 2015-05-15 2315
2717 Оддын талаарх сэтгэл хөдөлгөм баримтууд 2015-05-14 2414
2716 "Гологдсон хүү" А.Мората "Реал Мадрид"-ыг гомдоолоо Спорт Хөлбөмбөг 2015-05-14 2347
2715 Леброн Батлерыг магтжээ 2015-05-14 2369
2714 Т.Санчир гараанд гарч тоглоно 2015-05-13 2422
2713 Тархи нь үхжээд 2 сар болсон эмэгтэйгээс эрүүл хүүхэд төржээ 2015-05-13 2344
2712 Алтан гартай эмч нар гэрт нь очиж эх үрсийн амийг аварчээ 2015-05-13 2403
2711 Үсийг хурдан ургуулах арга 2015-05-12 3029
2710 Америкийн цэргийнхэн үл үзэгдэх хувцас бүтээжээ 2015-05-12 2411
배너신청
자생병원

배너신청